| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03894/И |
| Дугаар | 184/ШШ2024/02570 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02570
| 2024 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2024/0250 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******ийн ******* /РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* ******* дугаар хороо, дугаар гудамжны 2******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын /РД /-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2022 оны дугаар сарын 16-ны өдөр Т.тай танилцан, үерхсэн. 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин мэндэлсэн. Энэ бүх хугацаанд бид хамт амьдраагүй ба охин маань миний асрамжид байдаг. Т. нь тогтмол орлогогүй, өөрийн аав ээжийн хамт түлээний мод зарах бизнес эрхэлдэг. Өөрийн нэр дээр машин, мотоцикл эзэмшдэг байсан ч машинаа ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн. Иймд Т.ын дансыг шалгаж, орлогын хэмжээнд нь тааруулан охин д тэтгэлэг тогтоож өгнө үү.
Т. бид 2 байнга хэрүүлтэй байдаг. Надад гар хүрч байсан удаа ч бий. Иймээс бид цаашид хамт байх боломжгүй болсон. г төрөхөд өөрийн хүүхдээ гэж хүлээн зөвшөөрч, Т. өөрийн нэрээр овоглосон ба бид гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдраагүй, дундын хөрөнгө байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэх хүргүүлсэн. Одоо хариуцагч Т. бид хоёр эвлэрсэн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Т.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Т.т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. *******.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Ш.*******гийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, 5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.*******гийн хариуцагч Т.т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ******* дүгээр зүйлийн *******.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ захирамж гарахаас өмнөх асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ