| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03547/И |
| Дугаар | 184/ШШ2024/02238 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02238
| 2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2024/02238 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /******* дүүргийн 6 дугаар хороо, ХМК-д оршин байх, РД 6108466/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт*******ийн ******* /РД *******/-д холбогдох,
4,328,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд******* овогтой ******* /РД *******/ нь 2019 онд 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна.
Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 4,320,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8,500 төгрөгийн хамт гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат, нөгөө талаас А.******* нар харилцан тохиролцож дараах гэрээг байгуулав.
1.******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,328,500 төгрөгийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж байна.
2.Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,828,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг төлнө.
Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат, хариуцагч А.******* гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч А.*******д холбогдуулан 4,328,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат нь 4,328,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,828,500 төгрөгийг хариуцагч А.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат, хариуцагч А.******* нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат нь 4,328,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,828,500 төгрөгийг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 767,500 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 38,103 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ