Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар  137/ШШ2024/00090 

 

 

 

 

 

 

 

 

 

2024          04          12                                     ....                                  

     

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн ... дүүргийн ...-р хороо, ... тоотод байрлах, ... ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:..., РД:..., утас:..., .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн.. . сум, ... баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Б-ны Б /РД:..., утас: .../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 1,937,089.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Б-ны цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 1,185,000.00 /нэг сая нэг зуун наян таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар “Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,184,998.93 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун ерэн найман төгрөг ерэн гурван мөнгө /

- Шимтгэл: 81,900.00 /наян нэгэн мянга есөн зуун төгрөг/

- Үндсэн хүү: 552,241.96 /таван зуун тавин хоёр мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг ерөн зургаан мөнгө /

Нэмэгдүүлсэн хүү: 110,448.40 /нэг зуун арван мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг дөчин мөнгө /

- Нийт: 1,929,589.29 /нэг сая есөн зуун хорин есөн мянга таван зуун наян есөн төгрөг хорин есөн мөнгө /

2. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Б.Б-аас нийт 1,937,089.29 /нэг сая есөн зуун гучин долоон мянга наян есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ... сум, ... баг, ... тоотод оршин суух, Б овогт Б-ны Б /РД:..., утас: .../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ББСБ ХХК-ний зээлийн нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх компаниас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 1,937,089.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 1,937,089.29 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 1,937,089.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 1,937,089.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,943.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 22,971.7 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 22,971.7 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар

хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц