Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02478

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02478

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* оффис ******* тоотод оршин байх, РД 605*******62/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт гийн /РД /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,531,541.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ББСБ" ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 21090440 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 4,599,900 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн интернэшнл" ХХК-аас RS64R533IB/WT загварын хөргөгч худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлтийг огт хийгээгүй болно.

Зээлийн гэрээний 3.2, 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Иймд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,681.97 төгрөг, төлөх ёстой хүү 435,940.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.67 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 3,531,541.92 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. миний бие ******* ББСБ ХХК-ийн 3,531,541.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2024 оны 6 дугаар сарын -ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын -ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын -ны өдөр 1,131,5412.92 төгрөгийг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.д холбогдуулан 3,531,541.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 3,531,541.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын -ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын -ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын -ны өдөр 1,131,5412.92 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 3,531,541.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын -ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын -ны өдөр 1,200,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын -ны өдөр 1,131,5412.92 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,455 төгрөгийн 50 хувь болох 35,727.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,727.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч А.гийн улсын тэмдэгтийн хураамжид 35,727.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ