Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00048/И |
Дугаар | 137/ШШ2024/00088 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2024/00088
2024 04 11 ....
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, ..., Дорноговь аймгийн ... сум ... дүгээр баг, ... тоотод оршин Б овогт Г-ийн Ч /РД:..., утас: .../,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ..., ... настай, ... аймгийн ... сум ... дүгээр баг, .... тоотод оршин суух Б овогт Ц-ын Б /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... оны ... дүгээр сарын ...-ний төрсөн, ...настай, ..., Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух Х овогт Б-ийн А /РД:..., утас:.../-т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Г.Ч 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.А-аас North Benz маркийн ..., улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 10,000,000 төгрөгийг өөрийн ... банкны . .. данснаас Б.А-ын ... банкны .... тоот дансанд “mashin” гэх утгатай шилжүүлсэн. Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь асахгүй, эвдрэл ихтэй, бичиг баримт нь байхгүй байсан учир тээврийн хэрэгслийг худалдан авахаа больж урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг буцааж авахаар нэхэхэд 5,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өнөөдөр, маргааш гэж явсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд Б.А-аас автомашин худалдан авахаар урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.А миний бие 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ч, А нарт ... авто машинаа 40,000,000 сая төгрөгөөр зарсан боловч урьдчилгаа болгож 20,000,000 сая төгрөг авсан. Наймаа буцаж 5,000,000 төгрөг Ч А-д өг гэж хэлснээр А болон ээж С-д 2,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 3,000,000 сая төгрөгийг шилжүүлэх гэсэн боловч олон хүн гарч ирсэн учраас одоог болтол шийдэж чадаагүй байна. Энэ 3,000,000 сая төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна ” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Б.А шүүх ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Г.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хариуцагч Б.А-т холбогдуулан 5 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 2 сая төгрөгнөөс татгалзаж хариуцагч Б.А нь үлдэгдэл 3 саяийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Б.А-т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч талууд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчид нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр north benz маркийн .... улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцож урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Г.Ч-ийн .... банк дахь ... тоот данснаас хариуцагч Б.А-ын ... банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн байна.
Харин машин худалдах, худалдан авахаар тохиролцсон тохиролцооноос талууд буцаж өгсөн авсан зүйлсээ буцаан өгөхөөр болж Б.А нь 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг буцаан өгч 5,000,000 төгрөгийг төлөөгүй тул шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Б.А нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.А нь үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.Ч-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-т холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.А нь төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсаны дараа хариуцагч Б.А нь 3,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж зохицуулсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ч-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-т холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.А нь төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зохигчид эвлэрэлийн гэрээ байгуулсаны дараа хариуцагч Б.А нь 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 3,000,000 төгрөгний тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагч Б.А-аас, 50 хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц