| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/01107/И |
| Дугаар | 138/ШШ2020/00061 |
| Огноо | 2020-01-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2020/00061
| 2020 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 13*******/ШШ2020/00061 | Дорнод аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг 57-03 тоотод оршин суух, ЖЬ6*******050764 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох
Орон сууцны үйлчилгээний төлбөр 546392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь 2019 оны 02, 03-11 сарын үйлчилгээний төлбөр 546392 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжилсэн 546392 төгрөгийг төлж барагдуулаагүй нь үнэн тул уг төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Б.*******д холбогдуулан орон сууцны 2019 оны 02, 03-11 сарын үйлчилгээний төлбөр 546392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжилсэн орон сууцны үйлчилгээний төлбөр 546392 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* орон сууцны үйлчилгээний төлбөр 546392 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17041 төгрөг 76 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос *******520 төгрөг ************** мөнгө, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид *******520 төгрөг ************** мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА