| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03551/И |
| Дугаар | 184/ШШ2024/02244 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02244
| 2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2024/02244 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******ын ******* /РД ЧГ78*******0503 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ын 5-******* тоотод оршин суух, ын т холбогдох,
360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ч. нь 361 гарам дахь миний хашаанаас 20 боодол нарийн ногоон өвс нэг бүрийн үнэ 18,000 төгрөгөөр бодож зээлж авч явсан. 3 дугаар сарын хүүхдийн мөнгө орохоор 18000x20=360,000 төгрөг өгнө гэж ярилцаж тохироод ачаад аваад явсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй, утсаа авахгүй байгаа тул 360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.******* миний бие нь Ч.т холбогдуулан 360,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Ч. нь 360,000 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан 360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ч.т холбогдох 360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Ш.*******ын татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.*******ын хариуцагч Ч.т холбогдох 360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,450 төгрөгийн 50 хувь болох 5,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5,725 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200*******00*******41 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ