| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/00815/И |
| Дугаар | 138/ШШ2020/00797 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2020/00797
2020 07 03 138/ШШ2020/00797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, ЖО6008137******* регистрийн дугаартай, Бодонгууд овогт Төмөрнохойн Бямбасүрэнгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Дорнод аймаг дахь партизан Содномдаржаагийн нэрэмжит эрээний тэрэгний үйлдвэрийн рамын цехэд ажилд орсон. Би эрээний тэрэгний үйлдвэрт цэрэгт татагдах хүртлээ буюу 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. Би Дорноговь аймагт 3 жилийн хугацаанд цэргийн алба хааж 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эрээний тэрэгний үйлдвэрт рамын цехэд ажиллах болсон. Рамын цехэд ажиллаж байгаад удалгүй жолооч болсон. Түүнээс хойш эрээний тэрэгний үйлдвэрийг татан буугдах хүртэл жолоочоор ажилласан. 1992 онд эрээний тэрэгний үйлдвэр хувьчлагдах үед би Нарс компанид үргэлжлүүлэн ажилласан бөгөөд 199******* хүртэл жолоочоор ажилласан. Эрээний тэрэгний үйлдвэрт жолоочоор ажиллаж байх хугацаандаа ЗИЛ-157, ГАЗ-66 машин, Нарс компанид ажиллаж байхдаа УАЗ-*******69 маркийн машин тус тус жолоодож байсан. Намайг эрээний тэрэгний үйлдвэрт ажиллаж байхад олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан тухай бичигдсэн байдаг бөгөөд аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацаанд гарсан тушаал, цалингийн түүвэр гарсан. Иймд намайг Дорнод аймаг дахь эрээний тэрэгний үйлдвэрт 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн ачигчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 0******* дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Нарс ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь Дорнод аймаг дахь эрээний тэрэгний үйлдвэрт 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн ачигчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 0******* дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Нарс ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь Дорнод аймаг дахь эрээний тэрэгний үйлдвэрт 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн ачигчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 0******* дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Нарс ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймаг дахь партизан Содномдаржаагийн нэрэмжит эрээний тэрэгний үйлдвэрийн даргын 1976 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн117 дугаартай Ажилд авах тухай тушаал, 1977 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай Цалинтай чөлөө олгох тухай тушаал, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаартай Ажилчин авах тухай тушаал, 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15******* дугаартай Техник хүлээлцүүлэх тухай тушаал, 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай Ажилчдыг чөлөөлөх тухай тушаал, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн түүвэр, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, гэрч Б.Чадраабал, С.Зоригтбаатар нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бодонгууд овогт Төмөрнохойн Бямбасүрэнг Дорнод аймаг дахь Эрээний тэрэгний үйлдвэрт 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн ачигчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрөөс 199******* оны 0******* дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Нарс ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 1******* хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ