Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02356

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 24 182/ШШ2024/02356

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: .................. өөрийн байранд байрлах, ............................. /РД:000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ц.А /РД:..................../-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ЧХ-ийг төлөөлөн ЧП-ын ахлах прокурор Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.Ат холбогдуулан ЧХ-т учруулсан хохирол болох 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан

Шүүхээс хариуцагч Ц.Аийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр 2023.12.08-ны өдөр 182/ШЗ2023/16108 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

Иймд Ц.А-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан Улсын бүртгэлийн ........................... дугаартай хуулийн этгээдүүдийн гэрчилгээ /хх-ийн 3, 4 х/,

-2023.04.03-ны өдрийн 1/2258 тоот нэхэмжлэл /хх-ийн 5 х/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.26-ны өдрийн 182/ШЗ2023/00281 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-7 х/,

-2019.06.20-ны өдрийн Ахмад настанд аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Батлан даалтын гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8, 9, 10 х/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 11, 12 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ............................. шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.06.20-ны өдрийн Ахмад настанд аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах ЧХ-ийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч болохоор байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А-ийг эрэн сурвалжуулах үндэслэлээ ........... тоот хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.26-ны өдрийн 182/ШЗ2023/00281 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон гэж тодорхойлжээ.

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Гэвч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.А нь ................. тоот хаягт оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ........................... дугаартай Иргэний оршин суугаа хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, 2024.04.19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Аийг эрэн сурвалжлуулах тухай .............................-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Ц.А /РД:..................../-ийг эрэн сурвалжлахыг хүссэн ЧХ-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА