| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/01515/и |
| Дугаар | 184/ШШ2024/03377 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/03377
2024 06 13 184/ШШ2024/03377
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,** дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, төв байр, *** ХК /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, хилчин хотхон **дугаар байр, *** тоотод оршин суух, Р.С /рд:*****/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Горькийн **** тоотод оршин суух, Х.Б /рд:****/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,825,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Х.Б, Р.С нар нь банктай 2021 оны 11 сарын 23-ны өдөр 1530040812 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг 365 хоногт 15 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Банк нь 2018 оны 10 сарын 11-ний өдөр 1530040812 тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлдэгч Х.Б банк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж. Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь 1530040812 дугаартай зээлийн үндсэн зээлд 10,918,533.91 төгрөг, зээлийн хүүнд 3,195,926.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,467.42 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 1530040812 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 374 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1530040812 тоот үндсэн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 9,081,466.09 төгрөг, 2024 оны 05-р сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 1,595,816.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 147,786.14 төгрөг, нийт 10,825,069 төгрөгийг Х.Б, Э.С нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *** ХК-аас 2024 оны 05-р сарын 13-ны өдөр Х.Б, Р.С нарт зээлийн гэрээний үүрэгт 10,825,069 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Х.Б, Р.С болон нэхэмжлэгч *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Үүнд: Хариуцагч Х.Б, Р.С нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,825,069 төгрөгийг дараах байдлаар cap бүр хэсэгчлэн төлж барагдуулна. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,543,069 төгрөгөөр ХК-ийн 106260000005 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь Х.Б гэж төлөх бөгөөд хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй бүрэн бус дутуу хийгдсэн тохиолдолд банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ХК нь хариуцагч Х.Б, Р.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,825,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч ** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,825,069 төгрөгийг хариуцагч Х.Б, Р.С нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,543,069 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Б, Р.С нарт холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,825,069 төгрөгийг хариуцагч ХБ, Р.С нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,547,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,543,069 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 188,152 төгрөгөөс 94,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 94,076 төгрөгийг, хариуцагчаас 94,076 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН