Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00095/И |
Дугаар | 137/ШШ2024/000104 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 137/ШШ2024/000104
2024 04 29 ....
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Нийслэлийн ... дүүргийн ...-р хороо,.. . гудамж .... тоотод байрлах, ... ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:..., РД:..., утас:..., .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...аймаг ... сумын ...-р баг, ..., ... тоотод оршин суух Б овогт О-ын Э /РД: ..., утас: ..., ./-д.. холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,092,700.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Э нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр... дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан гар утасны даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч О.Э-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 75,000.00 /Далан таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 5 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 74,992.26 /далан дөрвөн мянга есөн зуун ерөн хоёр мөнгө хорин зургаан төгрөг /
Шимтгэл: 5,200.00 /таван мянга хоёр зуун төгрөг/
- Үндсэн хүү: 47,115.69 /дөчин долоон мянга нэг зуун арван таван төгрөг жаран есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 9,423.13 /есөн мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг арван гурван мөнгө /
- Нийт: 136,731.08 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун гучин нэгэн төгрөг найман мөнгө /
2. 2022 оны 5 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 499,999.70 /дөрвөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг далан мөнгө /
- Шимтгэл: 28,700.00 /хорин найман мянга долоон зуун төгрөг/
- Үндсэн хүү: 349,808.01 /гурван зуун дөчин есөн мянга найман зуун найман төгрөг нэг мөнгө /
Нэмэгдүүлсэн хүү: 69,961.61 /жаран есөн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө /
- Нийт: 948,469.32 /есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг гучин хоёр мөнгө /
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч О.Э-аас нийт 1,092,700.39 /нэг сая ерөн хоёр мянга долоон зуун төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймаг ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух Б овогт О-ийн Э /РД: ..., утас: ..., ..../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О овогтой Э нь ... ББСБ-иас 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдөр 75,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг зээлэн авсан нь үнэн. 1,092,700.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь хариуцагч О.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,092,700.39 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э нь зээлийн гэрээний үүрэг 1,092,700.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,092,700.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30,774.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 15,387.41 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 15,387.41 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар
хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц