| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2017/0453/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2017-10-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,
улсын яллагч: У.Дэндэвдорж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О , Э нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1702000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О , Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт суух, урьд ял шийтгэлгүй, 2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э , 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Золотая корно” ХХК-ийн уурхайн дарга ажилтай, урьд Сонинохайрхан дүүргийн 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 01 жиилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2 Шүүгдэгч О.О , П.Э нар нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” зочид буудлын 503 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 1.1 грамм сэтгэц нөлөөт мансууруулах бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.О ын шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч П.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Оногдуулах ялын саналыг мөн зөвшөөрч байна” гэв. Яллагдагч О.О ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Э бид хоёр уулзаад П.Э ын машинд юм яръж сууж байгаад мөс гэх хар тамхи хэрэглэхээр болж түүнийг зардаг гэх Одбаатартай Э утсаар холбогдож уулзахаар болсон. Учир нь Э Одбаатартай нэг сургуулийн 10 жилийн нэг төгсөлт гэж байсан. Ингээд Одбаатартай уулзаад П.Э өөрөөсөө 400.000 төгрөг бэлнээр өгч 1 грамм зиплок түгжээ бүхий ууттай мөс гэх нэршилтэй хар тамхийг авч зайсанд нэг буудалд орж хэрэглэж хоносон. Тэр үед хоёр өөр өрөөнд орж би Хулангийн Гэрэл гэх хүүхэнтэй хамт хоносон. Харин Э Одбаатартай хамт нэг өрөөнд хоносон. ....2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э Хонгороо гэх /Хонгорзул/ гэх охинтой уулзахаар болж модны хоёрын Намуун зочид буудалд хоёр тусдаа өрөө авсан...2017 оны 8 дугаар сарын 04-ний өглөө бид нар өрөөнөөсөө гарч 503 тоот өрөөнд Э , Хонгороо бид гурав орсон ба харин Одбаатар гэх мөс, хар тамхи зардаг залуу болон ирж хамт буудалд Э тай орсон Мөнгөө гэх охин хоёр нь шөнөдөө явчихсан. ...503 тоот өрөөнд орсоны дараа урьд өдөр хэрэглээд үлдсэн байсан мөс 3 гэх хар тамхийг гаргаж буудлын өрөөний ширээн дээр тавьж байгаад тарианы шилэнд хийж гурвуулаа хэрэглэсэн. Э бид гурав дахин мөс гэх хар тамхийг хэрэглэхээр болсон ба тухайн үед Одбаатар гаднаас ганцаараа орж ирээд мөс гэх хар тамхи авбал гарч ирээд авчих гэж хэлсэн ба Хонгороо бид хоёрт мөнгө байхгүй байсан тул Э ын Хаан банкны виза картыг би авч гараад АТМ-ээс 600.000 төгрөг авч 400.000 төгрөгийг нь Одбаатарт өгөөд 1 грамм мөс гэх нэршилтэй хар тамхийг авч үлдсэн, 200.000 төгрөгөөр нь дэлгүүр орж ус, ундаа, идэж уух юм аваад буцаж буудлын өрөөнд ороод удаагүй байх үед гаднаас цагдаа нар орж ирээд бид гурвыг барьж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 120-121 хуудас/, Яллагдагч П.Э ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн мөс гэх хар тамхыг бүгдийг нь Одбаатар гэх залуугаас худалдан авсан. Одбаатар 1 грамм мөсийг 400.000 төгрөгөөр зардаг юм байна лээ. Уг нь бол бид хоёр 10 жилдээ хамт сурч байсан бие биенийгээ таньдаг юм. 2017 оны 03-аас 04-н сарын үед Одбаатарыг мөс гэх хар тамхи зардаг болсныг мэддэг болсон ба 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр болон 04-ний өдөр 2 удаа түүнээс 400.000 төгрөгөөр 1 грамм гэх мөс гэх хар тамхийг худалдан авсан. Сүүлд авсан мөсөө хэрэглэж чадаагүй байж байгаад цагдаад баригдсан....О Хулангийн Гэрэл гэх охинтой дотно харьцаанд ордог байсан харин би Хонгорзултай танилцаж дотно харьцаанд орж байсан..Мөөгий гэх охин хар тамхи хэрэглээд байдаггүй, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр буудалд орж юм ярьж байгаад л гарсан. Хонгорзул, Гэрэл гэх хоёр охин бол хар тамхи хэрэглэдэг юм, тэрнээс зарж борлуулж худалдаалсан зүйл байхгүй...Одбаатар мөс гэх хар тамхиа худалдах үедээ тооцоогоо дандаа бэлнээр нь өөрөө ирж аваад мөсөө өгчихөөд явдаг. Хаан банкны 5925103512 гэсэн данснаас мөнгө авч 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр О аар дамжуулан Одбаатарт өгч мөс гэх хар тамхи авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 123-124 хуудас/, Гэрч М.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед намайг О өөрийнхөө 90008090 дугаараас модны хоёрын Намуун зочид буудалд байна хүрээд ир гэхээр нь явж очсон....О бид хоёр буудлын өрөөнд байх үед Э О бид хоёрын өрөөнд тарианы шилэнд бага зэрэг мөс хийж оруулж ирж өгсөн. Ингээд бид гурав хамтдаа тухайн мөсийг нь хэрэглэсэн. Удалгүй Э өөрийнхөө өрөөнд орохоор гараад явсан. Ингээд О бид хоёр буудалд хамт хоносон ба маргааш нь хоёр өрөөгөө хүлээлгэж өгөөд хоёр ортой нэг өрөөнд орохоор болж 503 тоот өрөөнд орсон...Ингээд О , Э бид 3 буудлын өрөөнд 4 байх үед гаднаас Од /Одбаатар/ гэх залуу орж ирсэн ба ирэх үедээ “цэг” гэх нэг удаа хэрэглэх шавар авч ирэхээр нь би хэрэглэсэн. Ингээд юм ярьж хөзөр тоглож сууж байгаад гараад явсан ба 2 цагийн дараа О гарч Одбаатараас мөс гэх мансууруулах бодис авахаар болоод Э бид хоёр буудлын өрөөнд байх үед гаднаас хаалга тогшоод О юмаа авчихлаа гээд орж ирсэн. Удалгүй араас нь цагдаа нар орж ирээд бид нарыг баривчилсан...буудалд хонох үедээ О , Э нарын мөс гэх мансууруулах бодисноос хэрэглэсэн тэрнээс бол мөнгөө гаргаж мөс гэх бодис аваад хэрэглэж хадгалсан зүйл байхгүй...О , Э хоёр л мөс гэх бодис Одбаатар гэх залуугаас авч байсан....Хулангийн Гэрэл гэх хүүхэн 2017 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө буудалд байгаагүй мөн маргааш нь ч гэсэн буудалд ирээгүй. Би Гэрэлийг хараагүй, хэрэв байсан бол бид хоёр таарах байсан, учир нь бид хоёр бие биенээ таньдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 138-139 хуудас/ Шинжээчийн 7708 тоот дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 тал нь хөвөнгүй бохирдолттой хуванцар иш, 2 талдаа хөвөнтэй хуванцар иш, Натрийн хлорид гэсэн бичиглэлтэй бүтэн шилтэй тариа мэт зүйл, Лидокайн гэсэн бичиглэл бүхий бүтэн шилтэй тариа мэт зүйл, “Plamore-100” гэсэн хаягтай цэнхэр өнгийн эм мэт зүйл тус бүрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн бодис илрэхгүй байна. Улбар шар өнгийн 2 ширхэг хуванцар гуурс, гялгар ууттай нойтон цэнхэр өнгөтэй зүйл, цагаан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон хагархай тарианы шил 100 төгрөгийн дэвсгэрт, 50 төгрөгийн дэвсгэрт “№01 0.5 грамм” гэж хаягласан мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “№02 0.6 грамм” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт цагаан тунгалаг талстлаг зүйл тус бүрт метамфетамин /methamphetamine/ илэрч байна. О.О ын 2017.08.04 УВ78062614 гэж хаягласан шээс, П.Э ын 2017.08.04 гэж хаягласан шээс тус бүрт метамфетамин /methamphetamine/ тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Хонгорзул 2017.08.04 РД:941124..Хонгорзул гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метафетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 5 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-н 43- 44/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 472 тоот дүгнэлтэд: “...О.О нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлэгийн бичиг баримт үгүй байна. Одоо О.О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. О.О нь мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.О гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 04- ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. О.О нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.О нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. О.О т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. О.О т мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 56-58/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 468 тоот дүгнэлтэд: “...П.Э нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлэгийн бичиг баримт үгүй байна. Одоо П.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Одоо П.Э нь мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. П.Э нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. П.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. П.Э т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. П.Э т мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 61-63/, Шинжээчийн 7889 тоот дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн тагтай тагны дээд хэсэгтээ хоёр ширхэг босоо нүхтэй уг нүхэнд цагаан өнгийн хуванцар гуурс хийсэн шилэн сав, тарианы мэт шил амны хэсгийг тайрч хуванцар гуурс хийсэн гуурсны үзүүр хэсэгт цагаан өнгийн зүйл шургуулсан, тарианы шилний доод хэсэгт нэг талаас нь дугуй хэлбэрээр цоолсон эсрэг талыг нь халааж хонхор 6 хэлбэр гаргаж сунгасан мэт байдалтай, дотор талдаа цайвар зүйлээр бохирлогдсон эд зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх савны дотор талын цайвар зүйлд метамфетамины агууламж илэрсэн байна. Метамфетамин нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-н 108-109/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 1-2/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа эсэхийг шалгах “Trunarc” багаж ашигласан тэмдэглэл /хх-н 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7/-үүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-н 9,14/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 26/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-н 83-94/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 96,100/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 98-99/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 102,104/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 103,105/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт” гаргаж болно гэсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг улсын яллагч мөн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7-д “энэ зүйлийн 6.6-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг түр завсарлуулан прокурор ялын төрөл, хэмжээний талаар санал үйлдэн, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарт 7 танилцуулсны үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч О.О , П.Э нар нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намуун” зочид буудлын 503 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 1.1 грамм сэтгэц нөлөөт мансууруулах бодис хууль бусаар хадгалсан болох нь: Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч О.О , П.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас бусдад ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч О.О , П.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 8 заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, О.О , П.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах” саналыг зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.О , П.Э нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн чанартай асаагуур гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг улаан өнгийн асаагуур, монгол бичиглэл бүхий 1 ширхэг ногоон өнгийн асаагуур, зүүтэй тариур 2 ширхэг, улбар шар өнгийн гуурс 2 ширхэг, №2 гэж дугаарлагдсан 0.6 гр гэж тэмдэглэсэн тунгалаг цагаан өнгийн сэтгэцэд нөлөөт бодис, үзүүр хэсэг нь хагарсан тарианы мэт шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгаж, АТ4991104 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, JN4222671 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банканд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О , П.Э т нарт хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Эрүүгийн 1702000000008 дугаартай хэргээс эрүүгийн 1702000000031 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 33.1 дүгээр зүйлийн 7, 9 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О , Э нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О , П.Э нарыг тус тус 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чанартай асаагуур гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг улаан өнгийн асаагуур, монгол бичиглэл бүхий 1 ширхэг ногоон өнгийн асаагуур, зүүтэй тариур 2 ширхэг, улбар шар өнгийн гуурс 2 ширхэг, №2 гэж дугаарлагдсан 0.6 гр гэж тэмдэглэсэн тунгалаг цагаан өнгийн сэтгэцэд нөлөөт бодис, үзүүр хэсэг нь хагарсан тарианы мэт шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, - АТ4991104 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, JN4222671 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банканд шилжүүлсүгэй. 4. Шүүгдэгч О.О , П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч О.О , П.Э нарт тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн 10 хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О , П.Э нарт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР