Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Б.Нямханд, Хохирогч: Б.Бүрэнтөгс,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17050000081 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э ,өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ТЭЦ-3 цахилгаан станцын зуухын цехэд машинч ажилтай, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч А.Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 9 2 дүгээр давхарт иргэн Б.Бүрэнтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Баясгалангийн дүү Баатараа над руу залгасан байсан. Би ажилтай байж байгаад буцаагаад залгаад өргөө кино театр дээр уулзаад хамт архи хувааж ууж байгаад эгчийнх нь гэрт очсон. Би архи уугаад согтсон байсан учир тэднийхээс гарсан байсан ба буцаж тэднийхийг олохгүй шатаар өгсөж явтал дээд талын давхарт хүмүүс ярьж байгаа чимээ гарахаар нь би дээшээ гарч очиход Баясаа Бүрэнтөгс хамт байж байсан. Би Бүрэнтөгсийг таньдаггүй болохоор Баясаагаас асуухад энэ нөгөө урд нь надтай амьдарч байсан нөхөр гэж хэлсэн. Тэгээд урьд нь утсаар ярьж байсан болохоор согтуугийн улмаас хардах сэтгэл төрөөд би цохьсон. Би тухайн үед нэг удаа цохиход шат руу унасан. Тэгэхээр нь Баясаа утсаар яриад нөхөр чинь унаад үлдсэн гэж хэлээд явсан” гэв. Хохирогч Б.Бүрэнтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэрэг болдог орой найзтайгаа машиндаа архи уусан. Гэр лүүгээ орох гээд шатан дээр утсаар яриад зогсож байхад энэ залуутай таарсан. Намайг утсаар ярьж байгаад хажуугаар өнгөрөх үе нь зам тавьж өгөхөд намайг шууд шууд цохьсон. Тэгээд нэг мэдсэн цустайгаа холилдоод ухаан алдсан байсан. Хамрын хагалгааны мөнгийг нэхэмжилж байна. Модны 2-т байдаг эмнэлэгт хамараа янзлуулах эмчилгээ хийлгэхэд 3 сая төгрөгийн үнэтэй гэснийг нэхэмжилж байна. Бусад баримтаар гарсан хохирлыг өгсөн” гэв. Хохирогч Б.Бүрэнтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 02-ны орой Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 13-54 тоот гэртээ байж байгаад ээжийндээ очоод буцаад явж байтал найз Мөнхөөтэй цэргийн хотхоны тэнд таарсан, гэртээ ирж машинаа тавиад дотор нь 1 шил архи уусан, архи дуусаад Мөнхөө явсан, би эхнэр Баясгалантай яриад би согтуу машин дотроо байна гараад 3 ирээч гэж хэлсэн. Тэгээд би өөрөө байрлуугаа ороод дээшээ өгсөж байтал эхнэр өөдөөс шатаар бууж ирсэн. Намайг дээшээ 9 давхар луу ярих юм байна гээд аваад гарсан. 9 давхарын шатан дээр би ээжтэйгээ утсаар яриад сууж байтал доороос 1 үл таних залуу өгсөж гарч ирэхээр нь зам тавьж өгөөд бостол ямар ч үгийн зөрүүгүй миний нүүр, толгой руу зодож эхэлсэн. Баахан зодуулаад нэг ухаан орсон чинь би цусан дээрээ хэвтэж байсан. Тэгээд гэртээ орж амарсан. Өглөө босоод асуухад манай эхнэрийн дүү Баярбаатарыг дагаж манайд ирсэн дулааны станцад ажилладаг Э  гэдэг залуу байсан. Өглөө босоод явах гэтэл толгой эргээд унах гээд босохгүй болохоор нь гэмтлийн эмнэлэг явж баруун хөмсөгний дээд хэсэгт 5 оёдол, зүүн нүдний доод хэсэгт 2 оёдол тавиулсан. Маш их гомдолтой байна, зүгээр сууж байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ. Э аас эмчилгээний 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Надаас уучлалт гуйгаад хохирлоо төлбөл гомдох нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 6-9/, Гэрч Д.Баярбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр миний төрсөн дүү Баярбаатар манайд ирж унтаж байгаад гараад явсан байсан удалгүй 15 цагийн үед Э  болон бас нэг үл таних залуутай манайд ирсэн. Би дүүгээ танихгүй хүмүүс гэрт авч ирлээ гэж загнасан. Гэтэл дүү юм хэлэлгүй том өрөөнд ороод унтаад өгсөн. Э  бид 2 урд нь хамтран амьдарч байсан юм тэр өдөр нилээн согтуу орж ирээд пээдэлзээд байсан. Тэр үед манай найз хүүхэдтэйгээ орж ирсэн, Э тай хамт ирсэн залуу унтаад өгсөн. Ингээд 18-19 цагийн үед нөхөр Бүрэнтөгс юу хийж байна, одоо очиж байна гэж ярьсан. Тэгээд Э ыг яаж гэрээс гаргах вэ гэж бодоод би гадуур хувцасаа өмсөөд гарвал Э  гараад явна гэж бодоод доошоо буувал Бүрэнтөгстэй таарчих байх гэж бодоод хувцасаа аваад Э ыг гэрийн үүдэнд үлдээгээд би дээшээ лифтээр 9 давхарт ганцаараа гарсан. Найз Лхагвадулам руу утсадаад асуухад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд доошоо буугаад Э тай таарчихна гэж бодоод гэрийнхээ үүдэнд зогсож байтал Бүрэнтөгс гараад ирэхээр нь дээшээ 9 давхарт юм ярья гээд хамт гарсан. Удалгүй Бүрэнтөгс ээжтэйгээ чанга ярьснаас болоод Э  дээшээ 9 давхарт гараад ирсэн. Би айгаад 1 шат дээшилсэн бид хоёрын хажууд ирэхээр нь Бүрэнтөгс надтай урд нь 10 жил хамт амьдарч 4 байсан залуу гэж хэлж амжаагүй байтал Э  нь Бүрэнтөгсийн нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиж харагдсан. Энэ үед лифт ирээд би суугаад зугатаагаад орцоор гараад цагдаа дуудсан юм. Бүрэнтөгс зодуулчихаад машиндаа сууж байсан яваад очиход нүүр ам нь цус болчихсон байсан. Буулгаад дүүгээ дуудаад гэрт оруулсан. Гэмтлийн эмнэлэг явъя гэхэд дургүйцээд байхаар нь өглөө босоод эмнэлэгт очиж оёонууд тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, Гэрч Д.Баярбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр эгчийндээ очиж хоносон маргааш нь гэрт байтал утас дуугарч Э  над руу залгасан, урд эгчтэй хамт амьдарч байсан залуу би танидаг юм. Ингээд Дүүхээ төвийн гадна уулзаад архи уучихсан бааранд орох уу гээд тэнд орж сууж байгаад согтсон байсан, нэг мэдэхэд эгчийн гэрт ирчихсэн зогсож байсан. Эгч уурлаад гадны хүмүүс авчирлаа гээд загнахаар нь өөр өрөөнд ороод унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй, унтаж байтал эгч сэрээгээд Э  Бүрэнтөгсийг зодчихлоо гарч оруулж ирье гэж хэлсэн тэгээд юу болсоныг мэдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, Шинжээчийн 11251 тоот дүгнэлтэд: “...Бүрэнтөгсийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун шуу, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 22/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 41/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-н 42-51/-ууд, эмчилгээний баримт /хх-н 52- 57/-ууд, хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 61/ зэрэг болно. 5 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар: Шүүгдэгч А.Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 9 дүгээр давхарт иргэн Б.Бүрэнтөгсийг урьд хамтран амьдарч байсан Баясгалангийн нөхөр гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бүрэнтөгсийн “...9 давхарын шатан дээр би ээжтэйгээ утсаар яриад сууж байтал доороос 1 үл таних залуу өгсөж гарч ирэхээр нь зам тавьж өгөөд бостол ямар ч үгийн зөрүүгүй миний нүүр, толгой руу зодож эхэлсэн. Баахан зодуулаад нэг ухаан орсон чинь би цусан дээрээ хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-9/, гэрч Д.Баярбаясгалангийн “...Удалгүй Бүрэнтөгс ээжтэйгээ чанга ярьснаас болоод Э  дээшээ 9 давхарт гараад ирсэн, би айгаад 1 шат дээшилсэн бид хоёрын хажууд ирэхээр нь Бүрэнтөгс надтай урд нь 10 жил хамт амьдарч байсан залуу гэж хэлж амжаагүй байтал Э  нь Бүрэнтөгсийн нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиж харагдсан. Бүрэнтөгс зодуулчихаад машиндаа сууж байсан яваад очиход нүүр ам нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, гэрч Д.Баярбаатарын “...Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй унтаж байтал эгч сэрээгээд Э  Бүрэнтөгсийг зодчихлоо гарч оруулж ирье гэж хэлсэн тэгээд юу болсоныг мэдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч А.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч А.Э  нь хохирогчийг 2017 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 6 дугаар байрны 9 дүгээр давхарт урьд хамтран амьдарч байсан Баярбаясгалангийн нөхөр гэх шалтгаанаар зодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бүрэнтөгсийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаар 283.550 төгрөгийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүгдэгч нь А.Э  нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 61/ тогтоогдож байна. Хохирогч Б.Бүрэнтөгс нь тухайн гэмт хэргийн улмаас хагалгаанд орох шаардлагатай тул төлбөр 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн /хх-н 2/ байна. Хохирогч нь тухайн хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч А.Э  гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 7 Шүүхээс шүүгдэгч А.Э т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Э  шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой буюу шүүгдэгч нь тодорхой ажил эрхэлж, орлого олдог болох нь тогтоогдсон байна гэж үзлээ. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч А.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ыг 500 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Э  нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Хохирогч Б.Бүрэнтөгсөд 283.600 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Бүрэнтөгс нь хор уршгийн талаарх хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э т хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР