Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/00748

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2024             04              02                                          1*******4/ШШ2024/0074*******

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******** холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,32*******,30******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны ******* дугаар сарын 31-нд 7*********************1740 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 04 дүгээр сарын 12-нд 7*******33**************11******* тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг 2.35%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт *******35,413 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 370,0*******9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1,205,4*******2 төгрөг төлсөн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 7*********************1740 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2023 оны ******* дугаар сарын 30-нд, 7*******33**************11******* тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын *******-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 7*********************1740 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,214,*******24 төгрөг, үндсэн хүүний төлбөрт *******91,4*******4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт *******3,200 төгрөг, 7*******33**************11******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,449,9*******3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт *******41,97******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3*******,057 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 5,32*******,30******* төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

*****-ийн нэхэмжлэлтэй ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,32*******,30******* төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд 5,32*******,30******* төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл cap бүр 500,000 төгрөг, үлдэх *******2*******,30******* төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,32*******,30******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ****** нь нэхэмжлэлийн шаардлага 5,32*******,30******* төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл cap бүр 500,000 төгрөг, үлдэх *******2*******,30******* төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан боловч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, ****** холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлийн шаардлага 5,32*******,30******* төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл cap бүр 500,000 төгрөг, үлдэх *******2*******,30******* төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******0,203 төгрөгөөс 50,*******1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 50,*******1 төгрөгийг, хариуцагчаас 50,*******1 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН