Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/441

 

      2022             4              27                                          2022/ДШМ/441                                 

 

      Б.А, Б.М, Н.Д,

                    Я.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай                

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Я.Ш,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нарт холбогдох эрүүгийн 2108014501249 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Б.А

 

              Б.М

              Я.Ш

 

              Н.Д

 

              Шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг” хотхоны гадаа авто зогсоол дээр байрлуулсан хохирогч Л.Эын эзэмшлийн 90-92ОРХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол нохойн чарга” нэртэй амралтын газрын урд “Туул” гол дагуу байрлуулсан иргэн А.Аын эзэмшлийн 99-02УБЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Огийн эзэмшлийн 71-47УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны ил зогсоол дээр байрлуулсан Б.Ггийн эзэмшлийн 06-64УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын 701 дүгээр байрны гадна зогсоолоос С.Мын эзэмшлийн 35-28УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 930.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрлуулсан У.Мгийн эзэмшлийн 82-89ГАА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагаас 09 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн ард байрлуулсан иргэн Ч.Чын эзэмшлийн 10-13УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын 10 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан Т.Аийн эзэмшлийн 01-52УБЯ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талд хохирогч Б.Уын эзэмшлийн 38-46 УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 46 дугаар байрны гадна талд байрлуулсан иргэн Д.Бгийн эзэмшлийн 35-20УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автоамшины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3.000.000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мираж” зочид буудлын гадаа автозогсоол дээр байрлуулсан иргэн У.Эгийн эзэмшлийн 75-54УАМ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд болон иргэний нэхэмжлэгч М.Ж нарт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр байрны урд талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч А.Нийн эзэмшлийн 20-24УНИ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              мөн хугацаанд хохирогч Г.Уын эзэмшлийн 29-83 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              хохирогч С.Эын эзэмшлийн 20-38УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Д.Дгийн эзэмшлийн 35-39УАВ Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Жийн эзэмшлийн 34-66УБС улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хотхоны зогсоол дээр байсан иргэн Д.Бын эзэмшлийн 89-83УБУ улсын дугаартай автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 39Б байрны гадна байрлуулсан иргэн Т.Нийн эзэмшлийн 82-68УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 396 байрны зогсоол дээр байрлуулсан хохирогч Г.Агийн эзэмшлийн 49-43ОРА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү молл” худалдааны төвийн гадна зогсоолоос Ц.Гын эзэмшлийн 17-28УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын авто зогсоол дээр байсан хохирогч Д.Бгийн эзэмшлийн 73-53УАА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны гадаа авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Аын эзэмшлийн 77-93УАВ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны зүүн талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ж.Угийн эзэмшлийн 59-48УБР улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талд байрлах автомашины зогсоол дээр байсан иргэн М.Мийн өмчлөлийн 79-38УБӨ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Б.Бийн эзэмшлийн 75-64УБН улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд талын автомашины шороон зогсоол дээр байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн 42-39УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

              шүүгдэгч Я.Ш нь 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын автомашины 5 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан,

             

              шүүгдэгч Н.Д нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын автомашины 13 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

              Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Я.Ш, Н.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я.Ш, Н.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Я.Ш, Н.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарт оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарын цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Я.Ш, Н.С нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ш, Н.С нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Я.Ш, Н.С нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл 98-96УНА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашин буюу түүний үнэ 13.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.А, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг нүүрсэн янданг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч Б.А, Б.М нарт цагдан хорих, шүүгдэгч Н.Д, Я.Ш нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос эрүүгийн 2108014501249 дугаартай хэрэгт Б.А, Б.М нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж 27 хохирогчийн Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 49.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж, хэргийг харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөн өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, ... гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Улмаар 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Лувсандаш овогтой Бадамхандын А, Элжигэн овогт Бийн М нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар нэр бүхий хохирогч нарын нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1-д “Шүүгдэгч Лувсандаш овогтой Бадамхандын А, Элжигэн овогт Бийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан зөрчил гаргасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын 1-д “Боржигин овогт Янжинхорлоогийн Ш, Соном овогт Нансалмаагийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж Я.Ш, Н.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Тогтоох хэсгийн 2-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Я.Ш, Н.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял тус тус оногдуулсугай” гэж, 5-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Я.Ш, Н.С нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй” гэж, 6-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Ш, Н.С нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай” гэж, 7-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Я.Ш, Н.С нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус шийдвэрлэсэн буюу шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, шүүгдэгч Н.С гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байтал эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь нь энэ хуулийн 36.2, ... зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2, 5, 6, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн бөгөөд уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцэлд “Тогтоох” хэсгийн 1-д “Шүүгдэгч Лувсандаш овогтой Бадамхандын А, Элжигэн овогт Бийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан зөрчил гаргасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.” гэсний дагуу тогтоох хэсгийг автомашин ашигласан гэж өөрчилж болохоор байна. Мөн Н.Дгийн нэрийг Н.С гэж бичигдсэнийг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны хуралдааны шатанд гарсан техникийн шинжтэй алдаа гэж үзээд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, бодитойгоор үнэлэн дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас прокурорын эсэргүүцэлд заасан зохих өөрчлөлтүүдийг шүүхийн шийтгэх тогтоолд оруулж хэргийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцэлдээ дурдсан зүйлсийг давж заалдах шатны шүүхээс залруулга хийх боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгч Г.Буянбадралын шүүх хуралдаанд гаргасан тайлбартай санал нэг байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын техникийн шинжтэй алдаануудыг залруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Дгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт ажиллагаанд буцаах саналтай оролцсон. Учир нь, шүүгдэгч Б.А, Б.М нар нь бусдад 49.850.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг ямар нэгэн байдлаар барагдуулаагүй байтал шүүгдэгч нарын өмгөөлөгчид хохирлыг барагдуулсан мэтээр ярьдаг. Шүүгдэгч Н.Дгаас 13 ширхэг нүүрсэн яндан хурааж аваад, 27.000.000 төгрөг төлснөөр хохирлыг барагдуулсан мэт ярьдаг. Хэрэв шүүгдэгч нарыг машин, механизм ашигласан гэж үзэж байгаа бол хохирлыг хөрөнгө орлогоос гаргуулах, тэрхүү машиныг хураах, битүүмжлэх талаар асуудал огт яригдахгүй байна. Мөн миний бие давж заалдах гомдол гаргах саналтай байсан ч шүүгдэгч Н.Д татгалзсан. Прокурорын эсэргүүцэлд ямар нэг саналгүй.” гэв.

 

Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Шүүгдэгч Я.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг” хотхоны гадаа авто зогсоол дээр байрлуулсан хохирогч Л.Эын эзэмшлийн 90-92ОРХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол нохойн чарга” нэртэй амралтын газрын урд “Туул” гол дагуу байрлуулсан иргэн А.Аын эзэмшлийн 99-02УБЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Огийн эзэмшлийн 71-47УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны ил зогсоол дээр байрлуулсан Б.Ггийн эзэмшлийн 06-64УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын 701 дүгээр байрны гадна зогсоолоос С.Мын эзэмшлийн 35-28УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 930.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрлуулсан У.Мгийн эзэмшлийн 82-89ГАА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагаас 09 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн ард байрлуулсан иргэн Ч.Чын эзэмшлийн 10-13УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын 10 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан Т.Аийн эзэмшлийн 01-52УБЯ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талд хохирогч Б.Уын эзэмшлийн 38-46 УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 46 дугаар байрны гадна талд байрлуулсан иргэн Д.Бгийн эзэмшлийн 35-20УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автоамшины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3.000.000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мираж” зочид буудлын гадаа автозогсоол дээр байрлуулсан иргэн У.Эгийн эзэмшлийн 75-54УАМ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд болон иргэний нэхэмжлэгч М.Ж нарт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр байрны урд талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч А.Нийн эзэмшлийн 20-24УНИ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              мөн хугацаанд хохирогч Г.Уын эзэмшлийн 29-83 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              хохирогч С.Эын эзэмшлийн 20-38УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Д.Дгийн эзэмшлийн 35-39УАВ Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Жийн эзэмшлийн 34-66УБС улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хотхоны зогсоол дээр байсан иргэн Д.Бын эзэмшлийн 89-83УБУ улсын дугаартай автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 39Б байрны гадна байрлуулсан иргэн Т.Нийн эзэмшлийн 82-68УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 396 байрны зогсоол дээр байрлуулсан хохирогч Г.Агийн эзэмшлийн 49-43ОРА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү молл” худалдааны төвийн гадна зогсоолоос Ц.Гын эзэмшлийн 17-28УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын авто зогсоол дээр байсан хохирогч Д.Бгийн эзэмшлийн 73-53УАА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны гадаа авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Аын эзэмшлийн 77-93УАВ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны зүүн талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ж.Угийн эзэмшлийн 59-48УБР улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талд байрлах автомашины зогсоол дээр байсан иргэн М.Мийн өмчлөлийн 79-38УБӨ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Б.Бийн эзэмшлийн 75-64УБН улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд талын автомашины шороон зогсоол дээр байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн 42-39УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

              шүүгдэгч Я.Ш нь 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын автомашины 5 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан,

             

              шүүгдэгч Н.Д нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын автомашины 13 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Эын /2хх 123-124, 126/, А.Аын /2хх 62/, Б.Огийн /2хх 123-124, 176/, Б.Ггийн /1хх 80, 82/, С.Мын /5хх 121/, У.Мгийн /1хх 126, 128/, Ч.Чын /2хх 206/, Т.Аийн /1хх 172, 174/, Б.Уын /4хх 18-20/, Д.Бгийн /3хх 172-173, 175/, У.Эгийн /3хх 29-30, 32/, С.Эын /4хх 89-91/, Г.Уын /4хх 96, 99/, А.Нийн /4хх 104, 107/, Д.Дгийн /1хх 220, 223/, Б.Жийн /2хх 20/, Д.Бын /5хх 224, 227/, Т.Нийн /3хх 125-126, 128/, Г.Агийн /3хх 77-78/, Ц.Гын /5хх 187/, Б.Уын /4хх 18-20, 22/, Д.Аын /3хх 224-226/, Ж.Угийн /5хх 68-69/, М.Мийн /4хх 224, 227/, Б.Бийн /1хх 15, 17/, Б.Бгийн /5хх 21-22, 24/,

 

иргэний нэхэмжлэгч М.Жы /3хх 37-38/, гэрч Б.Сийн /2хх 128/, Б.Бийн /1хх 84/, Н.Тын /5хх 125/, Л.Түмэнхүүгийн /1хх 177/, Г.Дын /4хх 27-28/, Н.Эын /1хх 225/, Г.Мийн /3хх 83-84/,

 

Б.А /1хх 48/, Б.М /1хх 59/, Н.Д /6хх 75-76/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

 

яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 49, 61, 6хх 66-69, 134, 128, 7хх 15, 6хх 49, 6хх 33, 6хх 64-65, 6хх 62-63,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 110-112/, /2хх 157-159/, /5хх 104-108/, /1хх 116-117/, /2хх 206-210/, /1хх 161-164/, /4хх 7-9/, /3хх 158-162/, /3хх 8-10/, /4хх 69-73, 75, 78-79, 82, 85/, /1хх 210-211/, /2хх 10-13/, /3хх 108/, /3хх 110-114/, /3хх 6-69/, /5хх 171-177/, /4хх 7-9/, /3хх 207-209/, /5хх 56-59/, /4хх 211-214/, /1хх 4-6/,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 110-114/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 70-71/, /5хх 134-135/, /4хх 122-123, 126-127/, /2хх 28-29/, /5хх 229-230/, /5хх 194-195/, /5хх 72-73/, /4хх 231-232/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 181-182/, /1хх 90-92/, /1хх 134-136/, /2хх 232-233/, /1хх 183-185/, /3хх 179-180/, /3хх 42-43/, /1хх 233-235/, /3хх 132-133/, /3хх 87-88/, /3хх 231-232/, /1хх 24-26/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 41/, /4хх 41/,

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /5хх 118/, /1хх 121/, /3хх 166/, /5хх 217/, /5хх 180/, /5хх 62/, /1хх 10/, /5хх 15/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.А, Б.М нарыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Я.Ш, Н.Д нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А, Б.М нарын бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж 2021 оны 6 дугаар сарын 8-наас 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 26 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 26 хохирогчийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 52.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар, шүүгдэгч Я.Шын 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын 5 ширхэг нүүрсэн янданг, Н.Дгийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын 13 ширхэг нүүрсэн янданг тус тус гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А, Б.М нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Я.Ш, Н.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Харин анхан шатны шүүхийг хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.А, Б.М нарыг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота Приус 20 загварын 98-96УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн “... машин механизм ашиглаж ...” гэх шинжийг орхигдуулж найруулгын шинжтэй алдаа гаргасан байна гэж үзлээ. Түүнчлэн, шүүгдэгч Н.Дашсумьяаг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар зохих дүгнэлт хийн ял шийтгэл оногдуулах талаар дүгнэсэн, тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5, 6, 7 дахь заалтуудад шүүгдэгч Н.Дгийн нэрийг Н.С гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзлээ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 5, 6, 7 дахь заалтуудад дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүхээс дээрх техникийн шинжтэй гэж хэлж болох боловч хайнга, хариуцлагагүйн улмаас гаргасан алдаа нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн цаг хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар өөрсдийн санаачилгаар залруулгыг хийх бүрэн боломжтой байхад шүүгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж дахин хэрэг хянагдах нөхцөл байдал үүсч байгааг давж заалдах шатны шүүхээс анхааруулан дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

1 дэх заалтыг “... учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ...” гэснийг “... учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж ...” гэж,

2, 5, 6, 7 дахь заалтуудын “... Н.С ...” гэснийг “... Н.Д ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарын 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Прокурор Н.Улсболдын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

                        

                                      ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                     

                                      ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ