Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2020/00752

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар *******38/ШШ2020/00752

Дорнод аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч ******* холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85******* 095 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын *******4-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, 207*******72 регистрийн дугаартай Мобиком корпораци ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтдээ гарган 224337*******0 тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дугаарыг, мөн Гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан Galaxy J6 Plus /gray/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь дараа төлбөрт хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас гар утас худалдан авсан төлбөр 6************** 589 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр **************6 499 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр *******23 007 төгрөг, нийт 85******* 095 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, Цэнхэрийн 2******* тоотод оршин суух, ЖЯ76032*******63 регистрийн дугаартай, Цогчин овогт Бямбаагийн Хишигдэлгэр /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 20*******9 оны 03 сарын 28-ны өдөр Мобикомоос 699 000 төгрөгийн үнэтэй гар утас авсан нь үнэн. Нэхэмжилж буй 85******* 095 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг би сар бүр *******50 000 төгрөгөөр төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85******* 095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Хишигдэлгэр нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 85******* 095 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Хариуцагч Б.Хишигдэлгэр нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85******* 095 төгрөгийг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 976 төгрөгнөөс *******2 488 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******2 488 төгрөг, хариуцагч Б.Хишигдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид *******2 488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН