Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 114

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, Р.Шүрхүү,

Шүүгдэгч Д.Б , Н.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогуд овгийн Доржхоролын Батбаатар,  Жарангийнхан овогт Нарангэрэлийн Сэрчиннамжил нарт холбогдох 201715000138  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цогуд овогт Д.Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Жарангийнхан овогт Н.С;

Шүүгдэгч Д.Б , Н.С  нар нь согтуурсан үедээ бүлэглэж, техник ашиглаж, /мотоцикль/ 2017 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг “Уртын эргэцэг” гэх газар нутаглах иргэн Д.С  16 тооны хонийг хулгайлж 1120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Д.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

                       Шүүгдэгч Н.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Б-х Тарагт сумын “Өгөөмөр” толгойд нутаглаж байсан. Тэгээд Б бид хоёр 2017 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдөр архи хувааж уугаад Содном-Ишийн хониноос туусан. Тэгээд Батбаатар гэртээ үлдсэн. Би хонийг Түгийн-Овоо”-ны араар тойруулж туусан. Тэгээд шөнө Ө хашаанд хонуулаад нэг хонь нядалж бензин масло хийсэн. 4 хонийг Б аваад маханд өгсөн. Тэгээд үлдсэн 10 төлгийг Н гэдэг айлд тавьсан. С ирж 10 төлгөө тэр айлаас авсан. Тэгээд би хохирлоо төлсөн, хохирогчийг гомдол саналгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Хохирогч Д.С  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө хоттой малнаасаа 19 тооны хонь алдсан юм. Тухайн өдөр буюу 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03 цагийн үед манай нохой хуцаад мотоцикль дуугарахаар нь би гарч харсан юм. Тэгэхэд гадаа юм мэдэгдээгүй. Эргэж орж ирээд хэвтэж байхад дахиад нохой хуцаад жигтэйхэн боргоод байхаар нь гарч харсан. Тэгсэн манай хоттой мал үргэчихсэн орой хотолсон газраасаа байр нь өөрчлөгдсөн байхаар нь гадуур жаахан явж үзсэн. Тэгээд юм мэдэгдэхгүй болохоор нь эргэж орж ирээд унтчихсан. Маргааш өглөө нь босоод тоолж үзэхэд 773 тоотой хониноос 18 тооны хонь дутсан байсан. ...Цагдаагийн байгууллага надад 10 тооны төлгийг олж хүлээлгэн өгсөн. Би өөрөө алдагдсан хонинуудын араас явж байгаад 2 тооны төлөг олж авсан. Энэ 2 төлөг нь айлын малд орчихсон байсантай нь таараад авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч И.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 09-11-ний хооронд байх яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. Манай хүргэн Н.С  намайг гэртээ байхад өглөөгүүр байсан байх манайд ирээд мотоциклийнхоо араар нэг гэдсийг нь авсан хонь дүүрчихсэн үүнийг аваадах гээд манай гадаа зогсож байсан. Н.С  авч ирсэн хонио манай гэрт оруулж янзалчихаад буцаагаад аваад явсан. Өдөр тийшээ болж байсан байх Н.С  эргээд манай гэрт ирсэн. Ингэхдээ нэг шил архи аваад ирсэн. Тэрийг нь би хамт уулцсан, авч явсан хонины махаа зарсан, бензин тос хийсэн талаар ярьж байсан. Тэгээд намайг араар суучих хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь би араар нь суугаад явсан. Замдаа дахиад нэг

шил архи, ууттай боорцог аваад “Дэлгэрэх” голын хажууд сууж байгаад уусан. Тэндээсээ хойд “Түгийн-Овоо”-ны ар талын антены тэнд очсон. Тэнд хэсэг хонь байсан. Н.С  мотоциклиороо сигналдаад тэр хонинуудыг туугаад урагшаа зам ангийн урдуур тууж гаргаад 10 дугаар хороонд байдаг манай хашаанд оруулсан. Тэндээ нэг хоног байлгасан байх манайд 1 хонь гаргаж өөрөө янзалж өгсөн. Үлдсэн хонио яасан талаар мэдэхгүй байна. ...Н.С  наймаа хийж эдгээр хонийг авсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.С  малтай болохоор тийм байлгүй дээ гэж бодоод өөр зүйл асуугаагүй. Би тухайн үед тоолж үзээгүй 10 гаран тооны хонь байсан…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Т.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би Арвайхээр суманд аавынд ирсэн. ...Н.С  араас ирсэн юм. Тэгээд ирж 1 хоночихоод яваад өгсөн. Маргааш өглөө нь нэг хонь аваад ирсэн байсан. Юун хонь

хаанаас авсан талаар асуухад наймаа хийсэн гэж хариулсан. Тэгээд би ажилтай
байсан болохоор яваад өгсөн. Орой эргэж ирэхэд аавын хашаанд хэсэг хонь
туугаад ирчихсэн байж байхаар нь би нөгөө наймаа хийсэн хонь нь юм байхдаа гэж
бодоод тоогоогүй. Маргааш өглөө нь Н.С  аавынд нэг хонь өгсөн
байсан. Тэгээд би бас гадуур гарсан хойгуур авч ирсэн хонинуудаа аваад явчихсан
байсан. Өөр надад мэдэх зүйл алга байна. Би сайн анзаарч хараагүй, барагцаагаар
хэлэхэд 10 гаран тооны хонь байсан байх зүс, имийг нь хараагүй. 05 дугаар сарын
11 юм уу 12-ны өдөр байсан байх сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 05 дугаар сарын эхээр болов уу гэж бодож байна. Н.С , Батбаатар гэх найзтайгаа манайд ирсэн. Ингэхдээ тэр хоёр Батбаатарын цагаан өнгийн Портер шиг тэвштэй машинтай 10 гаран тооны цуулбар имтэй дан төлөг авч ирж буулгачихаад буцаад яваад өгсөн. Эдгээр 10 тооны төлөг нь ташаан дээрээ ногоон өнгийн будагтай байсан. Ингэж ирэхдээ тэр хоёр хоёулаа өөр хүн байгаагүй. Тэгээд авч ирсэн төлөгнүүдээ буулгачихаад Н.С , Д.Б  хоёр буцаад явчихсан. Юун хонь мал ямар учраас хаанаас авч ирж байгаа талаар асуухад Батбаатараас өрөндөө авч байгаа гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Дараа нь цагдаа нар С гэж хүнтэй ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Д.Б ын нэрийг өмнө нь мэддэггүй байсан. ... 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 4 хонины мах надад зарсан. Сүүлд нь цагдаа нарыг ирснээс хойш энэ хүний нэрийг мэддэг болсон. Би хулгайн малын мах гэдгийг нь мэдээгүй байсан. ... Тэр 4 хонины мах нь 300 гаран мянган төгрөг болсон, дундаж л хонины махнууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №06/38 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/09 дугаартай үнэлгээний тайлан, “Хохирогч Д.С  хулгайд алдагдсан гэх 16 тооны хонийг 1120000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Хохирогч Д.С  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... Д овогтой С миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 09-10-ны өдөр Тарагт сумын 2 дугаар багийн “Эрэгцэг” гэх газраас 18 хонь алдсан. 2 төлгийг нь айлын малнаас олсон. Нийт 16 тооны хонь алдсанаас 10 төлгийг буцаан авч үлдсэнийг нь С, Б нараас орны хонь авч хохирлоо барагдуулж дууссан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Хохирогч Д.С  Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “... Шүүгдэгч нараас хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралд суухгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 132 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б , Н.С  нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 74, 76-77, 79, 8183-87, 94, 97 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.С ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 65-66, 72-73 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.С ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 68-69, 70-71 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б , Н.С  нар нь согтуурсан үедээ бүлэглэж, техник ашиглаж, /мотоцикль/ 2017 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг “Уртын эргэцэг” гэх газар нутаглах иргэн Д.С  16 тооны хонийг хулгайлж 1120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.С  “...Маргааш өглөө нь босоод тоолж үзэхэд 773 тоотой хониноос 18 тооны хонь дутсан байсан. ...Цагдаагийн байгууллага надад 10 тооны төлгийг олж хүлээлгэн өгсөн. Би өөрөө алдагдсан хонинуудын араас явж байгаад 2 тооны төлөг олж авсан. Энэ 2 төлөг нь айлын малд  орчихсон байсантай нь таараад авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч И.Ө-н “... 2017 оны 09 дүгээр сарын 09-11-ний хооронд байх яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. Манай хүргэн С-л намайг гэртээ байхад өглөөгүүр байсан байх манайд ирээд мотоциклийнхоо араар нэг гэдсийг нь авсан хонь дүүрчихсэн үүнийг аваадах гээд манай гадаа зогсож байсан. Н.С  авч ирсэн хонио манай гэрт оруулж янзалчихаад буцаагаад аваад явсан. Өдөр тийшээ болж байсан байх Н.С  эргээд манай гэрт ирсэн. Ингэхдээ нэг шил архи аваад ирсэн. Тэрийг нь би хамт уулцсан, авч явсан хонины махаа зарсан, бензин тос хийсэн талаар ярьж байсан. ... Тэндээсээ хойд “Түгийн-Овоо”-ны ар талын антены тэнд очсон. Тэнд хэсэг хонь байсан. Н.С  мотоциклиороо сигналдаад тэр хонинуудыг туугаад урагшаа зам ангийн урдуур тууж гаргаад 10 дугаар хороонд байдаг манай хашаанд оруулсан. Тэндээ нэг хоног байлгасан байх манайд 1 хонь гаргаж өөрөө янзалж өгсөн. Үлдсэн хонио яасан талаар мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40/, гэрч Т.Д-н “... Маргааш өглөө нь нэг хонь аваад ирсэн байсан. Юун хонь хаанаас авсан талаар асуухад наймаа хийсэн гэж хариулсан. ... Орой эргэж ирэхэд аавын хашаанд хэсэг хонь туугаад ирчихсэн байж байхаар нь би нөгөө наймаа хийсэн хонь нь юм байхдаа гэж бодоод тоогоогүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-42/, гэрч Д.Н-н “... Би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 05 дугаар сарын эхээр болов уу гэж бодож байна. Н.С , Б гэх найзтайгаа манайд ирсэн. Ингэхдээ бол тэр хоёр Бцагаан өнгийн Портер шиг тэвштэй машинтай 10 гаран тооны цуулбар имтэй дан төлөг авч ирж буулгачихаад буцаад яваад өгсөн. ... Дараа нь цагдаа нар С гэж хүнтэй ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч Ө.Баттогтохын “... Би Д.Б ын нэрийг өмнө нь мэддэггүй байсан. ... 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 4 хонины мах надад зарсан. Сүүлд нь цагдаа нарыг ирснээс хойш энэ хүний нэрийг мэддэг болсон. Би хулгайн малын мах гэдгийг нь мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 4/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18/, Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 19-20/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №06/38 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-26/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 51-52/, Хохирогч Д.С  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 114/, Хохирогч Д.С  Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 132/, Шүүгдэгч Д.Б , Н.С  нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б , Н.С  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Д.Б , Н.С  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б , Н.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Б , Ж.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт шүүгдэгч Н.С ын эзэмшлийн “SHINERAY MUSTANG-5” XY150  маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны  өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Д.Б , Н.С  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цогуд овгийн Д.Б, Жарангийнхан овогт Н.С нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Цогуд овгийн Д.Б-г 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Жарангийнхан овогт Н.С-г 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Цогуд овгийн Д.Б,  Жарангийнхан овогт Н.С нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Б , Ж.С нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Н.С  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Д.Б , Ж.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт шүүгдэгч Н.С ын эзэмшлийн “SHINERAY MUSTANG-5” XY150  маркийн мотоцикль  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны  өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , Ж.С нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б , Ж.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР