| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00101/И |
| Дугаар | 137/ШШ2024/00096 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2024/00096
2024 04 19 ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... хот, .... дүүрэг ... дүгээр хоро..о, . гудамж ... тоотод байрлах “.”... ББСБ ХХК- /УБД:..., РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг ... сум ....-р баг ... тоотод оршин суух, Ш овогт Н-ын А /РД:...., утас:..../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,437,884.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.А нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" ашиглах, зээл авах эрх нээгдсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу зээлдэгч Н.А-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:
1. 2022 оны 8 дугаар сарын 30-ны-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай 410,800 /дөрвөн зуун арван мянга найман зуун төгрөг/ -ийн богино хугацаат зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн .... банкны тоот дансанд хүлээн авсан.
2. 2022 оны 8 дугаар сарын 30-ны-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай 4,120,000 /дөрвөн сая нэг зуун хорин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.05 хувийн хүүтэй, зээлдэгчийн ... банкны тоот дансанд хүлээн авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх” үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хувиарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 8 дугаар сарын 30-ны-ны өдрийн 410,800 /дөрвөн зуун арван мянга найман зуун төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
Үндсэн зээл: 369,717.36 /гурван зуун жаран есөн мянга долоон зуун арван долоон төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг
Шимтгэл: 21,900 /хорин нэгэн мянга есөн зуу/ төгрөг,
Үндсэн хүү: 169,745.85 /нэг зуун жаран есөн мянга долоон зуун дөчин тавин төгрөг наян таван мөнгө/
Нэмэгдүүлсэн хүү: 33,949.17 /гучин гурван мянга есөн зуун дөчин есөн төгрөг арван долоон мөнгө /
Нийт: 595,312.38 /таван зуун ерөн таван мянга гурван зуун арван хоёр төгрөг гучин найман мөнгө/ төгрөг
2. 2022 оны 8 дугаар сарын 30-ны-ны өдрийн 4,120,000 /дөрвөн сая нэг зуун хорин мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
Үндсэн зээл: 3,215,095.51 /гурван сая хоёр зуун арван таван мянга ерөн таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг
Шимтгэл: 0 төгрөг
Үндсэн хүү: 1,428,221.00 /нэг сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг/
Нэмэгдүүлсэн хүү: 182,755.29 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун тавин таван төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг
Нийт:4,826,071.80 /дөрвөн сая найман зуун хорин зургаан мянга далан нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөг
3. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 16,500 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно.
Иймд хариуцагч Н.А-с нийт 5,437,884.17 /таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг арван долоон мөнгө /-ийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ... аймаг ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Ш овогт Н-ын А /РД:..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Хариуцагч Н.А миний бие тус компаниас зээл авсан нь үнэн болно. Одоо нэхэмжилж буй 5,437,884.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...” ББСБ ХХК нь хариуцагч Н.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,437,884.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь зээлийн гэрээний үүрэгт 5,437,884.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч Н.А нь зээлийн гэрээний үүрэгт 5,437,884.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,437,884.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 50,978.5 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 50,978.5 төгрөгийг хариуцагч Н.А-аас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц