Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2024/00068  

 

 

 

 

 

 

       2024         04         02                                     ....                                  

     

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: “...” ХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн .... сум .... дугаар баг, .... гудамж ... тоотод оршин суух Ж овогт Э-ийн Э /РД:..., утас: .../

Хариуцагч: ... аймгийн ...сум ... дугаар баг, ... гудамж ... тоотод оршин суух Ж овогт Э-ийн Э /РД:..., утас: .../ нараас

 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн өр 7,643,674.99 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,421,376.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,951.33 төгрөг нийт 9,272,003.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХК-ний ... салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э.Э хамтран зээлдэгч Э.Э нар нь ... салбараас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... тоот шийдвэрээр 9,300,000 төгрөгийг сарын 1,4% /жилийн 16,8% -ийн хүүтэй, 30 сар / 2 жил 6 сар/-ын хугацаатай "Цалингийн зээл" авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2022 оны 02 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2024 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар 9,272,003.17 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Э.Э /..., Э.Э /.../ нараас зээлийн үлдэгдэл болох 9,272,003.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Э.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хариуцагч Э.Э, хариуцагч Э.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь ... нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,272,003.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “...” ХК нь хариуцагч Э.Э, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн өр 7,643,674.99 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,421,376.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,951.33 төгрөг нийт 9,272,003.17 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагч Э.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн өр 7,643,674.99 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,421,376.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,951.33 төгрөг нийт 9,272,003.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч Э.Э, Э.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн өр 7,643,674.99 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,421,376.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,951.33 төгрөг нийт 9,272,003.17 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“:::” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э, Э.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн өр 7,643,674.99 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,421,376.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206,951.33 төгрөг нийт 9,272,003.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э, Э.Э нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163,302.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 81,651.02 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 81,651.02 төгрөгийг  хариуцагч Э.Э, Э.Э нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц