Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0862

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Д.Г*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г******* болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С******* нараас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Эвлэрлийн гэрээг нэг талаас Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С******* (Цаашид хариуцагч гэнэ), нөгөө талаас иргэн Д.Г*******  Цаашид нэхэмжлэгч гэнэ) нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж , энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний нөхцөл

1.1. Иргэн Д.Г*******ын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох "Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/ё дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дүүргийн Б******* ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс орлогыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах" шаардлага бүхий захиргааны хэргийн хүрээнд талууд дараах байдлаар хэлэлцэж эвлэрсэн болно.

Үүнд: 1.1.1. "Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дүүргийн Б******* ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс орлогыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах;

1.1.2. Хариуцагч нь иргэн Д.Г*******ын ажилгүй байсан хугацааны цалин болох 9,635,444 /есөн сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг олгох;

1.1.3. Хариуцагч нь иргэн Д.Г*******т хөдөлмөрийн дотоод журамд заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 6,988,368 /зургаан сая есөн зуун наян найман мянга гурван зуун жаран найм төгрөгийг олгох;

1.2. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

1.3. Энэхүү гэрээний нэгдүгээр зүйл нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

1.4. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөө хариуцагч талаас Нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.

Хоёр. Бусад

2.1. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

2.2. Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, гэж заасан.

Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.1.1. "Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дүүргийн Б******* ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс орлогыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах; ... 1.3. Энэхүү гэрээний нэгдүгээр зүйл нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.”, гэсэн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар уг эвлэрэл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг тус тус баримтлан .Г*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С*******ын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн-А*******” ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс орлогын нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН