Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 113

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч В.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт В.Б Баатарсүхэд холбогдох эрүүгийн 1726000000012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Боржигон овгийн В.Б

Шүүгдэгч В.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.С г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч В.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн өдөр сумын төв орж, хаваржаан дээрээ оччихоод явж байтал урд айл харагдахаар нь тэднийд буусан юм. Тэр айлд ортол Б  ахынх байсан. Намайг ороход Ханд эгч “Унага татаад өгөөч” гэсэн тул би гарч унагыг нь татаж өгсөн. Тэгээд зэлнээс эргэж иртэл С.С  ирчихсэн байж байсан. Тэгээд би С.С г гэрээс гарахад нь “юм яръя” гэж бодоод дагаад араас нь гарсан. Тэгээд түүний мотоциклийн түлхүүрийг нь банкин дээрээс нь сугалж авсан. Би С.С г цохьсон нь миний буруу. Цохьсондоо маш их гэмшиж байна. Би тухайн үед С.С тэй “юм яръя” л гэж бодсон. Тэгээд би түүнийг цохьсон ч бид хоёр ойлголцоод тухайн үедээ салсан байсан юм…” гэв.

Хохирогч С.С  хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байх өөрийн гэрээ сумын төв рүү оруулах гээд Г.Б ахын хүү Даваа гэх саахалт айлын залууг гуйгаад гэрээ ачиж дуусаад байж байтал Даваа унага татах цаг болж та очоод таталцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа явуулчихаад араас нь Б  ахын гадаа яваад очтол унагаа татаад дуусч байсан. Тэгэхээр нь би шууд гэрт нь явж ортол тэднийд Б авгай Х сууж байхаар нь мэнд ус мэдэлцээд байж байтал гаднаас Б ах, Б хоёр орж ирэхээр нь бас мэндэлсэн. Тэгтэл Б намайг “яаж мэндлээд байгаа юм шазуур зуугаад их том болчихжээ” гэж хэлэхээр нь би юм дуугаралгүй шалуухан явья гэж бодоод тэндээс гараад явсан. Б ахынхаас гараад мотоциклио асаах гэтэл Б араас гарч ирээд мотоциклийн түлхүүр аваад өөрийнхөө мотоциклийг унаад 15 орчим метр газар явж байснаа “май энэ түлхүүрээ ав” гэж хэлтэл би урд нь очоод түлхүүрээ авъя гээд явган суутал Баатарсүх яаж суугаад байгаа юм аятайхан суучихаач гээд баруун гараа зангидаж байгаад зүүн чих хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэж хэлтэл хоёулаа найзлая гээд мотоциклийнхоо ганзаганаас 1 шил 500 граммын Ерөөл архи гаргаж ирээд чи ороод аяга аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Б  ахынхаас орж аяга аваад очтол Б  ах гэрийнхээ гадаа сууж байсныг Баатарсүх хараад хажууд нь очиж суусан. Ингээд Б-н авч ирсэн архийг нэг аягалахдаа 40-50 грамм аягалж 2 тойрог уугаад /2 аяга/ байж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд л сумын эмнэлэгт сэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ү хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… Манай хүү Сэндэнсүрэгийн хүүхэд энэ жил сургуульд орож байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С Д гэх хүнийг машинтай нь гуйж том гэрээ ачаалаад сумын төв рүү хөдөлсөн. Машин дотор манай бэр Б бид хоёр 2 хүүхдийн хамт явсан. Араас С ганцаараа мотоцикльтой хөдлөх гэж байтал. Д утас дуугараад хүнтэй ярьснаа. С хандан аав таныг ирээд унага татаад өгөөч гэж байна гэж хэлсэн чинь за гээд явсан. Бид хэд сумын явсан. С араас хүрээд ирэх байх гээд сумын төв ороод хашаандаа гэрээ буулгаж дуусаад гэрийн модоо босгочихоод Б Б ых руу залгаад С байна уу яагаад удаад байна гэж асуусан чинь өмнөөс нь С найз Б уулзаад гадаа сууж байна гэж хэлэхээр нь Б утсаа салгасан. Тэгээд бид хоёр хүн гуйгаад гэрийн бүрээсээ нөмөргөж байгаад Б ых руу залгаж асуусан чинь С Б архи уусан. Одоо тэр хоёр хөдөлж байна гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь Б мотоцикльтой хүн гуйгаад өмнөөс нь явсан чинь С сумын төвийн голын урдхан тал дээр мотоциклио данхраадаж тавьчихаад хажууд нь ухаангүй байна. Зүүн чихнээс нь цус гарсан байна гээд над руу утсаар хэлсэн. Тэгээд би гуйгаад хүүгээ гэртээ авчираад эмнэлэгт дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б ы хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… 2017 оны 08 сарын 13-ны өдөр манай хүү Д /Д/ гэх С гэрийг сумын төв рүү нүүлгэх гээд гүүн саамны хооронд ачаалдахъя гээд 09 цаг 30 минутанд унага татаж өгчихөөд явсан. Д явхад нь гүүн саамнаар амжмааргүй бол С нааш нь явуулаад унага татуулаадах гэж хэлсэн. 11 цаг 25 минут болж байхад Б сумын төвөөс ирсэн. Би Б унагаа татуулаад дуусаж байтал Сн манай гадаа ирээд гэрт орсон. Араас нь Гүүгээ сааж дуусаад Б бид хоёр гэрт орсон чинь С  сайн байцгаана уу? гээд мэндэлсэн. Хариуд нь Б мэндэлсэн. Тэгээд би айраг уу гээд Баатарт айраг аягалж өгчихөөд саванд айраг хийгээд Б өмнө тавьсан. Б айраг уучихаад С д айраг уу гээд аягаа өгсөн. С  аяганд жаахан хийгээд амсаад тавьсан. Б С д хандан чи яагаад шүдээн зуугаад байгаа юм гэсэн чинь С  би ярьдагаараа ярьж байна гэж хэлсэн. Тэгээд С  очиж гэрээ баръя нохойгоо хорь гэхээр нь би түрүүлж гараад нэг нохойгоо уячихаад нөгөө нохойгоо барьж байтал С  мотоцикль дээрээ мордоод түлхүүрээ түлхээд мотоциклио асаах гэтэл Баатар, С гийн мотоциклийг аваад өөрийнхөө мотоциклийг асаагаад эргээд 10 орчим газар очиж зогсоод ирж түлхүүрээ ав гэж орилсон чинь С  наанаас нь алхаж очоод түлхүүрээ авах гэтэл Б С г баруун гараараа зүүн шанаа хавьд нэг удаа цохьсон. Дараа нь зүүн гараараа баруун шанаа хавьд нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ та нар гэсэн чинь Баатар, С гийн нэг гарнаас бариад, С  Б нэг гарнаас бариад сууцгааснаа С  манай гэр лүү ороод аяга аваад очсон. Б мотоциклийг тохойноос архи гаргаад хоёулаа над дээр ирж 0.5 литрийн ерөөл гэх архи задлаад надад эхэлж хийж өгөхөөр нь би нэг том балгасан. Тэр нэг, нэг уучихаад дахиад надад хийгээд өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь Б өөрөө уучихаад бид хоёрт ярих юм байна гэхээр нь би та хоёр нохойноос холдоод суу гэж хэлчихээд нохойгоо уячихаад гэртээ орсон. Баатар, С  хоёр Б мотоциклийн дэргэд очоод суучихсан байсан. /Баатар, С  хоёрыг архи аваад ирэхэд С гийн зүүн чихнээс цус гарчихсан байсан. Манай эхнэр Хандсүрэн юу болсон талаар асуусан чинь Б өмнөөс нь энэ ойчихсон юм гэнэ гэж хэлсэн. Тэр үед С  дугараагүй. Тэр хоёрыг Б мотоциклийн хажууд архи уугаад ярьж суухад Батцэцэг С г сураад залгахаар нь Баатартай гадаа юм яриад сууж байна гэж хэлсэн чинь за гээд утсаа тасласан. Тэгээд 15 цаг 20 минутын орчимд С  аяга гэрт оруулж тавьчихаад гараад мотоциклио саагаад хөдлөх гэхээр нь чи очоод дүүгээ хурдан явуулаарай гүү саах болж байна гэж хэлсэн. Тэр үед Б явчихсан байсан. 15 цаг 40 минут болж байхад Даваа сумын төвөөс ирсэн С г замд таарсан уу гээд асуусан чинь таараагүй гэхээр нь Батцэцэг рүү залгаад С  очив уу гэсэн чинь ирээгүй гэхээр нь Б нэг шил архи хувааж уучихаад явсан гэж хэлсэн. Тэгээд гүүгээ саачихаад Баяраа гэх залууг ирэхээр нь С г сурсан чинь голын урьд талд бид хэд дээр ирж сууж байгаад огиж, бөөлжиж байгаад унтчихлаа доороос хадам ах нь эхнэр Батцэцэгтэй ирж байгаа харагдахаар нь сэрээсэнгүй гэж ярьсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаартай: “… С.С гийн биед зүүн чихэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаан үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч В.Б ийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.Б ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч В.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Булаг” гэх газар иргэн С.С г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.С гийн “…Б  ахынхаас гараад мотоциклио асаах гэтэл Б араас гарч ирээд мотоциклийн түлхүүр аваад өөрийнхөө мотоциклийг унаад 15 орчим метр газар явж байснаа “май энэ түлхүүрээ ав” гэж хэлтэл би урд нь очоод түлхүүрээ авъя гээд явган суутал Баатарсүх яаж суугаад байгаа юм аятайхан суучихаач гээд баруун гараа зангидаж байгаад зүүн чих хэсэг рүү нэг удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч Ц.Ү “…С.С г ирэхгүй болохоор нь Батцэцэг мотоцикльтой хүн гуйгаад өмнөөс нь явсан чинь С  сумын төвийн голын урдхан тал дээр мотоциклио данхраадаж тавьчихаад хажууд нь ухаангүй байна. Зүүн чихнээс нь цус гарсан байна гээд над руу утсаар хэлсэн. Тэгээд би хүн гуйгаад хүүгээ гэртээ авчираад эмнэлэгт дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Б ы “… С.С  очиж гэрээ баръя нохойгоо хорь гэхээр нь би түрүүлж гараад нэг нохойгоо уячихаад нөгөө нохойгоо барьж байтал С  мотоцикль дээрээ мордоод түлхүүрээ түлхээд мотоциклио асаах гэтэл Баатар, С гийн мотоциклийн түлхүүрийг аваад өөрийнхөө мотоциклийг асаагаад эргээд 10 орчим газар очиж зогсоод ирж түлхүүрээ ав гэж орилсон чинь С  наанаас нь алхаж очоод түлхүүрээ авах гэтэл Б С г баруун гараараа зүүн шанаа хавьд нэг удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, шүүгдэгч В.Б ийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч В.Б эд холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овогт В.Б Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч В.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч В.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,    

  Шүүгдэгч В.Б эд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт В.Б Баатарсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт В.Б Баатарсүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч В.Б эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч В.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй  болохыг тус тус дурьдсугай.           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б эд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Б эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР