| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 156/2024/00127/И |
| Дугаар | 182/ШШ2024/02046 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02046
2024 05 07 182/ШШ2024/02046
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: И ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,201,033.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Ч нь И ХХК-тай 2022.04.27-ны өдөр 00 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2022.10.16-ны өдөр 655,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,9 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2022.11.15-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 1,196,033.6 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Б.Чаас үндсэн зээлийн төлбөрт 655,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 444,789.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 83,143.73 төгрөг, шимтгэл 13,100 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 1,201,033.6 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Ч би И ХХК-иас зээл авсан нь үнэн, зээл авсан тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. И ХХК-иас тооцон гаргасан 1,201,033.6 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Чд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,201,033.6 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,201,033.6 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 16,687.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 16,687.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.02.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,375 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Чаас зээлийн гэрээний үүрэг 1,201,033.6 төгрөг гаргуулахыг хүссэн И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Чаас 16,687.5 төгрөг, улсын төсвийн орлогооё 16,687.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.02.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,375 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА