Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/02480

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 31 182/ШШ2024/02480

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: . байранд байрлах, ТБ ХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ББт /РД.../-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Б.Б нь ТБ тай 2018.07.27-ны өдөр 18/288 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийн зээлийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 11,413,514.78 төгрөгийг Б.Баас гаргуулах нэхэмжлэлийг 2020.01.03-ны өдөр гаргаж шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2020.01.31-ний өдрийн 183/ШЗ2020/01903 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ТБ наас зээлдэгч Б.Быг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхийн 2020.04.08-ны өдрийн 182/ШШ2020/00726 дугаар эрэн сурвалжлах шийдвэр гарсан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 182/ШШ2020/00726 дугаар эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагааг хийж зээлдэгч Б.Быг Нийслэлийн ............................ тоотод оршин сууж байгааг тодорхойлж, 28к1-3/6240 дугаар албан бичгийг 2023.10.13-ны өдөр ТБ анд ирүүлсэн. ТБ ны зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Б.Баас 17,355,130.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023.10.13-ны өдөр гаргаж шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж үзэж 2023.11.13-ны өдрийн 183/ШЗ2023/20862 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ТБ нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд Б.Быг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан 2023.10.04-ний өдрийн 10/4695 тоот А.М т олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-2018.07.27-ны өдрийн 18/288 тоот Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 4-7 х/,

-ТБ ны Мемориалын баримт /хх-ийн 8 х/,

-Зээл, хүүний тооцоо /хх-ийн 9-10 х/,

-Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 11-14 х/,

-2023.10.13-ны өдрийн 28К1-3/6240 тоот Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-ийн 15 х/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 183/ШЗ2020/01903 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 16 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 182/ШШ2020/00726 дугаар шийдвэр /хх-ийн 17-19 х/,

-2022.02.18-ны өдрийн 18/665 тоот Мэдээлэл хүсэх тухай албан бичиг /хх-ийн 20 х/,

-2022.09.29-ний өдрийн 18/4445 тоот Эрэн сурвалжлуулах тухай албан бичиг /хх-ийн 21 х/,

-2022.03.24-ний өдрийн Б.Бын хүсэлт /хх-ийн 22 х/,

-Зээлдэгчийн анкет /хх-ийн 23 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 х/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 183/ШЗ2023/20862 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 25-26 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.30-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 27 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 28 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018.07.27-ны өдрийн 18/288 тоот Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бын оршин суух хаягийг .............................. тоот гэж тодорхойлсны дагуу ТБ ХК нь зээлийн гэрээний үүрэгт 17,355,130.38 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 183/ШЗ2023/20862 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 25-26 х/,

 

Б.Б нь ТБ ХК-тай 2018.07.27-ны өдөр 18/288 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ТБ ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 4-5 х/,

 

Б.Б нь Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 183/ШЗ2023/20862 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ТБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ТБ ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б /РД:0000000000/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Быг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА