| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04033/И |
| Дугаар | 184/ШШ2024/02481 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02481
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 184/ШШ2024/02481 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, ******* оффис ******* давхар Төв салбарт оршин байх, РД *******2417*******4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эмэгтэй, овогт ийн /РД УП*******3250*******/-д холбогдох,
1,*******72,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь тус байгууллагаас 201******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 308200377 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж, 800,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 18*******4 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний хугацаа дууссан. Иймд Д.гээс нийт 1,*******72,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэрэгт өмнө нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг үл анзааран дахиж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь зөвшөөрч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 1,*******72,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.д холбогдох 1,*******72,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарийн хариуцагч Д.д холбогдох 1,**************8,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,503 төгрөгийн 50 хувь болох 23,251.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23,251.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200*******00*******41 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ