Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02474

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 0******* өдөр

Дугаар 1*******4/ШШ2024/02474

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, *******ын талбай, *******-д оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Бага наран 1******* дугаар гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт ийн /РД УП950654/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ийн нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулан, энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 7101*******25501 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, *******00,000 төгрөгийн зээлийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт *******90,*******55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 226,926 төгрөг, нийт 617,2*******1 төгрөг төлсөн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 7101*******25501 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 202******* оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101*******25501 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 409,645 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1*******2,44******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22,656 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 6,744 төгрөгийг зээлдэгч Л.гаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-д 6,744 төгрөгийг 2 сарын дотор хуваан төлж барагдуулна. 5 дугаар сарын 20-ны өдөр *******,000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны дотор үлдэгдэл *******00,*******00 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан 6,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 6,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *******,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 20-ны дотор үлдэх *******00,*******00 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Л. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 6,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *******,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 20-ны дотор үлдэх *******00,*******00 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,242 төгрөгийн 50 хувь болох 9,621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9,621 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Л.гаас улсын тэмдэгтийн хураамжид 9,621 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ