Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02494

 

 

 

 

 

 

 

 

2024 06 03 182/ШШ2024/02494

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ...тоот хаягт байрлах, БЛ ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,,

 

Хариуцагч: ......оршин суух, Б.Л /РД:...../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 2,208,729.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.У р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022.06.02- 43030190 г .хагвасүрэнтэй байгуулж, 1,899,000 , 2,8 , 24 , 20- , .

, 463 ...

Х .Л 7.2, 7.3 㿿 ... 10.2- 8.4- 뿿 ...

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,495,525.19 төгрөг, үндсэн хүү 650,517.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,687.36 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 2,208,729.91 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие БЛ ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,208,729.91 төгрөгийг 2024.09.30-ны дотор төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БЛ ХХК нь хариуцагч Б.Л д холбогдуулан гэрээний үүрэг 2,208,729.91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,208,729.91 төгрөгийг 2024.09.30-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагчаас тэмдэгтийн хураамж 25,145 төгрөг, улсын төсвийн орлогоос 25,145 төгрөгийг тус тус гаргуулж БЛ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,290 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Л нь гэрээний үүрэг 2,208,729.91 төгрөгийг 2024.09.30-ны дотор нэхэмжлэгч БЛ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Л гээс тэмдэгтийн хураамжид 25,145 төгрөг, улсын төсвийн орлогоос 25,145 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БЛ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,290 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА