| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03300/И |
| Дугаар | 184/ШШ2024/02472 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02472
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/02472 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, *******ын талбай, *******-д оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* , тоотод оршин суух, эрэгтэй, ийн /РД /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,179,474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ийн нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээбайгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7101341656 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 3,340,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 7101942*******44 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 740,000 төгрөгийн зээлийг 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,474,396 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******3*******,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 3,313,373 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 7101341656 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр,
7101942*******44 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101341656 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,232,625 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3*******5,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 53,709 төгрөг,
7101942*******44 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 372,979 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 116,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13,292 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 2,179,474 төгрөгийг зээлдэгч Ж.өөс гаргуулна гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж. миний бие ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,179,474 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *******00,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *******79,474 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.өд холбогдуулан 2,179,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 2,179,474 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *******00,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *******79,474 төгрөг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 2,179,474 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *******00,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *******79,474 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,*******22 төгрөгийн 50 хувь болох 24,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 24,911 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Ж.өөс улсын тэмдэгтийн хураамжид 24,911 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ