Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Болдбаатар, Б.Манлайжав,

 Шүүгдэгч: Э , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүгдэгч: Э , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Гэрч: Ө.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э , Э  нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020951 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 2 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э , 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, 2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э , 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч Э , Э  нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” хоолны газарт багын найз Л.Дөлгөөнд “ОХУ-аас жимс оруулж ирэхэд хамтран ажиллъя, ашгаа хувааж авъя” гэж хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 30.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 сарын сүүлээр ажиллаж байсан газраасаа гарсан. Найз Э тай уулзаад Орос улсаас Жимс оруулж ирье гэж ярилцаад бид хоёр найз Дөлгөөнтэй уулзаж 30 сая төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Баясгалан ахын эхнэр төрсөн байсан болхоор эхнэр бид хоёр эргэхээр очиход Жи таймын талаар мэдээлэл авч амар хялбар аргаар богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой юм байна гэж бодоод Э тай уулзаж асуугаад Дөлгөөнөөс зээлсэн мөнгөө Жи таймд оруулсан. Ингээд Дөлгөөнөөс зээлсэн мөнгөний эхний сарын хүү төлөх хугацаа 3 болж 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Дөлгөөнд мөнгийг чинь Жи тайм руу шилжүүлсэн талаар очиж хэлсэн” гэв. Шүүгдэгч Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай дүү Орос улсаас жимс оруулж ирдэг. Бид хоёр цугтаа жимс оруулж ирэх талаар ярилцаад Дөлгөөнөөс очиж мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө Э гийн эхнэрийн дансанд хийсэн байсан бөгөөд нэг орой над руу утсаар залгаж Жи тайм гэдэг сүлжээний талаар ярьсан. Би хэр найдвартай юм бэ гэж лавлаж асуухад манай ах, эгч хоёр хэлсэн юмаа. Хурдан ашиг олох боломжтой юм байна гэхээр нь бид хоёр уулзаж ярилцаад Жи таймд оруулахаар болсон. Тэгээд мөнгийг Жи таймд оруулсан талаар 2017 оны 1 дүгээр сарын 27-нд Дөлгөөнд хэлсэн” гэв. Хохирогч Л.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20- ноос хойш манай багын найз Э , Э  нар найз Мөнхдалай бид хоёрт 30.000.000 төгрөг олоод өгчих, 60.000.000 төгрөгөөр ОХУ-аас жимс оруулж байгаа бид хоёр 30.000.000 төгрөгийг та хоёр 30.000.000 төгрөгийг гаргачих 16.000.000 төгрөгийн ашиг гарна. 4-үүлээ хувааж авъя гэсэн. Тухайн үед зөвшөөрөөгүй боловч Э  Мөнхдалай бид хоёр руу байн байн залгаад “олоод өгчих би орох оронгүй, Э  машин тэргээ хураалгачихлаа” гээд яриад байхаар нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхдалай 15 сая төгрөг, би 15 сая төгрөг олж нийлүүлээд БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх Ангара бууз гэх хоолны газар би Э , Э  нартай уулзаж бэлнээр 30.000.000 төгрөгөө өгсөн. Тэгээд гарах гэж байхад Мөнхдалай орж ирсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Э , Э  нар “Оросоос ирсэн жимсээ Е мартад өгсөн, тэрнээс бид нарын мөнгө гарч ирнэ” гэж хэлдэг. Тэр өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын дундуур Э , Э  нар Мөнхдалай бид хоёрт “ОХУ-с ирсэн жимсний дээж” гээд 100-ийн тортой мандарин 2 уутыг өгсөн. Тэрнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Э , Э  хоёр Мөнхдалай бид 2-т ашиг гээд 5 сая төгрөгийг авчираад бид 2-т 3.000.000 төгрөгийг өгөөд өөрсдөө 2 сая төгрөгийг нь авч явсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Энх-амгалан, Э  нар манайд ирээд “бид 2-ыг уучлаарай, бид 2 залилсан юм, ОХУ-с жимс орж ирээгүй, Энх- Амгалангийн хадам ах, эгчийн ажилд нь 30 сая төгрөгөө өгсөн, тэр хоёртой нэг ажил хийгээд мөнгө нь орж ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 21-нд цагдаад өргөдөл өгсөн. Э гийн ах эгчтэй уулзахад чамаас авсан мөнгийг Жи тайм 4 сүлжээнд өгсөн удахгүй Жи тайм сүлжээ ажиллана тэгэхээр нь бид нар мөнгийг чинь өгнө гэсэн. Мөнгийг Э , Э  нарт өгөхдөө ямар нэгэн гэрээ хийгэээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25/, Гэрч О.Мөнхдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20- ний өдөр байх манай найз Дөлгөөн намайг дуудахаар нь зайсанд очиход Э , Э  нартай уулзаж байсан. Би тэр 2-ыг зүс танина. Э , Э  нар нь Дөлгөөн бид хоёрт “ОХУ-с жимс авчирч байгаа, уг жимс нь гааль дээр ирсэн байгаа, гаалийн бүрдүүлэлт болон татварт өгөх мөнгө хэрэгтэй байна. Нийт 30.000.000 төгрөг” гэсэн. Тэгээд ашиг өгнө гэж байсан би энэ талаар нь сонирхож сонсоогүй. Тэгтэл Дөлгөөн надад “манай багын 2 найз байгаа юм туслах гэсэн юм 30.000.000 төгрөг гаргаж өгөх хэрэгтэй байна. Хоёулаа хамт тэр мөнгийг нь олж өгье” гэж хэлэхээр нь би “хэр найдвартай хүмүүс вэ” гэхэд Дөлгөөн “2 багын найздаа туслахгүй бол болохгүй. Багын найзууд учраас хуурна гэж байхгүй 15.000.000 төгрөг олоод өгөөч” гэсэн. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй учраас хуурай ах Мөнхбаатараас 15.000.000 төгрөг зээлээд Дөлгөөнд бэлнээр нь өгсөн. Дөлгөөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э , Э  нарт 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн. Тэрнээс хойш Э , Э  нар жимсний дээж гэж надад 1 уут мандарин өгсөн” гэсэн мэдүүлэг / хх-н 26-28/, Гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Э  эхлээд Э аас миний мэдэхийн 24 сая төгрөгийг эхлээд авсан. Тухайн үед манай нөхөр Э  Э  нар хамтран бизнес эрхлэх гэж байгаа талаар ярьж байсан. Анх Э  бид 2 бэр эгч төрсөн гэхээр нь эргэж очихоор Мөнхтуяа эгч, Баясгалан ахынд очсон. Тэгэхэд Мөнхтуяа эгч, Баясгалан ах 2 Жи тайм сүлжээний талаар хэлээд бид 2 орсон байгаа “нэг хүн 2.300.000 төгрөгөөр ороод сарын дараа 20.000.000 төгрөг болгож авна та 2 орохгүй юм уу” гэж хэлсэн. Тухайн үед бид 2 хоорондоо ярилцаж байгаад хэлье гэсэн. Тэгээд энэ талаар Э тай ярилцахад Э  дэмжээд Э д 24 сая төгрөгөө өгсөн. Бид 2 уг 24.000.000 төгрөгийг Баясгалан ах, Мөнхтуяа эгчид өгсөн. Дараа нь Э , Э  нар Дөлгөөн гэх найзаасаа 30.000.000 төгрөгийг зээлж аваад тэр мөнгөө Жи таймд оруулахаар Мөнхтуяа эгч, Баясгалан ахад өгсөн” гэсэн мэдүүлэг мэдүүлэг /хх-н 39-41/, Гэрч М.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1240 тоотод байрлах манай гэрт дүү Э , Азжаргал хоёр 24.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Э , Э  нар цуг манай гэрт 30.000.000 төгрөг бэлнээр 5 авчирч өгсөн. Э , Э  нараас авсан 54.000.000 төгрөгийг Цэнд-Аюуш гэх хүнд бэлнээр өгсөн. Цэнд-Аюуш нь Жи таймд орсон хүмүүсийг сүлжээнд нэрийг нь шивдэг хүн байгаа юм. Уг асуудалд нь мөрдөн байцаах газрын Мөнх-Эрдэнэ гэдэг хүн дээр шалгагдаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/, Гэрч М.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” цайны газрыг би нөхөр Хишигболорын хамт нээгээд удаагүй байхад нагац дүү Дөлгөөний багын найз гэх Э , Э  нар орж ирээд хоол идсэн. Удалгүй араас нь манай дүү Дөлгөөн нь ганцаараа орж ирээд Э , Э  нартай уулзаж манай цайны газар нилээн удаан сууж хоол идсэн. Тэр үед дүү Дөлгөөн нь багын найздаа туслаж байгаа гээд 30.000.000 төгрөгийг бэлнээр Э , Э  нарт өгсөн. Тэр мөнгийг өгөх үед нөхөр Хишигболор бид хоёр харсан. Тэрнээс хойш Э , Э  нь хэсэг манайхаар орж ирж үйлчлүүлж байгаад нээх удаагүй манайхаар Э , Э  нар нь орж ирэхээ больсон. Тэгээд дүү Дөлгөөнөөс хоёр найз нь яасан, манайхаар орж ирэхгүй байгаа юм гэж асуухад Дөлгөөн тэр хоёр миний өгсөн 30.000.000 төгрөгийг өгөхгүй байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 33/, Гэрч О.Хишигболорын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” цайны газрыг би эхнэр Баярмаагийн хамт нээгээд удаагүй байхад дүү Дөлгөөний багын найз гэх Э , Э  нар орж ирээд хоол идсэн. Удаагүй гаднаас нь манай дүү Дөлгөөн нь ганцаараа орж ирээд Э , Э  нартай уулзаж нэг ширээнд суусан. Дөлгөөн нь ширээн дээр гялгар тортой мөнгө тавиад нөгөө 2 найздаа өгч байсан. Би тэр хавиар гал тогооны өрөө болон том заалаар орж гараад байсан болохоор юу гэж ярилцаж байсан талаар мэдэхгүй. Би хэд юм гэж асуухад Дөлгөөн нь 30.000.000 төгрөг байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, Гэрч П.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ангара” гэх нэртэй цайны газар Дөлгөөн нь 30.000.000 төгрөгийг хар өнгийн гялгар уутан дотор бэлнээр авчирч Э , Э  нарт өгсөн. Тухайн үед Э , Э  нар нь Орос улсаас жимс оруулж ирээд Е март руу өгнө гэж ярьж байсан. Тэгээд Э , Э  нар нь хүүхдийн 100-ийн Голомт банк дээр очоод Э гийн эхнэрийн данс руу нь 30.000.000 хийсэн. ...би 24.000.000 төгрөгийг Э д Э  нь өгч байхыг хараагүй, ямар ч байсан Э  нь хүнээс 25.000.000 төгрөг зээлэх гэж байгаа гэж 6 байсан. Дараа нь 25.000.000 төгрөгийг Э д өгч байсан гэж Э  хэлсэн. Э  нь авсан гэж байсан. Надад Жи тайм гэх сүлжээний газар орж байгаа гэж хэлээгүй. Жимс оруулах гэж байгаа гэж хэлсэн. Дараа нь жимсний дээж гэж тортой жимс авчирч өгч байсан гэсэн. Надад жимс өгсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, дансны хуулга /хх-н 42-43, 100-101, 105-109, 116-129/, орлогын ордер /хх-н 47-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 74, 93/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75, 94/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон барим /хх-76-80, 95-99/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 147/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар: Шүүгдэгч Э , Э  нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” хоолны газарт багын найз Л.Дөлгөөнд “ОХУ-аас жимс оруулж ирээхэд хамтран ажиллая, ашгаа хувааж авъя” гэж хуурч мэхлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 30.000.000 төгрөгийг нь авч залилсан гэм буруутай болох нь: Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Дөлгөөний өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20- ноос хойш манай багын найз Э , Э  нар найз Мөнхдалай бид хоёрт 30.000.000 төгрөг олоод өгчих, 60.000.000 төгрөгөөр ОХУ-аас жимс оруулж байгаа бид хоёр 30.000.000 төгрөгийг та хоёр 30.000.000 төгрөгийг гаргачих 16.000.000 төгрөгийн ашиг гарна. 4-үүлээ хувааж авъя гэсэн. Тухайн үед зөвшөөрөөгүй боловч Э  Мөнхдалай бид хоёр руу байн байн залгаад “олоод өгчих би орох оронгүй, Э  машин тэргээ хураалгачихлаа” гээд яриад байхаар нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхдалай 15 сая төгрөг, би 15 сая төгрөг олж нийлүүлээд БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх Ангара бууз гэх хоолны газар би Э , Э  нартай уулзаж бэлнээр 30.000.000 төгрөгөө өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 7 Э , Э  нар “Оросоос ирсэн жимсээ Е мартад өгсөн, тэрнээс бид нарын мөнгө гарч ирнэ” гэж хэлдэг. Тэр өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын дундуур Э , Э  нар Мөнхдалай бид хоёрт “ОХУ-с ирсэн жимсний дээж” гээд 100-ийн тортой мандарин 2 уутыг өгсөн. Тэрнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Э , Э  хоёр Мөнхдалай бид 2-т ашиг гээд 5 сая төгрөгийг авчираад бид 2-т 3.000.000 төгрөгийг өгөөд өөрсдөө 2 сая төгрөгийг нь авч явсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Энх-амгалан, Э  нар манайд ирээд “бид 2-ыг уучлаарай, бид 2 залилсан юм, ОХУ-с жимс орж ирээгүй, Э гийн хадам ах, эгчийн ажилд нь 30 сая төгрөгөө өгсөн, тэр хоёртой нэг ажил хийгээд мөнгө нь орж ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 21-нд цагдаад өргөдөл өгсөн. Энх- Амгалангийн ах эгчтэй уулзахад чамаас авсан мөнгийг Жи тайм сүлжээнд өгсөн удахгүй Жи тайм сүлжээ ажиллана тэгэхээр нь бид нар мөнгийг чинь өгнө гэсэн. Мөнгийг Э , Э  нарт өгөхдөө ямар нэгэн гэрээ хийгэээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхдалайгийн өгсөн: “...Э , Э  нар нь Дөлгөөн бид хоёрт “ОХУ-с жимс авчирч байгаа, уг жимс нь гааль дээр ирсэн байгаа, гаалийн бүрдүүлэлт болон татварт өгөх мөнгө хэрэгтэй байна. Нийт 30.000.000 төгрөг” гэсэн. Тэгээд ашиг өгнө гэж байсан би энэ талаар нь сонирхож сонсоогүй. Тэгтэл Дөлгөөн надад “манай багын 2 найз байгаа юм туслах гэсэн юм 30.000.000 төгрөг гаргаж өгөх хэрэгтэй байна. Хоёулаа хамт тэр мөнгийг нь олж өгье” гэж хэлэхээр нь би “хэр найдвартай хүмүүс вэ” гэхэд Дөлгөөн “2 багын найздаа туслахгүй бол болохгүй. Багын найзууд учраас хуурна гэж байхгүй 15.000.000 төгрөг олоод өгөөч” гэсэн. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй учраас хуурай ах Мөнхбаатараас 15.000.000 төгрөг зээлээд Дөлгөөнд бэлнээр нь өгсөн. Дөлгөөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э , Э  нарт 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн. Тэрнээс хойш Э , Э  нар жимсний дээж гэж надад 1 уут мандарин өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Азжаргалын өгсөн: “...Манай нөхөр Э  эхлээд Э аас миний мэдэхийн 24 сая төгрөгийг эхлээд авсан. Тухайн үед манай нөхөр Э  Э  нар хамтран бизнес эрхлэх гэж байгаа талаар ярьж байсан. Анх Э  бид 2 бэр эгч төрсөн гэхээр нь эргэж очихоор Мөнхтуяа эгч, Баясгалан ахынд очсон. Тэгэхэд Мөнхтуяа эгч, Баясгалан ах 2 Жи тайм сүлжээний талаар хэлээд бид 2 орсон байгаа “нэг хүн 2.300.000 төгрөгөөр ороод сарын дараа 20.000.000 төгрөг болгож авна та 2 орохгүй юм уу” гэж хэлсэн. Тухайн үед бид 2 хоорондоо ярилцаж байгаад хэлье гэсэн. Тэгээд энэ талаар Э тай ярилцахад Э  дэмжээд Э д 24 сая төгрөгөө өгсөн. Бид 2 уг 24.000.000 төгрөгийг Баясгалан ах, Мөнхтуяа 8 эгчид өгсөн. Дараа нь Э , Э  нар Дөлгөөн гэх найзаасаа 30.000.000 төгрөгийг зээлж аваад тэр мөнгөө Жи таймд оруулахаар Мөнхтуяа эгч, Баясгалан ахад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1240 тоотод байрлах манай гэрт дүү Э , Азжаргал хоёр 24.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Э , Э  нар цуг манай гэрт 30.000.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Э , Э  нараас авсан 54.000.000 төгрөгийг Цэнд-Аюуш гэх хүнд бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Баярмаагийн өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ангара” цайны газрыг би нөхөр Хишигболорын хамт нээгээд удаагүй байхад нагац дүү Дөлгөөн нь ганцаараа орж ирээд Э , Э  нартай уулзаж манай цайны газар нилээн удаан сууж хоол идсэн. Тэр үед дүү Дөлгөөн нь багын найздаа туслаж байгаа гээд 30.000.000 төгрөгийг бэлнээр Э , Э  нарт өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Хишигболорын өгсөн: “...Удаагүй гаднаас нь манай дүү Дөлгөөн нь ганцаараа орж ирээд Э , Э  нартай уулзаж нэг ширээнд суусан. Дөлгөөн нь ширээн дээр гялгар тортой мөнгө тавиад нөгөө 2 найздаа өгч байсан. ...Би хэд юм гэж асуухад Дөлгөөн нь 30.000.000 төгрөг байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч П.Даваанямын өгсөн: “...Дөлгөөн нь 30.000.000 төгрөгийг хар өнгийн гялгар уутан дотор бэлнээр авчирч Энх- Амгалан, Э  нарт өгсөн. Тухайн үед Э , Э  нар нь Орос улсаас жимс оруулж ирээд Е март руу өгнө гэж ярьж байсан” гэсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Э , Э  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан буюу бүлэглэн мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Э , Э  нар нь хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг 9 шилжүүлэн авсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “ энэ хэрэг нь иргэний эрх зүйн маргаан, шүүгдэгч нар нь хохирогчийг хуурч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, ОХУ-с жимс оруулж ирэх гэж байсан тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хохирогч Л.Дөлгөөний өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ангара бууз гэх хоолны газар би Э , Э  нартай уулзаж бэлнээр 30.000.000 төгрөгөө өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Э , Э  нар “Оросоос ирсэн жимсээ Е мартад өгсөн, тэрнээс бид нарын мөнгө гарч ирнэ” гэж хэлдэг. Тэр өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын дундуур Э , Э  нар Мөнхдалай бид хоёрт “ОХУ-с ирсэн жимсний дээж” гээд 100-ийн тортой мандарин 2 уутыг өгсөн. Тэрнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Э , Э  хоёр Мөнхдалай бид 2-т ашиг гээд 5 сая төгрөгийг авчираад бид 2-т 3.000.000 төгрөгийг өгөөд өөрсдөө 2 сая төгрөгийг нь авч явсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Энх-амгалан, Э  нар манайд ирээд “бид 2-ыг уучлаарай, бид 2 залилсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхдалайгийн өгсөн: “...Дөлгөөн 2017 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр Э , Э  нарт 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн. Тэрнээс хойш Э , Э  нар жимсний дээж гэж надад 1 уут мандарин өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Азжаргалын өгсөн: “...Манай нөхөр Энх- Амгалан эхлээд Э аас миний мэдэхийн 24 сая төгрөгийг эхлээд авсан. Тухайн үед манай нөхөр Э  Э  нар хамтран бизнес эрхлэх гэж байгаа талаар ярьж байсан. Анх Э  бид 2 бэр эгч төрсөн гэхээр нь эргэж очихоор Мөнхтуяа эгч, Баясгалан ахынд очсон. Тэгэхэд Мөнхтуяа эгч, Баясгалан ах 2 Жи тайм сүлжээний талаар хэлээд бид 2 орсон байгаа “нэг хүн 2.300.000 төгрөгөөр ороод сарын дараа 20.000.000 төгрөг болгож авна та 2 орохгүй юм уу” гэж хэлсэн. 10 Тухайн үед бид 2 хоорондоо ярилцаж байгаад хэлье гэсэн. Тэгээд энэ талаар Э тай ярилцахад Э  дэмжээд Э д 24 сая төгрөгөө өгсөн. Бид 2 уг 24.000.000 төгрөгийг Баясгалан ах, Мөнхтуяа эгчид өгсөн. Дараа нь Э , Э  нар Дөлгөөн гэх найзаасаа 30.000.000 төгрөгийг зээлж аваад тэр мөнгөө Жи таймд оруулахаар Мөнхтуяа эгч, Баясгалан ахад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1240 тоотод байрлах манай гэрт дүү Э , Азжаргал хоёр 24.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Э , Э  нар цуг манай гэрт 30.000.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн” гэсэн мэдүүлгүүд өгчээ. Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч нар нь хохирогч Л.Дөлгөөнөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 30 сая төгрөгийг авахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Жи тайм сүлжээнд 24 сая төгрөгийг оруулсан, энэ талаар урьдчилан мэдсээр байж хийсэн үйлдэл болох нь тогтоогдсон байна. Хохирогч Л.Дөлгөөнөөс 30 сая төгрөгийг авч ОХУ-с жимс оруулж ирэх талаар ямар нэгэн үйлдэл хийгдээгүй бөгөөд энэ талаар шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн. Мөн иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа болох нь тогтоогдохгүй, харин хохирогч Л.Дөлгөөнд зээлийн хүү гэх нэрийдлээр 3 сая төгрөг өгсөн, мөн ОХУ-с оруулж ирсэн жимсний дээж гэж 2 уут жимс өгсөн зэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн бүх шинжийг хангаж байх тул улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дөлгөөнд 30.000.000 төгрөгийн хохирол учирсан боловч зээлийн хүү гэж 3 сая төгрөг өгсөнийг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна гэж үзэв. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хүү, алданги зэрэг иргэний эрх зүйн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийг оруулан тооцох үндэслэлгүй гэж дүгнэв. 11 Гэм бурууг хэлэлцсэн шүүх хуралдаанаас хохирол төлөх талаар завсарлага шүүгдэгчийн өмгөөлөгч нар авсан ба уг хугацаанд шүүгдэгч нар 13.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна Шүүгдэгч нар нь үлдэх 14.000.000 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны дотор төлж барагдуулахаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э , Э  нараас 14.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Дөлгөөнд олгох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Э , Э  нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ. 12 Шүүгдэгч Э , Э  нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Иймд шүүхээс шүүгдэгч Э , Э  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэдгээрт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Шүүх шүүгдэгч Э , Э  нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э , Э  нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй шүүгдэгч Э , Э  нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Э , Э  нарыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э г, Э  нарыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э , Э  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй шүүгдэгч Э , Э  нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.Дөлгөөнд 16.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э , Э  нараас 14.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Дөлгөөнд олгосугай.

6. Шүүгдэгч Э , Э  нарт тус тус оногдуулсан 01 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э , Э  нарт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР