| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2017/00498/И |
| Дугаар | 131/ШШ2017/00642 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2017/00642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, *******ад холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 10360000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь сумын ХААН банкнаас миний нэр дээр 2015 оны 08 дугаар 28-ны өдөр 10000000 төгрөгийн малчны зээл авахуулаад 2016 оны 01 дүгээр 20-нд 1000000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-нд 975000 төгрөг, нийт 1975000 төгрөгийн хүү шилжүүлсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй, ХААН банкны зүгээс зээлээ хугацаанд нь хаахгүй бол дахин зээл олгохгүй гэсэн учир би 2016 оны 07 дугаар 29-нд 10360754 төгрөгийг төлж дээрх малчны зээлийг өөрөө хаасан. Энэ зээл хаасан 10360000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж явсаар байгаад өдийг хүрлээ. Мөн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******тай уулзаж ноолуур гарах цагаар мөнгийг маань өгөхөөр харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулж, түүнд 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр 3 сар 10 хоногийн хангалттай урт хугацаа өгсөн. Гэтэл энэ хугацаа хэтрээд 20 гаруй хоног болоод *******тай уулзахад Өгөх юм байхгүй, цагдаа, шүүхдээ өг гэсэн учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. *******ын гэр нь сумын төв дээр байдаг боловч хувьдаа мал эмнэлэгтэй учир хөдөөгүүр тарилга хийгээд яваад утас нь холбогдохгүй, олддоггүй хүн. Эвлэрлийн гэрээ байгуулсан хугацаанд манай нутаглаж байгаа газрын ойролцоо явж байгаа сураг гаргаад очиж уулзахад 2017 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдийн үед Баян-Өндөр суманд Үзэсгэлэн худалдаа болно. Тэгэхээр хүмүүсээс мөнгөө аваад өгье гэж байсан. Саяхан уулзахад өгч чадахгүй гэсэн. ******* нь манай сумын Засаг даргаар ажиллаж байсан хүний эхнэр тул би тулгаж нэхэж чадахгүй, ******* ч өгье гэж хичээхгүй явсаар өдий хүрсэн болно. Иймд надаар авахуулсан малчны зээлээ төлөөгүйн улмаас 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр миний төлсөн 10360000 төгрөгийг *******аас гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 08 дугаар сарын 28-ны 10000000 төгрөгийг банкнаас зээл авч *******ад өгсөн байгаа. 10360000 төгрөгийг малчны зээлийн би өөрөө төлж барагдуусан байгаа. Иймд *******аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байгаа.
Урьд нь банк бус санхүүгийн байгууллагад 2008 онд хувь хийлүүлж, 2%-ийн хүүтэй мөнгө хадгалуулу байсан. энэ мөнгөө буцааж авъя гэхэд 3 сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой байдаг гэм мэтээр тайлбарлаж өгөхгүй явсаар бид 2013 онд 13000000 төгрөг өгч авалцан энэ асуудлаа цэгцлэх болсон. Ингээд хариуцагч 2014 онд миний нэр дээр 10000000 төгрөгийн зээл авахуулж, би зээл авсан мөнгөө өөрөө хэрэглэж миний зээлийн хариуцагч төлж барагдуулсан нь үнэн. Ингээд 3000000төгрөгийн 1000000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн надаас авсан 10000000 төгрөгөөсөө бэлнээр өгсөн, мөн 2015 оны 9 дүгээр сард 2000000 төгрөгийг бэлээнээр өгч энэ асуудал дууссан. Өнөөдрийн маргаж байгаа мөнгө нь банк бус санхүүгийн байгууллагатай ямар ч хамаарлгүй юм. Хүүгээ тусад нь гаргуулна гээд зээл авхуулж зээлж авсан. Зээл авсан авсан өдөр миний данснаас өөрийн нэрийн өмнөөс хүн рүү шилжүүлж 4900000 төгрөгийг бэлэн надаас авсан. Хариуцагч нь банкны хураамж 100000 төгрөгийг өгнө гэсэн би банкны зээлийг хаахдаа 10360000 төгрөг төлсөн учир, 10360000 төгрөг нэхэмжилж байна.
Банк бус санхүүгийн байгууллагад хувь нийцүүлсэн мөнгөө хадгалуулсан болохоос тэр байгууллагын эрсдлийг хүлээх талаар тохиролцоогүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нь 10000000 төгрөгийн малчны зээлийг банкнаас гаргуулсан байгаа. ******* нь хүүгээ айл болгох гэж зээл аваад өгөөч гэсэн 10000000 төгрөгийн зээлийг банкнаас гаргахгүй гэсэн боловч ******* нь ХААН банкны даргатай нь ярьж, уулзаж байгаад тухайн зээлийг гаргуулсан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1000000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 975000 төгрөг, нийт 1975000 төгрөг хүүнд нь өгсөн байдаг. Бакнаас зээлийг хугацаандаа төлөхгүй бол дахин зээл олгохгүй гэсэн шаардлага тавьсан ******* бол тухайн зээлийн хааж барагдуулсан. Үүнээс харахад *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ үүсэн байна. Энэ харилцааны дагуу хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас миний үйлчлүүлэгч энэ үүргийг биелүүлсэн байна. ******* нь өөрт учирсан 10360000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө миний бие 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд очиж *******, ******* нартай уулзаж, тохиролцоод 10360000 төгрөгийн зээлийг төлөх нь үнэн гэж гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан байдаг. ******* нь 10360000 төгрөг банкинд төлж барагдуулчихаад ******* нь дахин зээл авсан байгаа. Дахин авсан зээлийн хугацаа нь 2016 оны 12 дугаар сард хугацаа дуусах байсан. Гэтэл ******* нь уулзах үед сүүлд зээлсэн 10000000 төгрөгийг төлөх хугацаанаас өмнө нь төлж барагдуулна гэсэн. Иймд харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мөнгийг төлөх хугацаа тохирсон байгаа. Харилцан тохирсон хугацаандаа ******* нь одоо хүртэл хуурч сэтгэл амар явсан хүн байна. ******* нь тохирсон хугацаандаа мөнгөө төлөхгүй байсан тул ******* нь удаа дараа хэлсэн боловч биелүүлээгүй байна. Иймд шүүхээр эцэслэн шийдвэрлээр шүүхэд хандсан байгаа. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хийсэн эвлэрийн гэрээгээр 10360000 төрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн үндсэн 2 нөхцлийг тохиролцож талууд ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг тусгаж гарын үсэг зурж, байталгаажуулсан байгаа.
Иймд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие *******ас хувиараа банкнаас мөнгө зээлдүүлэн аваагүй. 2017 оны 02 сарын 10-ны өдөр өмгөөлөгч ажилтай Улаанбаатар хотоос байгаа гээд нэг танихгүй залуу манайд орж ирээд өмгөөлөгч гэх залуу нь 2017 оны 05 сарын 20-ны өдөр 10360000 төгрөг төлнө гэж бичээд та гарын үсгээ зур гэсэн. Би тайлбар өгсөн боловч хэрэгсээгүй.
Чи энд нэгэнт ирсэн юм чинь би ч гэсэн зээлдэгч хороо өгчихье гэсэн боловч Г.Мөнгөнтулгын ажлаар явж байгаа гэсэн. Тухайн үед нэрийг нь асууж, үнэмлэхийг нь үзээгүй. Одоо бодож байхад намайг ажилтай хөдөө явж байхад дарамталсан мессеж бичсэн байсан. Миний хувьд хуулийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийг ойлголцохгүй байгаа хүмүүсийн учрыг олж өгдөг байх гэж боддог. Би бол төлнө гэж өөрийн гараар бичиж өгөөгүй.
******* бид хоёрын хооронд үүссэн мөнгөний асуудал нь -тай холбоотой. Тус байгууллага нь 2006 онд НҮБ, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэрэгжсэн төслийн хүрээнд орж нутгийн иргэдийн оролцоотойгоор байгуулагдсан санхүүгийн байгууллага юм. Тухайн үед ХААН банк ганцаараа ноёлж байсан зээлийн хүү 4 хувьтай шалгуур өндөр байсан. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага 30000000 төгрөгийн хөрөнгө оруулаад мөн дээрээс нь 2 хувийн хүүтэй зээл олгоод үйл ажиллагаагаа явуулж байсан. Үйл ажиллагааны зардалыг төслөөс 2 жил даах байснаас 1 жил даасан. Зээлийн хүү 2,8-3,2 хувийн хүүтэйгээр малчдад зээл олгож байсан. Хөрөнгө оруулагч хөрөнгөө татаж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарч үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Дэс дараалалаар нь хүмүүст ДЭХ-г олгож эхэлсэн боловч сүүл сүүл рүүгээ хүндрэл гарсан.
Бид өвчтэй, эмчилгээнд явах шаардлагатай хүмүүсийн мөнгийг барагдуулсаар ирсэн. Ажил хариуцаж байсны хувьд *******тай ч энэ жишгээр харьцаж байсан болно. Би тус байгууллагад ажилласныхаа хувьд өртэй болоод байгаа юм. ******* нь 8500000 төгрөгийн хувь нийлүүлсэн байдаг. Энэ хүнийг яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2014 онд зээл авчих хүүг нь төлнө гээд төлсөн нь үнэн. Авсан зээлээ Г.Мөнгөнтуга өөрөө хэрэглэсэн. Хүү нь болох 3000000 гаран төгрөгийг ч би төлсөн. Энэ онд нь.
2015 онд хүнээс мөнгийг нь олж хийгээд эргэн зээл авахуулсан. Үүнээс 1000000 төгрөгийг ******* өөрөө авсан. 2017 оны 09 сард би 2000000 төгрөг Г.Мөнгөнтугад өгсөн. Үлдсэн зээлээ өөрөө төлсөн үнэн. Мөн мал эмнэлэгийн үйлчилгээний төлбөр сүүлийн 4 жилд 1000000 гаран төгрөгийн тооцоо бий. Дэвтэрээ авчраагүй учир тодорхой бичсэнгүй.
Зээлдэгч нараас мөнгө орж ирсэн тохиолдолд барагдуулна. Зээлдэгч нарын ойр байсан баримтыг авчирсан болно. Өөр бас зээлдэгч байгаа. Зээлдэгч нарынхаа араас бид хөөцөлддөг байсан. Төлнө гэсэн болохоор боломжийг нь харж өдий хүрсэн. Одоо араас нь явах санхүү байхгүй. Мөн өөр ажилд шилжсэн болно. Өөрийнхөө хувийн хэрэгцээнд энэ хүнээр зээл авахуулж хэрэглээгүй. Өдий хүртэл чадахаараа хүмүүсийн хохирлыг барагдуулж явна. Иргэн ******* нь ******* надаас биш -аас мөнгөө нэхэмжилж баримтаа бүрдүүлэх ёстой байх. Тус ББСБ нь зээл аваад төлөөгүй байгаа ******* нь зээлийн хүү, торгууль, зээлийн хамт 5000000 төгрөг, нь хүү, торгууль, зээлийн хамт 6600000 төгрөг, 3000000 3200000 төгрөг төлөх юм бол Г.Мөнгөнтулгын нэхэмжлэлийг барагдуулна. Зээлдэгч нар нь зээлүүдээ хүлээн зөвшөөрдөг. Бид нар энэ зээлдэгч нараас болж ДЭХ-ныхаа НА-д хүү төлж байсан. Мөн шүүхэд хүртэл дуудагдаж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээл авсан хүн нь би биш. Би тэр 10000000 төгрөгийг хувьдаа хэрэглээгүй. Намайг 10000000 төгрөгийг хувьдаа хэрэглээгүй гэдгийг ******* мэдэж байгаа. Яагаад гэвэл зөвхөн 2016 оны зээлийг ******* нь өөрөө авч хэрэглэсэн. Би 2015 онд Шуудан банкинд зээл төлж байсан. 2015 онд Г.Мөнгөнтулгын зээлийг хүнээс мөнгө авч төлсөн ба дахин 10000000 төгрөгийн зээл авахуулсан нь үнэн. Түүний 1000000 төгрөгийг ******* нь авсан. Дараа нь би Г.Мөнгөнтулгыг дуудаж хашааныхаа үүдэнд машиндаа 2000000 төгрөгийг өгсөн байгаа. Ингэж мөнгө өгөхдөө ийм учиртай мөнгө өгч байгаа талаар яриагүй. Буянт манлай банк бус санхүүгийн байгууллагад 8500000 төгрөгийн хувьцаа нийлүүлсэн байдаг. Энэ мөнгийг нь тухайн үед би хариуцаж аваагүй, *******д мөнгө тушаасан баримт бичиг нь байдаг байх. Би ажил хариуцаж байсан хүний хувьд хүмүүс зээлээ төлбөл, хэрэгцээтэй үедээ мөнгө аваад хэрэглэж байгаарай гэдэг байдлаар. Г.Мөнгөнтулгын 10000000 төгрөгийг авч хэрэглэсэн байгаа. Буянт манлай банк бус санхүүгийн байгууллагад мөнгө нийлүүлсэн хүний хувьд өөрөө бас хохирогч болсон тул аль болох хүмүүсийг хохиролгүй болгоод явж байгаа. Зээлдэгч нар зээлээ төлөх юм бол нэхэмжилсэн мөнгийг нь төлнө. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийсэн эвлэрлийн гэрээ гэж ярьж байгаа. Би гэрээ гэж бодоогүй өмгөөлөгч нь бичээд танилцаад гарын үсэг зурчих гэсэн. Бид 2013 онд 13000000 төгрөгөөр тохирч Банк бус санхүүгийн байгууллага *******д өгөх асуудлаар шийдье гэсэн нь үнэн. Би тухайн үед банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Би *******д мөнгө өгөх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа гэхдээ зээлдэгч нараас мөнгө авчихвал л өгнө. Манай хүү 2015 оны 10 сард хуримаа хийсэн нь үнэн. Гэхдээ би хувьдаа зээл аваагүй. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******ар хүн рүү 5000000 төгрөг шилжүүлүүлж 4900000 төгрөгийг нь өгч, 1000000 төгрөгийг Г.Мөнгөнтугад буцааж өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 10360000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр ХААН банкнаас малчны зээл 10000000 төгрөгийн зээлийг зээл авч 10000000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн, тухайн өдрөө 5000000 төгрөгийг хариуцагчийн нэрийн өмнөөс өөрийн данснаас өөр хүн рүү шилжүүлж, 4900000 төгрөгийг бэлнээр өгч, 1000000 төгрөгийг буцаан авсан, дээрхи зээлийн хүү болох нийт 1975000 төгрөгийг хариуцагч төлж зээлсэн 10000000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10360754 төгрөгийг банкинд өөрөө төлж зээлээ хаасан тул 10360000 төгрөгийг гаргуулна, хариуцагч нэхэмжлэгчээр зээл авахуулсан, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5000000 төгрөгийг мөнгө өгөх үүрэгтэй байсан хүний дансруугаа шилжүүлүүлж, 4900000 төгрөгийг Мөнгөнтулгаас бэлнээр авч 1000000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, зээлийн хураамж 100000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг мөнгийг -ын зээлдэгч нараас зээлдүүлсэн мөнгөө авсаны дараа өгнө гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10000000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 360000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Зохигч нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгэр зүйлд зохицуулсан иргэд хоорондын зээлийн харилцаанаас үүссэн харилцаа байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 10000000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаа буюу зээлийн эргэн төлөгдөх хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж үзэх үндэстэй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн амаар байгуулсан гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд бодитой шилжүүлээгүй зээлийн хүүний 360000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Хаан банкнаас 10000000 төгрөгийн зээл авсан, түүний 5000000 төгрөгийг 5232054014 дугаар данс руу шилжүүлж 4900000 төгрөгийг авсан, 2016 оны 01 дүгээр сарын 20, 29-ний өдрүүдэд хариуцагч *******аас тухайн зээлийн хүүг төлсөн, 10360000 төгрөгийн зээлийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийг хаасан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож, энэ талаар зохигч маргаангүй байна./хх-ийн 4-р тал/
Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд уг баримт бичигт хариуцагч нь 10360000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож тус тус гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./хх-ийн 3-р хуудас/
Хариуцагч шүүхэд зээлийн гэрээ, зээлийн карт, зээлдэгч нарын иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, уг баримтаар эдгээр хүмүүс зээлээ төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааны улмаас нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа гэж тайлбарлаж байх хэдий ч эдгээр баримтууд нь уг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт байх тул шүүх үнэлэх шаардлагүй гэж үзэв.
Хариуцагч -д нэхэмжлэгчийг хувь нийлүүлсэн түүнээс улбаатай энэ маргаан үүссэн гэж тайбарлаж байх боловч нэхэмжлэгч 2008 онд 8750000 төгрөгийн тус ББСБ-д хувь нийлүүлж, хүүтэй хадгалуулсан бөгөөд тухайн мөнгөө буцааж авч чадалгүй явсаар 2013 онд хариуцагчтай тохиролцон 13000000 төгрөгийн хэмжээнд эвлэрч 2014 онд 10000000 төгрөгийн зээлээ хариуцагчаар төлүүлсэн гэж тайлбарлаж энэ талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн, харин үлдэгдэл 3000000 төгрөгийн 1000000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлж авсан мөнгөнөөсөө өгсөн, 2000000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард бэлнээр өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч мөнгө өгсөн талаар маргаагүй хэдий ч дээрхи мөнгийг өгч, авалцахдаа хэн аль нь хариуцагчийн мөнгө төлөх аль үүргийг биелүүлж байгаа талаар ярилцаагүй гэж тайлбарлаж байх тул дээрхи 3000000 төгрөгийг урьдын үүргийн биелэлт гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг -д хувь нийлүүлсэн хөрөнгөтэй холбон тайлбарлаж байгаа талаараа нотолж чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 10000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, банкны зээлийн хүү 360000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгч Г.Мөнгөнтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180710 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 174950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэг 10000000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Мөнгөнтулгын төлсөн 180710 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 174950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА