| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/01515/и |
| Дугаар | 184/ШШ2024/03296 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/03296
2024 06 11 184/ШШ2024/03296
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, Стадион оргил гудамж, 34а байр, 1801 тоотод оршин суух, Э.Б /рд:*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Тахилт *** гудамж, *** тоотод оршин суух, Б.Д /рд:****/-т холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Б миний бие 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарын дагуу Д.Б цэнхэр өнгийн Кавасоки нийна нэртэй 02-24 УБ улсын дугаартай Мотоциклыг худалдан авахаар болж Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Тахилт 6-184 тоотод хаягаас урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг түүний 5077096015 тоот дансанд хийсэн. Гэвч тус мотоцикл бичиг баримтын зөрчилтэй арлын дугаар шинээр цохиулж хийлгэсэн байсан тул буцаан өгсөн боловч одоог хүртэл миний мөнгийг өгөлгүй худал шалтаг тоочиж намайг хохироож байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргасан боловч прокурорын газраас иргэд хоорондын эд хөрөнгийн худалдах худалдан авах маргаан гэж үзэж татгалзсан. Иймд Б.Д 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э.Бминий бие хариуцагч Б.Д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч Б.Д гаргуулах эвлэрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагчтай харилцан эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б.Д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийн шаардлага 3,000,00 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч Ц.П нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Э.Б нэхэмжлэлтэй, Б.Д холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,5000,000 төгрөгийг хариуцагч Б.Д нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 19,475 төгрөгийг, хариуцагчаас 17,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН