Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02237

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1*******4/ШШ2024/02237

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин байх, РД 59*******29*******7/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын /РД УБ922034/-т холбогдох,

 

1,712,7*******9.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш. нь "Нэкст электроникс" ХХК-аас зурагт худалдан авах зорилгоор "*******" ББСБ ХХК-аас 20******* оны ******* дугаар сарын 19-ний өдөр ЗГ0200*******007 тоот "зээлийн гэрээ-ээр 1,*******99,900 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 1******* сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр дүгээр зүйлийн 4.1.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөнд ямар нэг үр дүн гарахгүй байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 1,17,754.54 төгрөг, үндсэн хүүнд 473,997.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 71,03*******.40 төгрөг, нийт 712,7*******9.9 төгрөгийн өр төлбөртэй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Ш.аас 1,712,7*******9.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш. миний бие ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,712,7*******9.9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 712,7*******9.9 төгрөгийг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.т холбогдуулан 1,712,7*******9.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,712,7*******9.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 712,7*******9.9 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ш. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* БССБ ХХК-ийн 1,712,7*******9.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 712,7*******9.9 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,355 төгрөгийн 50 хувь болох *******,177.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******,177.5 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Ш.аас улсын тэмдэгтийн хураамжид *******,177.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ