| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03417/И |
| Дугаар | 184/ШШ2024/02239 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02239
| 24 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 1*******4/ШШ24/02239 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* төв ******* тоотод оршин байх, РД 6792*******12/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, нар овогт ын /РД УП940906/-т холбогдох,
*******,341,030.*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Ө. нар нь 22 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 9,230,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу АП/22/1-27 тоот Зээлийн болон барьцааны гэрээ-нүүдийг байгуулан, сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн % хүүтэй, 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Зээлдэгч АП/22/1-27 тоот "Зээлийн гэрээ-ний хүрээнд 2 ширхэг "IPHONE 13 PROMAX 256GB гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшлыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах "барьцааны гэрээ-г хуульд заасан үндэслэл журмын дагуу дагуу үйлдэн, "Ант онлайн молл" ХХК-аас авсан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал, санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл нийт зээлдээ 5,37*******,250 төгрөг төлсөн ба 23 оны 7 дугаар сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 557 /24.03.26 ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ******* ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 7,230,00*******.55 төгрөг, үндсэн хүүний өр 2,623,*******34.19 төгрөг, хүүгийн торгууль 4*******7,1**************.1 төгрөг, нийт *******,341,030.*******4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ө. ******* ХХК-аас нэхэмжилсэн *******,341,030 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 24 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,341,030.*******4 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ө.т холбогдуулан *******,341,030.*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******,341,030.*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө. нь хүлээн зөвшөөрч, 24 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,341,030.*******4 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Ө. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******,341,030.*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө. нь хүлээн зөвшөөрч,
24 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг,
24 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,341,030.*******4 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******0,406.49 төгрөгийн 50 хувь болох 90,3.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90,3.49 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн *******00900941 тоот данснаас, хариуцагч Ө.өөс улсын тэмдэгтийн хураамжид 90,3.24 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ