Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0778/З |
Дугаар | 128/ШШ2021/0685 |
Огноо | 2021-10-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2021/0685
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Ховд, Дуут, Булган, Алтай, Үенч сум/, БШУЯ/******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн захирал Ш.Б******* 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Манай компанийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Ховд, Дуут, Булган, Алтай, Үенч сум/, БШУЯ/******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан танай шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны 145 дугаартай албан бичгээр нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэхээр гаргасан тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яамтай холбогдох нөхцөл шаардлагуудаас бид татгалзаж байгаа тул манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг таниас хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т*******” ХХК-ийн “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Ховд, Дуут, Булган, Алтай, Үенч сум/, БШУЯ/******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “Г******* *******” ХХК-ийг сонгож дүгнэлт, зөвлөмж, захиалагчийн “Г******* *******” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг тус тус хүчингүй болгож дээрх ажлын гүйцэтгэгчээр “Т******* *******” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах саналыг үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмжөөр захиалагчид хүргүүлэхийг үнэлгээний хороонд, түүнийг үндэслэн “Т******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Ховд, Дуут, Булган, Алтай, Үенч сум/, БШУЯ/******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн захирал Ш.Б******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн заалтад хамаарч байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч “Т*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч “Т*******” ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Ховд, Дуут, Булган, Алтай, Үенч сум/, БШУЯ/******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “Г******* *******” ХХК-ийг сонгож дүгнэлт, зөвлөмж, захиалагчийн “Г******* *******” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг тус тус хүчингүй болгож дээрх ажлын гүйцэтгэгчээр “Т******* *******” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах саналыг үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмжөөр захиалагчид хүргүүлэхийг үнэлгээний хороонд, түүнийг үндэслэн “Т******* *******” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ /Ховд, Дуут, Булган, Алтай, Үенч сум/, БШУЯ/******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох 128/2021/0778/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БСОБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН