Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тэрэм ов******* Ц*******ын Н******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Боржигон ов******* Б*******ын Х******* /РД: *******/

Нэхэмжлэлийн шаардлага: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Б.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н*******, түүний өмгөөлөгч Л.Ж*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээд Б.Х*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Л.Ж******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сүхбаатар дүүргийн газрын албан иргэн Б.Х*******д 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0366730 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамж гаргасан нь иргэн Ц.Н******* миний 2007 оноос хойш амьдарч байгаа газрын өмчлөх эрхийг илтэд зөрчсөн.

Ц.Н******* би 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудагдан очиход 2007 оноос хойш эзэмшин суурьшиж байгаа газрыг минь өөр хүний нэр дээр дүүргийн Засаг даргын захирамж гарч, газрын албанаас газар эзэмших гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдсон болохыг олж мэдсэн.

Б.Х******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийг үндэслэн мөн дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхэд байрлах миний 2007 оноос хойш жилийн 4 улиралд амьдарч байгаа газрыг хууль бусаар надад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авч дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Ц.Н******* миний бие 2007 оноос жил бүр газрын алба, манай газрыг хариуцсан газар зохион байгуулагч Азжаргал, н.Баттулга, н.Д******* нартай уулзан газар эзэмших, өмчлөх хүсэлт өргөдлөө гаргахад тухайн үед зуслангийн газар эзэмших, өмчлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, одоо олгохгүй гэсэн хариуг амаар, бичгээр удаа дараа өгч байсан.

Тус газарт 2007 оноос хойш Ц.Н******* миний бие өөрөө болон гэр бүлээрээ амьдарч байгааг болон өөрсдийн эзэмшил өмчлөлд авахаар удаа дараа газрын алба, газар зохион байгуулагчид хандахад өөрсдөө зуслангийн газар олгохгүй, болоогүй гэсэн хариуг өгч байснаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа иргэн надад мэдэгдэхгүйгээр Б.Х*******ы эзэмшилд газрыг олгосон дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 316 дугаар захирамж нь миний эрхийг зөрчсөн хууль бус захирамж болсон байна.

Б.Х*******ыг би танихгүй, надтай уулзаагүй 2015 оны 7 дугаар сард газар зохион байгуулагч Б.Д******* амралттай байгаа тул орлон ажиллаж байгаа Гантулгатай хэсэг хүмүүс ирж миний барих гэж байсан байшингийн суурийн ажлыг зогсоож, маргаанаа газрын албанд тавь гэж хэлээд явсан.

Тухайн үед ямар нэгэн баримт үзүүлээгүй. Б.Х*******д эзэмшил газар олгох дүүргийн Засаг даргын захирамж 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гарснаас хойш 3 жил 10 сарын хугацаа өнгөрч, газрын албанаас 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0366730 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосноос хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрөөд байхад газрын алба болон газар зохион байгуулагч надад мэдэгдээгүй.

Иймээс 2007 оноос хойш нийт 9 жил амьдарч байгаа газрыг минь бусдын эзэмшилд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан асуудлыг дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад гомдол, өргөдөл гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн тул шүүхэд хандаж байна.

2008, 2009, 2010 онуудад Газрын албанаас маргаан бүхий газар дээр ирж зуслангийн газруудыг өмчлүүлж эхлэх болоогүй гээд өргөдлийг хүлээж авдаггүй байсан. Гэтэл зуслангийн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаагүй байхад 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гуравдагч этгэдэд газар эзэмшүүлсэн захирамж гаргасан байна.

2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зуслангийн газрыг бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэхийг тусгасан зүйл байхгүй.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлийг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших хүсэлтийг Байгаль хамгаалах газарт гаргасан байдаг.

Гэтэл Байгаль хамгаалах газар нь газар эзэмших өргөдлийг хүлээн авах субъект биш юм.

2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өргөдлийг 2507 дугаарт бүртгэсэн байдаг. Тус бүртгэлд гарын үсэг зурагдаагүй. Үүнээс үзвэл Б.Х******* нь Газрын тухай хуульд заасан шаардлага хангасан өргөдлийг шийдвэрлэх ёстой субъектэд гаргаагүй.

Газрын тухай хуульд заасны дагуу иргэн газар эзэмших хүсэлтээ хуульд заасан өргөдөл, маягтын дагуу, кадастрын зураг, байршил, нэгж, талбайн хэмжээ, хорооны Засаг даргад танилцуулсан цохолт хийсэн эсэхийг харах ёстой байсан. Тухайн асуудлыг хороогоор дамжуулах ёстой байхад хороогоор дамжихгүйгээр хүлээн авч шийдвэрлэсэн байдаг.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан баримт бичгийг хавсаргахаар заасан байдаг боловч тухайн өргөдөлд хавсаргасан зүйл байхгүй. Харин Байгаль хамгаалах газарт гаргасан өргөдлөө хавсаргасан байдаг.

Тухайн өргөдөл Б.Х******* Сүхбаатар дүүргийн Бэлхийн аманд 0.7 га газарт амьдарч байх тул газар олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан байдаг. Хаана ямар тоотод оршин сууж байгаа талаар тодорхой дурдсан зүйл байдаггүй.

Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хүсэлтэд дурдах ёстой зүйлийг дурдаагүй холбогдох заалтуудыг зөрчсөн.

Иймд 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Б.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зусланд иргэн Б.Х*******д дүүргийн Засаг даргын 2011 оны 316 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Б.Х******* нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дэх хэсэгт заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсний дагуу Засаг даргын захирамжаар зуслангийн газрыг эзэмшүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2007 оноос маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт, өргөдлөө гаргасан, асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, одоо олгохгүй гэсэн хариуг амаар, бичгээр удаа дараа өгч байсан гэх зэргээр бичсэнийг үзвэл Ц.Н******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газар эзэмших шийдвэр, гэрчилгээ, гэрээ байхгүйгээр газар эзэмшихийг хориглох хуулийн заалтыг ноцтой зөрчиж ирсэн нь харагдаж байна. Энэ хугацаанд газрын төлбөр зэргийг төлж байгаагүй нь төрийн өмчийн газрыг дур мэдэн ашиглаж байсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон.

Маргаан бүхий газрын зүүн хойд талд хоосон газар байгаа боловч нэхэмжлэгч газраа шилжүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд үүнийг Засаг дарга шийдвэрлэх боломжтой Гуравдагч этгээд тухайн үед иргэн Ц.Н*******тай эвлэрэхгүй гэсэн учраас шүүхээр шийдвэрлүүлж байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль т*******оомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.

Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хууль заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Х******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2009 онд миний газар хүссэн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн газрын алба 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0366730 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх тухай гэрээг надтай байгуулсан. Энэхүү газар нь 20 дугаар хороо, Бэлхэд байрлах 3057/26273, 18649322217518 нэгж талбарын дугаартай, 692 м.кв талбайтай газар юм.

Сүхбаатар дүүргийн газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээнийхээ дагуу жил бүр газрын төлбөрөө төлж байна.

Гэрчилгээ гарсан даруйд хашаагаа барьсан байсан ба Ц.Н******* нь 2011 онд миний эгч Б.Санжидмаагаар дамжуулан манаачийн хүүхэд тул газар дээрээ буулгаж, түр амьдруулахыг гуйсан байдаг.

Үүнийг эгч хүлээн зөвшөөрч миний эзэмшлийн газар дээр буулгаж, түр амьдрахыг гуйсан байдаг. Үүнийг эгч зөвшөөрч миний эзэмшлийн газар дээр буулгасан. 2012 онд зун нь би өөрөө байшингаа барихаар газар чөлөөлж өгөхийг хүсэхэд, удахгүй нүүнэ, явна гэсээр өнөөдрийг хүрсэн.

Ц.Н******* нь гомдолдоо 2007 оноос уг газар дээр амьдарч байсан гэх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөр нэхэмжлэлдээ 2008 оноос хойш амьдарч байгаа гэсэн байдаг.

Энэ мэтээр худлаа ярьж байгаа нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2 ширхэг тодорхойлолт болон газрын албанаас надад газар эзэмшүүлэхээр олгосон миний хууль ёсны гэрчилгээ, жил бүрийн газрын төлбөр төлсөн баримт, газрын албанд анх газар хүссэн өргөдөл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж зэргээр нотлогддог.

Иймээс Б.Х******* би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг шийдвэрлээгүй байхад дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ямар ч үндэслэлгүй байна.

Иймд тус шүүхэд гаргасан Ц.Н*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Н******* гуравдагч этгээд Б.Х*******д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийн хариуг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ...Таны өргөдөлд дурдсан байршил дахь газрын маргааны асуудлаар иргэн Б.Х******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, улмаар шүүгч н.Мөнхзул уг маргааныг хянаж байх тул шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариуг өгсөн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 978 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зусланд дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар иргэн Б.Х*******д зуслангийн зориулалтаар 692 м.кв газрыг эзэмшүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3 дах хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг нэхэмжлэгч Ц.Н*******д өгчээ.

Гуравдагч этгээд Б.Х*******д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Бэлхэд байрлалтай, зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0366730 дугаартай гэрчилгээг олгожээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий газарт 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна гэж маргаж байгаа боловч Ц.Н******* нь 2012 оноос тухайн газар дээр амьдарч байсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2016 оны 1/220 дугаар албан бичгийн хавсралт агаарын зураг /тухайн газарт гэр байрлаж буй, 2011 оны зурагт гэрийн буйр харагдаж байгаа/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/1483 дугаар албан бичгийн хавсралтаар ирсэн агаарын зургуудаар тус тус т*******оогдож байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Н******* Голубой камень ХХК-иар хийлгүүлсэн 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 700 м.кв газрын кадастрын зураг, гуравдагч этгээд Б.Х******* Налуужим ХХК-иар хийлгүүлсэн 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 700 м.кв газрын кадастрын зургуудаас үзвэл хэн аль нь тухайн газрыг эзэмших хүсэлтэй байсны үндсэн дээр уг газрыг хэмжүүлж, зургуудыг хийлгүүлж байжээ.

Харин гуравдагч этгээд Б.Х******* нь 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Налуужим ХХК-иар тухайн газрын ертөнцийн зүгээр баруун талд мөн кадастрын зураг хийлгүүлж байсан нь Нийслэлийн 2010 оны Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсныг Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн бөгөөд үүнийг тодруулахаар шүүхээс Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд бичиг баримтын үзлэг хийхэд уг кадастрын зураг бусдын эзэмшил газартай давхцалтай, орц гарц хаасан үндэслэлээр 316 дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 10 сарын 22-нд кадастрын зурган дээр гараар бичиж тэмдэглэсэн байх ба мөн бусад иргэдийн /Б.Уранчимэг, Т.Отгонтөгс, Т.Мэндбаяр/ кадастрын зурагт өөрчлөлт оруулсан болох нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл анх мэдээллийн санд бүртгүүлж, хүссэн газар нь өөр газарт байрлалтай байсан бөгөөд давхцал арилгах зорилгоор газрын байршлыг өөрчилсөн бөгөөд ийнхүү өөрчилснөөр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшихийг хүсч буй газар давхцахад хүрчээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/3 дугаар т*******оолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газарт зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байхад гуравдагч этгээд Б.Х*******д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасан газар эзэмшихэд тавигдах шаардлагыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Ц.Н******* нь газар эзэмших хүсэлт гаргахад төлөвлөгөөнд тусгагдаагүй тул зуслангийн газар эзэмшүүлэхгүй гэх үндэслэлээр өргөдлийг ******* хүлээн авдаггүй байсан хэмээн тайлбарлах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий газрын зүүн хойд талд хоосон газар байгаа боловч нэхэмжлэгч газраа шилжүүлэхийг хүсэхгүй байгаа, үүнийг Засаг дарга шийдвэрлэх боломжтой гэх тайлбар, нэхэмжлэгч тухайн газарт байшингийн суурь цутгасан зэрэг нөхцөл байдал т*******оогдож байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулахгүй газар эзэмшүүлэх эсэх асуудлыг судалсны үндсэн дээр захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.Х*******д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг баримтлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.Х*******д холбогдох хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Н*******, гуравдагч этгээд Б.Х******* нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА