Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 112

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч С.Ш, С.Р, Г.Ц, Д.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа

Шүүгдэгч Ц.Б , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жоов овогт Ц.Б холбогдох 201415000227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ц.Б

Шүүгдэгч Ц.Б  нь согтуурсан үедээ давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч 2014 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг Баянгийн хороололд оршин суух Л.Д гэрт нэвтэрч эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц хулгайлж 6.825.000 төгрөгийн хохирол,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой тоотод оршин суух С.Ш гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метр торго хулгайлж 2.118.000 төгрөгийн хохирол,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оршин суух Б.Жа гэрт нэвтэрч мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой хулгайлж 430.000 хохирол,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн оршин суух Т.А гэрт нэвтэрч Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч хулгайлж 3.952.000 төгрөгийн хохирол,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн Арцын 1-07 тоотод оршин суух Ц.С-н амбаарт нэвтэрч эмээл, болор архи хулгайлж 3.020.000 төгрөгийн хохирол,

2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Бургасын 7-04 тоотод оршин суух С.Р гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц хулгайлж 580.000 төгрөгийн хохирол,

2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-05 тоотод оршин суух Г.Ц гэрт нэвтэрч Богд лам нэртэй гуулин цутгамал бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол,

2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 8-05 тоотод оршин суух Д.Г гийн гэрт нэвтэрч Acer брэндийн Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, плаш, 0.5 гр хараа архи, цахим үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж 2.171.300 төгрөгийн хохирол,

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарыи 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн оршин суух Ч.Эгэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, BAZ нэртэй Notebook хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол,

2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 1-15 тоотод оршин суух Б.Б гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 гр Экс архи, жинсэн өмд хулгайлж 2.853.900 төгрөгийн хохирол, нийт 26.399.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтанд ярьсан зүйл дээр нэмж хэлэх зүйлгүй.  Шүүхээс надад боломж хугацаа өгвөл хохирогч нарын хохирлыг ах дүү нартайгаа ярьж байгаад барагдуулна...” гэв.

Хохирогч С.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Би 04 сард 7 цагаас гарч хуралд суугаад 23 цагийн үед ирсэн. Тэгээд иртэл гэрийн хаалга түгжээгүй байсан. Гэртээ ортол хамаг юмыг маань ундуй сундуй болгочихсон байсан. Манайхаас алдагдсан зүйлсийг үнэлгээний газар үнэлээд 2118000 төгрөгний хохирол учирсан байна гэж үзсэн. Иймд 2118000 төгрөгөө нэхэмжилнэ ..” гэв.

Хохирогч С.Р шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би 2016 оны 3 дугаар сард дүүгийнхээ хүүхдийг харж өгөх гээд аймагт ирсэн юм. Тэгээд хэдхэн хоноод байж байтал дүү “Танайд хулгай ороод 2 мөнгөн аяга болон борцыг чинь хулгайлчихсан байна” гэж хэлсэн. Хоёр мөнгөн аягаа 300000 төгрөгөөр, 20 гаруй кг борцтойгоо нийлээд нийт 580000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хохирлоо барагдуулчихвал өөр гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Г.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би 2016 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хүүхэд халуураад байсан тул аваад хүргэнийд очиж хоносон. Тэр шөнө бороо орчихсон байсан юм. Өглөө гэртээ иртэл хаалганы цүү аваад хаячихсан байсан тул би жаахан жийрхэж байгаад өрхөө татаад гэртээ орсон. Тэгээд гэрт хулгай орчихсон юм чинь хамаг зүйлсийг бусниулаад хаячихсан байх гэж бодтол юм хөдөлгөөгүй байсан. Тэгээд би гэр доторхоо тойруулаад хартал манай шүтээнийг минь аваад явчихсан байсан. Манай удмын хэдэн үеэр залбирч мөргөж шүтэж ирсэн шүтээнээ хулгайд алдсандаа их гомдолтой байна. Шүтээнээ алдсанаас хойш бие их өвдсөн. Би шүтээнээс алдсандаа их харуусч, их гомдолтой байна. Шүтээн маань модон дөрвөлжин хайрцагтай байсан. Ард нь хадаг яндараас авахуулаад их л зүйл байсан байх. Би задалж үзээгүй байсан. Би энэ хүнд гомдолтой байна. Эдлэх ялыг нь эдлүүлж, өөрийнхөө хохирлыг төлүүлнэ. Шүтээнээ үнэлүүлэхэд 60000 төгрөгний төлбөр гарсан. Энэ 60.000 төгрөгөө нэмж нэхэмжилнэ. Нийт 2560000 төгрөг нэхэмжилж байна. Хуулийн байгууллага зохих шийтгэлийг оногдуулаасай гэж хүсч байна...” гэв.

Хохирогч Д.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Манайх 2016 оны 08 сард гэр бүлээрээ хөдөө амраад ирсэн чинь гэрт хулгай ороод хамаг юмыг маань сандраагаад хаячихсан байсан тул шууд цагдаа дуудсан. “Лэндс” ХХК манай хохирлыг 2171300 төгрөгөөр тогтоосон байсан. Бидний зүтгэж олсон хөрөнгийг багаар үнэлж байна гэж ойлгож байгаа. Ингэж үнэлэх нь ч хулгайч нарыг өөгшүүлж байна гэж бодож байгаа. Энэ хүн хулгайг хамсаатантай үйлддэг байх гэж бодож байна. Энэ хүн түрүүнд нь 3 сар баривчлах ял эдэлсэн гэсэн. Тэнсэн харгалзах ялтай байхдаа дахин хулгай хийсэн байна. Тэгэхээр энэ хүнийг би гэмшихгүй байна гэж ойлгож байна. Эцэст нь 2171300 төгрөгийн хохирлоо авна...” гэв.

Хохирогч Л.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баруун талын авдар дотор байсан цагаан өнгийн эмэгтэй цүнхтэй мөнгөн эдлэлүүд алдагдсан байна. Эмэгтэй хүний цагаан цүнх нь урт оосортой, хуучин цүнх байсан юм. Цүнхний амсар дээр нь ягаан өнгийн чернилээр 8а анги дурсгав гэсэн бичсэн байгаа. Цүнхэн дотор хутганы цул мөнгөн

бэхэлгээгүй цулгуй, морины толгойтой мөнгөн зуузайтай амгай зуузайн дээрээ
хөндлөн морины толгойтой, даавуунууд боолттой хормойн боолт товруугүй хээтэй
/ромбо хэлбэрийн өлзий хээтэй/, эмэгтэй хүний үсний хос сувдан даруулга 2 ширхэг
нэг нь том нэг нь жижиг хүрээ нь алтан, алтан шармал цул мөнгө, даавуун дотор
боосон зоосон мөнгөнүүд байсан. Мөн тэр авдран дотор малгайн доогуур байсан 3
ширхэг мөнгөн аяга алдагдсан байна. Хамгийн жижиг аяга нь цулгуй хуучин, шар
өнгийн тагштай аяга байгаа, нэг нь дунд гарын Дарьгангын аяга хүрэн өнгийн
тагштай, тагшин дээрээ хагарсан, ёроол нь цагаан өнгөтэй шинэ цагийн дунд гарын
мөнгөн аяга, амсар дээр нь Ерөнхий боловсролын сургууль дурсгав гэсэн бичигтэй байгаа юм. Халтар манан хуучин цагийн дунд гарын хөөрөг. Нимгэн, намхан цайвар ягаан гэмээр ч юм шиг шүрэн таглаатай хөөрөг, мөнгөн цөгц жаахан гуулины хольцтой, том цөгц
байгаа юм. Харахад жаахан шармал юм шиг, сууриараа жаахан гилжийсэн, дээд
талын нарийн бүслүүрээр нь хар өнгийн 00-ын утсаар ороосон байгаа юм. Би цөгцөө
харвал танина...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч А.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “…Өчигдөр буюу 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчим гэрийг нь харахад цоожтой байсан. Түүнээс хойш хараагүй хоносон. Би хулгай орсон гэдгийг нь мэдээгүй, гэртээ байж байтал Л.Долгорсүрэн эгч хөдөөнөөс ирээд гэрт хулгай орсон талаар манайд ирж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Н.С мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би хөдөө мал малладаг юм. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад ээж Л.Д хамт мотоцикльтой сумын төвд байх гэртээ ирсэн юм. Тэгтэл гэрийн хашааны хаалганы цоож байхгүй, гэр лүүгээ дөхөөд очиход гэрийн тав, цоожийг суглаж аваад гэрийн зүүн урд талд газар хаясан байсан. Гэрт ороход хойморт байдаг хоёр авдрын онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаад хаясан байсан. Тэгээд ээж эд зүйлээ бүртгээд эд зүйл алдагдсан гэж цагдаад мэдэгдсэн юм…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Н.С мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би тухайн үед байхгүй байсан болохоор юу алдагдсаныг сайн мэдэхгүй байна. Мөнгө аягнууд, хормойн боолт, гуулин цөгц, сувдан даруулга 2 ширхэг, ээжийн цагаан өнгийн хуучин арьсан, цахилгаантай цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байна. Миний мэдэхээр. Өөр бусдыг нь санахгүй байна. 2014 оны 08 дугаар сарын эхээр л хулгай орсон санагдаж байна өдрийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч С.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “… Гэрийн баруун талын авдран дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, авдран дээр байсан зэс домбо, жижиг торгон даалинтай, чулуун толгойтой, цагаан өнгийн чулуун хөөрөг, урд ард талд нь Өлзий хээ наасан хүрэн торгон даалинтай, 2 талаасаа нэвт сийлсэн мичний хэлбэртэй шахуурга, бор шарга өнгөтэй, том даргар хээтэй дээлийн 4 метр торго  алдагдсан байна. Үнэлгээний компаниар 2.118.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байгаа. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Өвөрхангай аймгийн техник ХХК-нд жолоочоор ажилладаг. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ч ажлаасаа буухын арай өмнөх нь эмээ өөрийнхөө 98237737 дугаарын утаснаас 23 цагийн орчимд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөтөх гэхээр нь би гэр лүүгээ явах замдаа цагдаад дуудлага өгсөн. Намайг гэртээ очиход эмээ хойд талын Анхбаяр ахыг дуудчихсан хамт сууж байсан. Гэрт ороход гэрийн хойморт байх хоёр авдрыг онгойлгоод дотор байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “... Чулуун толгойтой бага гарын манан хөөрөг, хүрэн торгон даалинтайгаа мөн даалин дотор шармал пивор хөөрөгний толгой байсан. Мөн дунд гарын түрүү үеийн мөнгөн аяга 1 ширхэг ёроолын хээний цацаг нь мөнгө бага зэрэг хуурсан, ёроолдоо морины дүрстэй, эмэгтэй мөнгөн бүс бор өнгийн суртай, цутгамал, толины хажуугийн цацгийг хойш нь татаж нүхэлсэн бүс байсан юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 121-123  дугаар хуудас/,

Гэрч Д.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2014 оны 04 сарын 01-ний өдөр П-н хамт малын тэжээл авахаар мотоцикльтой аймгийн төв рүү орж ирсэн юм. Тэгээд малын тэжээлээ авчихаад П-н эгчийнд нь очсон. Бид хоёр шууд хашаанд нь ороод гэрийн ард байх вагончикнийх нь цоожийг онгойлгоод гүзээтэй махыг нь аваад гэр лүү нь оруулах гэтэл гэрийнх нь цоожны цүүг нь татаад хаалгыг нь онгойлгосон байсан. Тэгээд гэрт ортол гэрийнх нь баруун хойно байх авдрыг нь ухаад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… Манайх Дэнжийн 19 тоотод оршин суудаг юм. Манай хүргэн ах Ж-х 9 дүгээр баг Дэнжийн 14 тоотод оршин суудаг. Тухайн үед манай хүргэн ах Жаргалсайханы гэр эзгүй байсан. Гэрт нь хулгай орохоос 7 хоногийн өмнө хөдөө мал руугаа явсан байсан. Тухайн үед хүүхдүүдийн сургуулийн амралт эхэлсэн байсан юм. Би Жаргалсайхан ахын гэрийг харж байсан. Хулгай орохын өмнөх өдөр нь буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг хашааны хаалган дээгүүр нь харахад гэр нь цоожтой байсан. Би хашаанд нь орж хараагүй. Хашаан дээгүүр нь харахад гэрийнх нь цоож харагддаг байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би эргэж очоогүй. Хөдөөнөөс манай ах П ирээд Ж ахын гэрийн ард байх вагончигноос нь мах авч хөргөгчинд нь хийхээр гэрт нь орох гэхэд гэрийнх нь цоожийг эвдсэн байна гээд манай гэрт орж ирсэн юм. Тэгж л би Пү ахаас Жгэрт хулгай орсон талаар мэдээд очиж үзэхэд гэрийнх нь цоожны цүүг татаж гэрийн хаалгыг онгойлгосон байна. Гэрт нь орж үзэхэд гэрийн хойд талд байх авдрын тагийг онгойлгож дотор нь байсан эд зүйлүүдийг гарган хаясан байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 126 дугаар хуудас/,

Хохирогч Т.А мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хуучны том үндсэн аяга 1 ширхэг, Агар завьяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн хослол, бэлэн 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг дээр үеийн 1 төгрөгийн шар мөнгө 6 ширхэг зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 164-165 дугаар хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай гэр Арвайхээр сумын 6 дугаар багийн 27-03 тоотод байдаг юм. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай аавын төрсөн ах Балдандоржийн бие нь муудаад аав, ээж хоёр эмнэлэг дээр байсан болохоор би гэртээ ганцаараа байж байгаад 18 цагийн үед байшингаа цоожлоод цонхоо хаагаад, хөшигөө татчихаад эмнэлэг явсан юм. Тэр үед хашааны хаалгаа онгорхой орхисон. Аавын ахын бие улам муудаад байхаар нь би эмнэлэг дээр очсон юм. Тэгээд бид нар Балдандорж ахынд байж байгаад шөнө 01 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Манай гэр тэр үед 18 цагаас шөнө 01 цагийн хооронд эзэнгүй байсан юм. ... Цагдаа нар ирсэн хойно эд зүйлээ бүртгэж үзэхэд хуучины том үндсэн аяга 1 ширхэг, Агар завъяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн ээмэгний хослол 1 ширхэг 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан хаягдал мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг, дээр үеийн 1 төгрөгний шар мөнгө 6 ширхэг, мөн ус буцалгагч зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 167 дугаар хуудас/,

Хохирогч Ц.С мөрдөн байцаалтанд өгсөн: “… Болор гэдэг архи 1 ширхэг, эмээл 6 гилаантай бүүрэгний ар талыг хар савхиар битүү хулдаж наасан, мод нь зузаавтар бүүрэгтэй, бүүрэг нь нээх өндөр биш дунд зэрэг, мод нь шаргал өнгөтэй, дөрөөний суурины бүрээс нь ногоон өнгөтэй ширээр бүрсэн гөлөмгүй алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 220 дугаар хуудас/,

Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Аав нь Ц.Санжидад өгсөн нэг хуучин эмээл байдаг. Ясан хяртай, гурвалжин, дөрвөлчин 6 гялаантай, хятад цоохор дөрөөтэй эмээл байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226 дугаар хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухай эмээл нь аавд өвөөгөөс дамжин ирсэн. Эмээлийн бүүрэг нь намхан дуу ясан хяртай, баавар нь дөрвөлжин, товойлгож хийсэн, дөрөө нь хуучны хятад дөрөө байсан. 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр суманд ээжтэй амбаараа янзлаж байхад аавын эмээл нь гөлөмгүй, бусад эд зүйл нь бүрэн, хоёр дөрөөг нь зөрүүлж эвчихсэн амбаарт том цаасан хайрцаганд байсныг харсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 227 дугаар хуудас/,

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр бид хоёр Өвөрхангай аймгийн Баянгол сум руу найранд явсан юм. Тэгэхдээ гэрээ болон хажуу талын жижиг гэр, хойд амбаараа цоожлоод явсан. 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө гэртээ ирсэн. Тэгээд 2015 10 дугаар сарын 13-ны өдөр амбаарын гадуур юм эмэхлүүлж явахад амбаарын даруулга, цүү нь хазайсан байсан. Тэгээд нөхөр Ц.С хэлээд бид хоёр гарч амбаараа онгойлгоод дотрох эд зүйлсийг үзэхэд нэг авдарын таг онгойлгоод дотор нь байсан нэг шил “Болор” архийг авсан байсан. Дараа нь бүх эд зүйлсээ бүртгэхэд зүүн хойд талын хамгийн доор цаасан хайрцаганд байсан эмээлийг нь хулгай авсан байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 221 дүгээр хуудас/,

            Хохирогч С.Р-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2016 оны 05 сарын 30-ны өдөр би Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд байж байтал манай хүү Л утсаар яриад сумын төвд байдаг гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай хүү хөдөө хамаатныхаараа дайрчихаад тухайн өдөр гэрийнхээ хаяаг янзалах гэж очтол гэрийн ард талын амбаар дотор байсан ямааны борц алга болчихсон байна гэж хэлсэн. Бас хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Би 2016 оны 02 сарын сүүлээр цагаан cap өнгөрөөгөөд л сумын төвийн гэрээс явсан. Би аймгийн төвд байсан. Хамгийн сүүлд манай бэр Ц 2016 оны 04 сарын эхээр ямааны борцыг савлах гэж очсон гэсэн. Тэрнээс хойш манай гэр эзэнгүй байгаа. Манай хүү Л Солонгост байж байгаад хэдхэн сарын өмнө ирсэн. 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг ямааны борц алдагдсан. 1 мөнгөн аяга нь шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2015 онд манай ажлын газраас намайг тэтгэвэрт гарахад өгч байсан. Нөгөө мөнгөн аяга нь хуучин цагийн жижиг гарын мөнгөн аяга, манай дүүгийнх ээжид өгч байсан…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч М.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд байх эгчийнхээсээ гараад сумын төвд байдаг гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд ойр зуурын юм янзлаж байгаад гэрийн хойд талд байх амбаар луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Би тухайн үед бэр эгч Ц  хамт явж байсан. Бид хоёр буцаж гэрт ороод мөнгөн аягануудыг үзтэл байхгүй байсан. Би Солонгост байж байгаад сарын өмнө ирсэн юм. Манай ээж гэртээ ганцаараа байж байгаад цагаан сар өнгөрөөгөөд аймаг явсан. Эгч Ц 4 дүгээр сард манайд ирж алга болсон борцийг төмөр саванд хийсэн...” гэсэн мэдүүлэг. /2 хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч А.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “... Гэрийн хойд талд байх амбаар луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Тэгээд борц байхгүй болохоор нь гэрт байсан хоёр ширхэг мөнгөн аягыг үзэхэд байхгүй болчихсон байсан. С.Р эгч цагаан cap өнгөрөөгөөд аймаг руу явсан тэрнээс хойш ирээгүй...” гэсэн мэдүүлэг. /2 хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай гэр Өвөрххангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-05 тоотод байдаг. Би 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн өдөр нь гэртээ байж байгаад оройн 21 цагийн орчимд гэрээсээ гарч хүргэнийдээ очиж хонохоор явсан. Хүргэнийх рүүгээ явахдаа гэрийнхээ хаалга үүдийг түгжээд өрхөө татаж ориход, гэрийн цоожийг сайтар шалгаад явсан. Тэгээд маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад охин Ц.Н хамтаар хүргэнийхээсээ гэртээ иртэл гэрийн хаалганы цүүг нь цоожтой хамт суг татчихсан байхаар нь гэр лүүгээ явж ороод эд зүйлээ бүртгэлтэл гэрийн баруун хойд талд байрлах хээтэй эрээн авдран дээр байх бурхны гүнгэрвааны баруун буланд байрлаж байсан, надад нагац эхээс үе дамжин ирсэн 14см X 12см-ийн харьцаатай хүрэн улаан өнгийн модон гуутай, гууны будаг нь зарим газраараа халзарсан түүн дотроо 8см X 4см хуучин гуулин /шармал /Богд лам гэх бурхан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч Ц.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 09-ны 20 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгт амьдардаг эх Ц гэрт очсон. Тэгээд ээж надтай манайд хонохоор болоод гэрийнхээ хаалга үүдийг түгжээд цоож цуургаа шалгаад түлхүүрээ өөрөө аваад явсан. Тэгээд манайд хоноод маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байх үед ээж гэр лүүгээ явсан. Удалгүй над руу ээж залгаад манай гэрийн хаалга цүүг цоожтой нь суга татаад хаячихсан байна гэсэн. Тэгээд ээжийн яваад очтол гэрт нь байсан “Богд лам” гэх нэртэй шармал гуулин бурхан нь алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Г гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шүүгээний доод талд байсан эрэгтэй хүүхдийн даавуун дээл, Шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг, эрэгтэй мөнгөн

өргөн гинж, эмэгтэй мөнгөн ээмэг 2 хос, эмэгтэй мөнгөн гинж өргөн 1, нарийн нэг 1
ширхэг, өрөөсөн ээмэгнүүд, Aser маркийн бор шаргал өнгийн гадартай Notebook, 2
ширхэг плаш, жижиг өрөөнд байсан 2 ширхэг арьсан дээл, авдран дотор байсан
жижиг мөнгөний цуглуулгууд, Том өрөөнд байсан хүрэн өнгийн эрэгтэй түрийвч 1
ширхэг, түрийвчин дотор Хишигдоржийн цахим үнэмлэх, нярвын мэргэжлийн
үнэмлэх, том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар 1 ширхэг, 0.5 литрийн хараа
архи 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. ... Сүүлд үзэхэд алдагдсан байсан эд зүйлээ үнэлүүлэхгүй. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 101-102 хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Эхнэр бид хоёр зун амарч байсан болохоор хүүхдүүдийн хамт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зүүнбаян-улаан сум руу явсан. Бид нарыг явахад манай гэрт хүн үлдээгүй. Бид явахдаа гэрээ цоожлоод явсан. Би ганцаараа 2016 оны 08 сарын 20-ны өдөр эмнэлэгт хүн эргэхээр Зүүнбаян-Улаан сумаас ирсэн. Тэгээд нохойгоо хоололчихоод оройдоо Зүүнбаян-Улаан сум руу буцсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 22-ны орой аймгийн төвд гэртээ ирээд  хаалгаа онгойлгоод ороход коридорт байсан толины доод талын шүүгээг онгойлгоод доторх эд зүйлсийг гаргаад хаясан байсан. Тэгэхээр нь том өрөө рүү хартал шүүгээн доторх эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Мөн жижиг өрөөний цонхны салхивч нь онгорхой, авдар болон шүүгээн дотор байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. … Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Энэ аягыг манай эмнэлгээс надад өгсөн байсан юм. Тэр аяга нь ямар нэгэн содон шинж тэмдэггүй, бичиггүй цулгуй, хээгүй, бор өнгийн тагштай, шинэ цагийн 6-гийн мөнгөн аяга байсан юм. Шүүгээний доод талд байсан манай эрэгтэй хүүхдийн /16 настай хүүхдийн/ даавуун дээл алдагдсан байсан. Уг дээл нь улаан өнгийн даавуун шинэ нимгэн дээл байсан юм. Орчин үеийн загварын дээл байсан юм. Мөн шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг алдагдсан байна. Тэр хөөрөг нь бор өнгийн чулууг ар хийсэн улаан өнгийн толгойтой хоөрөг байсан юм. 13-14 жилийн өмнө манай хамаатны хүн бэлгэнд өгч байсан юм. Уг хөөргийг савхин хавтаганд хийсэн байсан, хавтагатай нь аваад явсан байсан. Халтар манан хөөрөг байсан. Мөн охин хүү хоёрын мөнгөн ээмэг бөгж, гинж алдагдсан гэсэн. Тэрийг би мэдэхгүй. Aser маркийн бор шаргал өигиин гадартай Notebook хар өнгийн цүнхтэйгээ алдагдсан байсан. Уг Notebook-r 2014 оны Улаансаатар хотоос 750000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Жижиг өрөөний авдран дотор байсан 2 ширхэг арьсан дээл алдагдсан байна. Нэг арьсан дээл нь эмэгтэй улаан өнгийн торготой. шинэ дээл байсан юм. Товч нь товцог зангидсан, эмжээр нь цагаан өнгөтэй байсан. Нөгөө дээл нь миний өмсөж байсан эрэгтэй нударгатай, бор ногоон өнгийн даавуун дээл байсан. Сэлгээтэй ягаан өнгийн товчтой, дээлийн эмжээр нь хар өнгийн пүүсүү эмжээртэй байсан. Мөн авдран дотор байсан жижиг мөнгөний цуглуулгууд алдагдсан байна. Мөнгөний цуглуулга нь төмөр лаазан дотор байсан юм. Мөн том өрөөнд байсан хүрэн өнгийн түрийвч алдагдсан байсан. Түрийвчин дотор хүү Х цахим үнэмлэх, манай эхнэрийн няравын мэргэжлийн үнэмлэх байсан. Мөн том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар, жижиг өрөөний авдран дотор байсан 0.5 литрийн Хараа архи, ус буцалгагч алдагдсан…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би эхнэр хүүхдийнхээ хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд оршин суудаг. Манай эхнэр Хайрхандулаан суман ажилладаг болохоор тэр бүр аймгийн төвд байгаад байдаггүй. Манай нэг гэр Арвайхээр сумын 11 дүгээр багийн 111-01 тоотод байдаг. Аймгийн төв дээр гэртээ байж байгаа хулгай орохоос 10 гаран хоногийн өмнө Хайрхандулаан суманд очсон. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр болох Баярхүү Арвайхээр суманд ажилтай гээд явсан. Тэр өдрийн 17 цагийн орчимд манай эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс 2 ширхэг хурган дээл, хүүхдийн Notebook алдагдсан байна. Үнэлгээний компаниар гаргуулсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 159-160 дугаар хуудас/

Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 29-ний орой хөдөөнөөс гэртээ ирэхэд манай бэр Баярхүү нь манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. 2 ширхэг хурган дээл хүүхдийн Notebook алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 161 -162 хуудас/,

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “… Гэрийн хойд талын авдран дотор байсан эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг мөнгөн бүс, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, нэг нь 9 ширхэгтэй нөгөө нь 8

ширхэгтэй 2 дээлийн мөнгөн товч, шигтгээтэй эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 литрийн Экс
архи зэрэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 216-217 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 218 дугаар хуудас/,

Гэрч З.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 12 сарын үед Ц.Б тай зах дээр таарахад надад гар утаснууд байгаа гэхээр нь ямар утаснууд юм үзье гээд хамт Шийлэгээ гэх айлаар дөнгөж орчихоод 9 дүгээр багт Батбаярын хүргэнийд нь очсон. Очиход хүргэн нь эхнэртэйгээ хамт байсан. Тэр үед Дэлдэн гэх /С/ 2 хүнтэй хамт ирээд тэнд 2 шил архи уусан. Тухайн үед надтай Б таарахдаа хүрэн өнгийн түрүүтэй гуталтай байснаа хүргэнийгээ ороо сөхөөдөх наад доор чинь гутал байгаа гээд гаргуулахад бор шаргал өнгийн үстэй дотортой гутал байсан. Тэрийгээ өсгийг нь янзлуулж өндөрлөнө гэж үзүүлж байснаа буцаагаад орны хөндий рүү хийсэн тэгээд архи уучихаад би салаад явсан. Б, Дэлдэн нөгөө 2 хүний хамт такси бариад зах руу орно гээд явцгаасан, тэгэхэд л энэ гутлыг харсан ахиж хараагүй байсан. Тухайн үед бид нарт 10-аад гар утас зарим нь мэдрэгчтэй бусад нь Nokiа маркийн хуучин шинэ холилдсон утаснууд байсан. Намайг нэгийг нь ав гэхээр нь би аваагүй буцаагаад цааш нь цүнхэнд хийчихсэн хаанаас авснаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд Батбаяр тамхины мөнгөнөөс өгчихмөөр байна, ганц юм уучихмаар байна гээд хар өнгийн DVD тоглуулагч авчирсан, тэрийг нь манай хүүхэд үзэж харах юмгүй гээд байхаар нь 10000 төгрөгөөр би авсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сард Цагаан сараас өмнөхөн Цогоо ахаа та гутал авч өмсөхгүй юу, танд таарна ш дээ зарчихмаар байгаа юм гэхээр нь хаана байгаа юм би үзье гэхэд гуанзанд хоол идээд гутлаа тавьчихсан та үзээдэх гэхээр нь эхнэртэйгээ хамт очоод 12000 төгрөгөөр худалдаж авсан. Цагаан сарын дараа 2017 оны 02 дугаар сарын 28-ны үед манайд улаан өнгийн үсний индүү бариад ирчихсэн энийг танд өгчихье гээд манай эхнэрт өгсөн...” гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 08, 09 дүгээр сарын үед манай хүүхэд үзэх юмгүй гээд байсан чинь ахад нь DVD байгаа тэрийг авчирч өгье гэж байсан. Тэгээд манайд хар өнгийн DVD авчирсан дараа нь 2016 оны 11 дүгээр сарын үед Ц.Б  манайд ирээд захын баруун талын баруун тийшээ харсан гуанзанд миний гутал байгаа ах, эгч хоёр авбал ав гэхээр нь тэр гуанз руу очиход 12.200 төгрөгөөр хоолонд тавьсан байсан. Тэрийг нь би авсан өөрийнхөө гутал гэж яриад байсан. Үсний машиныг 2017 оны 03 дугаар сард Мартын 8-аас арай өмнөхөн танайд авчирч өгч байгаа юмаа гээд улаан үсний машин авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 52 хуудас/,

Гэрч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... Батбаяр ах ломбарднаас авсан гээд хуучны үеийн дунд гарын мөнгөн аяга гэрт сууж байсан чинь гарчихаад орж ирэхдээ бариад ороод ирсэн. Надад үзүүлээд 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй хуучны мөнгөн аяга байгаа юм гээд юманд боогоод манайхаас аваад гарсан. Дэлдэн гэх найзтайгаа орж ирэхдээ нэг жижигэвтэр бор өнгөтэй даалингүй шүрэн толгойтой хөөрөг үзүүлээд миний хөөрөг гээд байсан. Батбаяр ах би хулгай хийгээд шалгуулж байгаа өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар би ярьчихсан байгаа гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад цагаан өнгийн зоосон мөнгөнүүд гаргаж ирж үзүүлээд байсан би хаанаас авсныг асуугаагүй өөрөө тэр эндээс авсан гэж яриагүй. Мөнгө гуулийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 55 хуудас/,

Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Цагдаад 7-8 хэрэгт шалгагдаж байгаа гэж байсан. Өмнөговиос аймагт ирчихсэн байхад уулзаад мөнгөн эмээл нуучихсан байгаа зарж чадах уу гэж надаас асуусан. Өндөрлөгт жалганд ойр зуурын юм мөнгөн эдлэл нуучихсан байгаа зарна гэж ярьж байсан. Надад яг үзүүлээгүй. Цагдаад өгөөгүй байгаа гэж тэр ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2-3 жилийн өмнө санагдаж байна. Нэг хар өнгийн хятад хуучин мотоцикль унаад яваад байсан. Хүнээс авсан гэж байсан удалгүй мотоциклио хүнд зарчихсан л гээд байсан...” мэдүүлэг /З-р хх-ийн 60 хуудас/,

- 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн №08/08 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Л.Д өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 6825000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

- 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/07 дугаартай “Лэндс” ХХК-ий “... С.Шоовдорын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2118000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 86-89 дүгээр хуудас/,

- 2015 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн №04/07 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Б.Ж өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 430000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

- 2015 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №10/04 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Т.А өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3952000 төгрөг гэж үнэлж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 177-179 дүгээр хуудас/,

- 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн №ӨВР008 дугаартай “АШИД БИЛГҮҮН” ХХК-ий үнэлгээний тайлан “... Ц.С өмч болох алдагдсан гэх үнэт эдпэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3020000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 230 дугаар хуудас/,

- 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №06/05 дугаартай “Лэндс” ХХК-ий “... С.Р өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 580000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №07/40 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Г.Ц өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2500000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 57-60 дугаар хуудас/,

- 2015 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн №08/30 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Д.Г гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн үнэ цэнэ 2171300 төгрөг гэждүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 114-116 дугаар хуудас/,

- 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №09/20 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Ч.Э өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1950000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 174-175 дугаар хуудас/

- 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №05/10 дугаартай “Лэндс” ХХК-ий
“... А.Б өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах
зээлийн үнэ цэнэ 2853900 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 223-225 дугаар хуудас/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-8, 55-57, 101-104, 156-160, 212-213, 2-р хх-ийн 1-3, 46-47, 85-88, 138-141, 197-200, дугаар хуудас/,

- Хохирогч Л.Д гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 34-37 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 38-39, 2-р хх-ийн 149 дүгээр хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Хохирогч С.Ш, Б.Ж нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 140-145 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /3-р хх-ийн 85, 89-98, 101, 114-117 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б ын ял шалгах хуудас /3-р хх-ийн 86 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 48-49, 151, 208, 244, 2-р хх-ийн 40, 80, 132, 193, 241, 3-р хх-ийн 80, 82-84 дүгээр хуудсууд/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Б  нь согтуурсан үедээ давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч 2014 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг Баянгийн хороололд оршин суух Л.Долгорсүрэнгийн гэрт нэвтэрч эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц хулгайлж 6.825.000 төгрөгийн хохирол,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 36-413 тоотод оршин суух С.Ш гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метр торго хулгайлж 2.118.000 төгрөгийн хохирол,

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Дэнжийн 14 тоотод оршин суух Б.Ж гэрт нэвтэрч мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой хулгайлж 430.000 хохирол,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 27-03 тоотод оршин суух Т.А гэрт нэвтэрч Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч хулгайлж 3.952.000 төгрөгийн хохирол,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн Арцын 1-07 тоотод оршин суух Ц.С амбаарт нэвтэрч эмээл, болор архи хулгайлж 3.020.000 төгрөгийн хохирол,

2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Бургасын 7-04 тоотод оршин суух С.Риймаагийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц хулгайлж 580.000 төгрөгийн хохирол,

2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-05 тоотод оршин суух Г.Ц гэрт нэвтэрч Богд лам нэртэй гуулин цутгамал бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол,

2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 8-05 тоотод оршин суух Д.Г гийн гэрт нэвтэрч Acer брэндийн Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, плаш, 0.5 гр хараа архи, цахим үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж 2.171.300 төгрөгийн хохирол,

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарыи 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 111-01 тоотод оршин суух Ч.Энхбаатарын гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, BAZ нэртэй Notebook хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол,

2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 1-15 тоотод оршин суух Б.Б гэрт нэвтэрч эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 гр Экс архи, жинсэн өмд хулгайлж 2.853.900 төгрөгийн хохирол, нийт 26.399.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Д “... Баруун талын авдар дотор байсан цагаан өнгийн эмэгтэй цүнхтэй мөнгөн эдлэлүүд алдагдсан байна. ... Цүнхэн дотор хутганы цул мөнгөн бэхэлгээгүй цулгуй, морины толгойтой мөнгөн зуузайтай амгай зуузайн дээрээ хөндлөн морины толгойтой, даавуунууд боолттой хормойн боолт товруугүй хээтэй /ромбо хэлбэрийн өлзий хээтэй/, эмэгтэй хүний үсний хос сувдан даруулга 2 ширхэг нэг нь том нэг нь жижиг хүрээ нь алтан, алтан шармал цул мөнгө, даавуун дотор боосон зоосон мөнгөнүүд байсан. ...Мөн тэр авдран дотор малгайн доогуур байсан 3 ширхэг мөнгөн аяга, халтар манан хуучин цагийн дунд гарын хөөрөг. Нимгэн, намхан цайвар ягаан гэмээр ч юм шиг шүрэн таглаатай хөөрөг, мөнгөн цөгц жаахан гуулины хольцтой, том цөгц зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 26-27/, гэрч А.Г “… Би хулгай орсон гэдгийг нь мэдээгүй, гэртээ байж байтал Л.Д эгч хөдөөнөөс ирээд гэрт хулгай орсон талаар манайд ирж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 29/, гэрч Н.С-н “… Гэрт ороход хойморт байдаг хоёр авдрын онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаад хаясан байсан. Тэгээд ээж эд зүйлээ бүртгээд эд зүйл алдагдсан гэж цагдаад мэдэгдсэн юм…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28/, гэрч Н.С-н “… Би тухайн үед байхгүй байсан болохоор юу алдагдсаныг сайн мэдэхгүй байна. Мөнгөн аяганууд, хормойн боолт, гуулин цөгц, сувдан даруулга 2 ширхэг, ээжийн цагаан өнгийн хуучин арьсан, цахилгаантай цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 41/, хохирогч С.Ш-н “… Гэрийн баруун талын авдран дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, авдран дээр байсан зэс домбо, жижиг торгон даалинтай, чулуун толгойтой, цагаан өнгийн чулуун хөөрөг, урд ард талд нь Өлзий хээ наасан хүрэн торгон даалинтай, 2 талаасаа нэвт сийлсэн мичний хэлбэртэй шахуурга, бор шарга өнгөтэй, том даргар хээтэй дээлийн 4 метр торго алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 80-81/, гэрч Б.Бат-Эрдэний “... 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ч ажлаасаа буухын арай өмнөх нь эмээ өөрийнхөө 98237737 дугаарын утаснаас 23 цагийн орчимд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ... Гэрт ороход гэрийн хойморт байх хоёр авдрыг онгойлгоод дотор байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82/, хохирогч Б.Жаргалсайханы “... Чулуун толгойтой бага гарын манан хөөрөг, хүрэн торгон даалинтайгаа мөн даалин дотор шармал пивор хөөрөгний толгой байсан. Дунд гарын түрүү үеийн мөнгөн аяга 1 ширхэг ёроолын хээний цацаг нь мөнгө бага зэрэг хуурсан, ёроолдоо морины дүрстэй, эмэгтэй мөнгөн бүс бор өнгийн суртай, цутгамал, толины хажуугийн цацгийг хойш нь татаж нүхэлсэн бүс байсан юм...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 121-123 /, гэрч Д.Ч-н “… Бид хоёр шууд хашаанд нь ороод гэрийн ард байх вагончикнийх нь цоожийг онгойлгоод гүзээтэй махыг нь аваад гэр лүү нь оруулах гэтэл гэрийнх нь цоожны цүүг нь татаад хаалгыг нь онгойлгосон байсан. Тэгээд гэрт ортол гэрийнх нь баруун хойно байх авдрыг нь ухаад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж хаясан байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 124/, гэрч Д.Л “… Би П ахаас Ж гэрт хулгай орсон талаар мэдээд очиж үзэхэд гэрийнх нь цоожны цүүг татаж гэрийн хаалгыг онгойлгосон байна. Гэрт нь орж үзэхэд гэрийн хойд талд байх авдрын тагийг онгойлгож дотор нь байсан эд зүйлүүдийг гарган хаясан байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 126/, хохирогч Т.А “... Хуучны том үндсэн аяга 1 ширхэг, Агар завьяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн хослол, 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг дээр үеийн 1 төгрөгийн шар мөнгө 6 ширхэг зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 164-165/, гэрч А.Б-н “... Аавын ахын бие улам муудаад байхаар нь би эмнэлэг дээр очсон юм. Тэгээд бид нар Балдандорж ахынд байж байгаад шөнө 01 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрт хулгай орсон байсан. ... Цагдаа нар ирсэн хойно эд зүйлээ бүртгэж үзэхэд хуучины том үндсэн аяга 1 ширхэг, Агар завъяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн ээмэгний хослол 1 ширхэг 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан хаягдал мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг, дээр үеийн 1 төгрөгний шар мөнгө 6 ширхэг, мөн ус буцалгагч зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 167/, хохирогч Ц.С “… Болор архи 1 ширхэг, эмээл 6 гилаантай бүүрэгний ар талыг хар савхиар битүү хулдаж наасан, мод нь зузаавтар бүүрэгтэй, бүүрэг нь нээх өндөр биш дунд зэрэг, мод нь шаргал өнгөтэй, дөрөөний суурины бүрээс нь ногоон өнгөтэй ширээр бүрсэн гөлөмгүй алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 220/, гэрч С.Ц “... Аав нь Ц.С өгсөн нэг хуучин эмээл байдаг. Ясан хяртай, гурвалжин, дөрвөлчин 6 гялаантай, хятад цоохор дөрөөтэй эмээл байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226/, гэрч С.Баярмаагийн “... Тухайн эмээл нь аавд өвөөгөөс дамжин ирсэн. Эмээлийн бүүрэг нь намхан дуу ясан хяртай, баавар нь дөрвөлжин, товойлгож хийсэн, дөрөө нь хуучны хятад дөрөө байсан. 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр суманд ээжтэй амбаараа янзлаж байхад аавын эмээл нь гөлөмгүй, бусад эд зүйл нь бүрэн, хоёр дөрөөг нь зөрүүлж эвчихсэн амбаарт том цаасан хайрцаганд байсныг харсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 227/, гэрч С.Дуламсүрэнгийн “... 2015 10 дугаар сарын 13-ны өдөр амбаарын гадуур юм эмэхлүүлж явахад амбаарын даруулга, цүү нь хазайсан байсан. Тэгээд нөхөр Ц.С хэлээд бид хоёр гарч амбаараа онгойлгоод дотрох эд зүйлсийг үзэхэд нэг авдарын таг онгойлгоод дотор нь байсан нэг шил “Болор” архийг авсан байсан. Дараа нь бүх эд зүйлсээ бүртгэхэд зүүн хойд талын хамгийн доор цаасан хайрцаганд байсан эмээлийг нь хулгай авсан байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 221/, хохирогч С.Риймаагийн “… 2016 оны 05 сарын 30-ны өдөр би Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд байж байтал манай хүү Лхагватогтох утсаар яриад сумын төвд байдаг гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай хүү хөдөө хамаатныхаараа дайрчихаад тухайн өдөр гэрийнхээ хаяаг янзалах гэж очтол гэрийн ард талын амбаар дотор байсан ямааны борц алга болчихсон байна гэж хэлсэн. Бас хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан.…” /2-р хх-ийн 11/, гэрч М.Лхагватогтохийн “... Гэртээ ирээд ойр зуурын юм янзлаж байгаад гэрийн хойд талд байх амбаар луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Би тухайн үед бэр эгч Цэнд щ-Аюуштай хамт явж байсан. Бид хоёр буцаж гэрт ороод мөнгөн аягануудыг үзтэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 17/, гэрч А.Цэнд-Аюушийн “... Гэрийн хойд талд байх амбаар луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Тэгээд борц байхгүй болохоор нь гэрт байсан хоёр ширхэг мөнгөн аягыг үзэхэд байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 18-19/, хохирогч Г.Ц “... Маргааш өглөө 9 цаг өнгөрч байхад охин Ц.Н хамтаар хүргэнийхээсээ гэртээ иртэл гэрийн хаалганы цүүг нь цоожтой хамт суга татчихсан байхаар нь гэр лүүгээ явж ороод эд зүйлээ бүртгэлтэл гэрийн баруун хойд талд байрлах хээтэй эрээн авдран дээр байх бурхны гүнгэрвааны баруун буланд байрлаж байсан, надад нагац эхээс үе дамжин ирсэн 14см X 12см-ийн харьцаатай хүрэн улаан өнгийн модон гуутай, гууны будаг нь зарим газраараа халзарсан түүн дотроо 8см X 4см хуучин гуулин /шармал /Богд лам гэх бурхан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 53/, гэрч Ц.Н “... Удалгүй над руу ээж залгаад манай гэрийн хаалга цүүг цоожтой нь суга татаад хаячихсан байна гэсэн. Тэгээд ээжийн яваад очтол гэрт нь байсан “Богд лам” гэх нэртэй шармал гуулин бурхан нь алга болсон байсан... гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 54/, хохирогч Д.Г гийн “... Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шүүгээний доод талд байсан эрэгтэй хүүхдийн даавуун дээл, Шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг, эрэгтэй мөнгөн өргөн гинж, эмэгтэй мөнгөн ээмэг 2 хос, эмэгтэй мөнгөн гинж өргөн 1, нарийн нэг 1 ширхэг, өрөөсөн ээмэгнүүд, Aser маркийн бор шаргал өнгийн гадартай Notebook, 2 ширхэг плаш, жижиг өрөөнд байсан 2 ширхэг арьсан дээл, авдран дотор байсан жижиг мөнгөний цуглуулгууд, том өрөөнд байсан хүрэн өнгийн эрэгтэй түрийвч 1 ширхэг, түрийвчин дотор Хишигдоржийн цахим үнэмлэх, нярвын мэргэжлийн

үнэмлэх, том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар 1 ширхэг, 0.5 литрийн хараа
архи 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 101-102/, гэрч Ц.Б “... Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, шүүгээний доод талд байсан манай эрэгтэй хүүхдийн /16 настай хүүхдийн/ даавуун дээл, шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг, халтар манан хөөрөг, мөн охин хүү хоёрын мөнгөн ээмэг бөгж, гинж алдагдсан гэсэн. Мөн Aser маркийн бор шаргал өигиин гадартай Notebook хар өнгийн цүнхтэйгээ, жижиг өрөөний авдран дотор байсан 2 ширхэг арьсан дээл, жижиг мөнгөний цуглуулгууд, том өрөөнд байсан хүрэн өнгийн түрийвч алдагдсан байсан. Түрийвчин дотор хүү Х цахим үнэмлэх, манай эхнэрийн няравын мэргэжлийн үнэмлэх байсан. Мөн том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар, жижиг өрөөний авдран дотор байсан 0.5 литрийн Хараа архи, ус буцалгагч алдагдсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 103-104/, хохирогч Ч.Э “… 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр болох Баярхүү Арвайхээр суманд ажилтай гээд явсан. Тэр өдрийн 17 цагийн орчимд манай эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай гэрээс 2 ширхэг хурган дээл, хүүхдийн Notebook алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 159-160/, гэрч Ч.Ц “... 2016 оны 08 дугаар сарын 29-ний орой хөдөөнөөс гэртээ ирэхэд манай бэр Баярхүү нь манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. 2 ширхэг хурган дээл хүүхдийн Notebook алдагдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 161 -162/, хохирогч А.Б “… Гэрийн хойд талын авдран дотор байсан эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг мөнгөн бүс, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, нэг нь 9 ширхэгтэй нөгөө нь 8 ширхэгтэй 2 дээлийн мөнгөн товч, шигтгээтэй эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 литрийн Экс
архи зэрэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 216-217/, гэрч Ч.Ц “... 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 218/, гэрч З.Н “... 2016 оны 12 сарын үед Ц.Б тай зах дээр таарахад надад гар утаснууд байгаа гэхээр нь ямар утаснууд юм үзье гээд хамт Ш гэх айлаар дөнгөж орчихоод 9 дүгээр багт Б хүргэнийд нь очсон. ... Тэр үед Дэлдэн гэх /С/ 2 хүнтэй хамт ирээд тэнд 2 шил архи уусан. Тухайн үед надтай Б таарахдаа хүрэн өнгийн түрүүтэй гуталтай байснаа хүргэнийгээ ороо сөхөөдөх наад доор чинь гутал байгаа гээд гаргуулахад бор шаргал өнгийн үстэй дотортой гутал байсан. Тэрийгээ өсгийг нь янзлуулж өндөрлөнө гэж үзүүлж байснаа буцаагаад орны хөндий рүү хийсэн тэгээд архи уучихаад би салаад явсан. Б, Дэлдэн нөгөө 2 хүний хамт такси бариад зах руу орно гээд явцгаасан, тэгэхэд л энэ гутлыг харсан ахиж хараагүй байсан. Тухайн үед бид нарт 10-аад гар утас зарим нь мэдрэгчтэй бусад нь Nokio маркийн хуучин шинэ холилдсон утаснууд байсан. Намайг нэгийг нь ав гэхээр нь би аваагүй буцаагаад цааш нь цүнхэнд хийчихсэн хаанаас авснаа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 49/, гэрч Б.Ц, С.Б, Ц.Д нарын мэдүүлэг /З-р хх-ийн 51, 52, 60/, гэрч С.Э “... Батбаяр ах ломбарднаас авсан гээд хуучны үеийн дунд гарын мөнгөн аяга гэрт сууж байсан чинь гарчихаад орж ирэхдээ бариад ороод ирсэн. Надад үзүүлээд 200 гаран мянган төгрөгийн үнэтэй хуучны мөнгөн аяга байгаа юм гээд юманд боогоод манайхаас аваад гарсан. Дэлдэн гэх найзтайгаа орж ирэхдээ нэг жижигэвтэр бор өнгөтэй даалингүй шүрэн толгойтой хөөрөг үзүүлээд миний хөөрөг гээд байсан. Б ах би хулгай хийгээд шалгуулж байгаа өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар би ярьчихсан байгаа гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 54/, гэрч А.Мөнхбаярын “... Надад цагаан өнгийн зоосон мөнгөнүүд гаргаж ирж үзүүлээд байсан би хаанаас авсныг асуугаагүй өөрөө тэр эндээс авсан гэж яриагүй...” гэсэн мэдүүлэг /З-р хх-ийн 55/, гэрч Г.С “... Цагдаад 7-8 хэрэгт шалгагдаж байгаа гэж байсан. Өмнөговиос аймагт ирчихсэн байхад уулзаад мөнгөн эмээл нуучихсан байгаа зарж чадах уу гэж надаас асуусан. Өндөрлөгт жалганд ойр зуурын юм мөнгөн эдлэл нуучихсан байгаа зарна гэж ярьж байсан. Надад яг үзүүлээгүй. Цагдаад өгөөгүй байгаа гэж тэр ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 57-58/, 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн №08/08 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Л.Долгорсүрэнгийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 6825000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 21-23/, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/07 дугаартай “Лэндс” ХХК-ий “... С.Шоовдорын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2118000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 86-89/, 2015 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн №04/07 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Б.Жаргалсайханы өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 430000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 131-132/, 2015 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №10/04 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Т.Алтанхуягийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3952000 төгрөг гэж үнэлж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 177-179/, 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн №ӨВР008 дугаартай “АШИД БИЛГҮҮН” ХХК-ий үнэлгээний тайлан “... Ц.Санжидын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3020000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 230/, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №06/05 дугаартай “Лэндс” ХХК-ий “... С.Риймаагийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 580000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 23-24/, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №07/40 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Г.Цэцэгмаагийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2500000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 57-60/, 2015 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн №08/30 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Д.Г гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн үнэ цэнэ 2171300 төгрөг гэждүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 114-116/, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №09/20 дугаартай “Лэндс” ХХК-ий “... Ч.Энхбаатарын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1950000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 174-175/ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №05/10 дугаартай “Лэндс” ХХК-ий “... А.Бямбаахүүгийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2853900 төгрөг гэж дүгнэж байна...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 223-225/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-8, 55-57, 101-104, 156-160, 212-213, 2-р хх-ийн 1-3, 46-47, 85-88, 138-141, 197-200/, Хохирогч Л.Долгорсүрэнгийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 34-37/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 38-39, 2-р хх-ийн 149/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 43-44/, Хохирогч С.Шоовдор, Б.Жаргалсайхан нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 140-145/, шүүгдэгч Ц.Б ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 48-49, 151, 208, 244, 2-р хх-ийн 40, 80, 132, 193, 241, 3-р хх-ийн 80, 82-84/ шүүгдэгч Ц.Б ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримууд зэрэг болно.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Б т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг болж нийцэж байгаа бөгөөд оногдуулах ял нь хүндэрсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б  нь энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 86 дугаар хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Б т холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Ц.Б т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар ногоон өнгийн даавууны өөдсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Шүүгдэгч Ц.Б аас битүүмжилсэн AP0540927 серийн дугаартай 5000  төгрөг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох,

Шүүгдэгч Ц.Б ын цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдав. 

Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр тогтов.

Үүнд: Шүүгдэгч Ц.Б аас 26.460.200 төгрөг гаргуулж хохирогч Л.Д 6.825.000 төгрөг, хохирогч С.Ш 2.118.000 төгрөг, хохирогч Б.Ж 430.000 төгрөг, хохирогч Т.А 3.952.000 төгрөг, хохирогч Ц.С 3.020.000 төгрөг, хохирогч С.Р 580.000 төгрөг, хохирогч Г.Ц 2.560.000 төгрөг, хохирогч Д.Г д 2.171.300 төгрөг, хохирогч Ч.Э 1.950.000 төгрөг хохирогч Б.Бямбаахүүд 2.853.900 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3.1, 36.5.1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жоов овогт Ц.Б-г машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Жоов овогт Ц.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Б ын цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шүүгдэгч Ц.Б аас 26.460.200 төгрөг гаргуулж хохирогч Л.Д 6.825.000 төгрөг, хохирогч С.Ш 2.118.000 төгрөг, хохирогч Б.Ж  430.000 төгрөг, хохирогч Т.А 3.952.000 төгрөг, хохирогч Ц.С 3.020.000 төгрөг, хохирогч С.Р 580.000 төгрөг, хохирогч Г.Ц 2.560.000 төгрөг, хохирогч Д.Г д 2.171.300 төгрөг, хохирогч Ч.Э 1.950.000 төгрөг хохирогч Б.Б 2.853.900 төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар  хэрэгт шүүгдэгч Ц.Б аас битүүмжилсэн AP0540927 дугаартай 5000  төгрөг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан шар ногоон өнгийн даавууны өөдсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР