Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/02345

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 22 182/ШШ2024/02345

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: И ББСБ ХХК /РД:..................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Б.Ц /РД:..................../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,629,022.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Ц нь манай компанитай 2021.08.20-ны өдөр L02100118 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Цгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022.08.14-ны өдөр 101,470 төгрөг, 2022.06.19-ний өдөр 158,700 төгрөг, 2022.06.02-ны өдөр 44,300 төгрөг, 2022.03.18-ны өдөр 320,000 төгрөг, 2022.03.18-ны өдөр 380,800 төгрөг, 2022.03.12-ны өдөр 175,100 төгрөг, 2022.03.05-ны өдөр 401,000 төгрөг, 2022.02.26-ны өдөр 269,900 төгрөг, 2022.01.31-ний өдөр 382,000 төгрөг, 2021.12.19-ний өдөр 269,900 төгрөг, 2021.12.08-ны өдөр 801,000 төгрөгийг тус тус зээлсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024.04.17-ны өдрийн байдлаар 2022.08.14-ний өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 82,096.43 төгрөг, 2022.06.19-ний өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 270,925.58 төгрөг, 2022.06.02-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 66,227.83 төгрөг, 2022.03.18-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 546,568.72 төгрөг, 2022.03.18-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 650,414.39 төгрөг, 2022.03.12-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 298,830.61 төгрөг, 2022.03.05-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 705,688.5 төгрөг, 2022.02.26-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 469,048.56 төгрөг, 2022.01.31-ний өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 672,266.98 төгрөг, 2021.12.19-ний өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 453,074.46 төгрөг, 2021.12.08-ны өдрийн зээлийн үлдэгдэлд нийт 1,397,381.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 5,629,022.97 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд хариуцагч Б.Цгаас зээлийн гэрээний үүрэгт 5,629,022.97 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Ц нь И ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 5,629,022.97 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.08.31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,629,022.97 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,629,022.97 төгрөгийг 2024.08.31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Эрхбаярт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий Т-1705 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Э.Э нь хариуцагч Б.Цгийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.Цгаас тэмдэгтийн хураамжид 52,507.18 төгрөг, улсын төсвийн орлогоос 52,507.18 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,014.37 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,629,022.97 төгрөгийг 2024.08.31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Цгаас тэмдэгтийн хураамжид 52,507.18 төгрөг, улсын төсвийн орлогоос 52,507.18 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,104.37 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА