Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00083/И |
Дугаар | 137/ШШ2024/00091 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2024/00091
2024 04 17 ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч:... банк ХК-ний ... салбар /УБД:..., РД:.../-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... аймаг ... сум .... тоотод оршин суух, Ө овогт Г-ын Э /РД:..., утас:..../,
Хариуцагч: ... аймаг ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Б овогт Б-ын Я /РД:...., утас:.../ нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 14,690,388.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... банк ХК-ний ... салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Э Б.Я нар нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дугаар ... тоот зээлийн гэрээ байгуулан 18,660,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч ... тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбарийг Г.Э, Б.Я нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. 1.Үндсэн зээлийн төлбөр 13,785,050.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 871,236.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 20,601.53 төгрөг, 2.Нотариатын зардал 13,500 төгрөг нийт 14,690,388.87 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ... аймаг ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Ө овогт Г-ын Э /РД: ..., утас:..../, Дорноговь аймаг .. сум ...-р баг ... тоотод оршин суух, Б овогт Б-ын Я /РД:..., утас:./... нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. ... банкнаас харилцагч Г.Э, Б.Я бид зээл авсан нь үнэн. Банкнаас нэхэмжилж байгаа 14,690,388.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... банк” ХК-ийн .... салбар нь хариуцагч Г.Э, Б.Я нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,690,388.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э, Б.Я нар нь зээлийн гэрээний үүрэгт 14,690,388.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа илэрхийлж хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч Г.Э, Б.Я нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,690,388.87 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“... банк” ХК-ийн ...салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э Б.Я нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,690,388.87 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э Б.Я нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 231,402.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 115,701.22 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 115,701.22 төгрөгийг хариуцагч Г.Э, Б.Я нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц