Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2020/00062

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2020/00062

Дорнод аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг өөрийн байранд байрлах, 2726394 регистрийн дугаартай, Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг 13-27 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******од холбогдох

Орон сууцны үйлчилгээний төлбөр 364271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 сарын 05ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Баттогтох нь 2017 оны 01-12, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-02 сарын үйлчилгээний төлбөр 364271 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжилсэн 364271 төгрөгийг төлж барагдуулаагүй нь үнэн бөгөөд уг төлбөрийг төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Ж.Баттогтоход холбогдуулан орон сууцны үйлчилгээний төлбөр 364271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжилсэн орон сууцны үйлчилгээний төлбөр 364271 төгрөгийг хариуцагч Ж.Баттогтох нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ж.Баттогтох орон сууцны үйлчилгээний төлбөр 364271 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11578 төгрөг 13 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 5789 төгрөг 07 мөнгө, хариуцагч Ж.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 5789 төгрөг 06 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА