Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/474

 

     2022             5              5                                         2022/ДШМ/474                                 

 

      Б.Б, Л.Г, О.Б нарт

                        холбогдох эрүүгийн хэргийн тухай              

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,

хохирогч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Гын давж заалдах гомдлоор Б.Б, Л.Г, О.Б нарт холбогдох эрүүгийн 2109009761117 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Л.Г

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах тухай үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох талаар хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж байсан.

 

            Б.Б

 

            О.Б

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

            Шүүгдэгч Л.Г, Б.Б, О.Б нар бүлэглэн Б.Бийн фэйсбүүкт “мөнгө зээлүүлж, байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдон 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 70 тоот 3 өрөө орон сууцыг “өөрийн байр, 20.000.000 төгрөг зээлж хүүнд нь суулгана” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

            шүүгдэгч Л.Г нь ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрт Ц.Аын эзэмшлийн Ай фоне 12 загварын гар утсыг “эхнэртээ худалдан авч өгнө, манай эхнэрт хүргээд өгчих, өнөөдөртөө утасны төлбөрийг төлнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ц.Аын гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилан 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Гыг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, О.Б нарыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Бт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Бт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гаас нийт 4.130.000 төгрөгийг гаргуулж, 2.000.000 төгрөгийг хохирогч Боржигон овгийн Батсайханы Бт, 2.130.000 төгрөгийг хохирогч Тайжууд овгийн Цогийн Аод, шүүгдэгч Б.Бгаас 2.030.000 төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овгийн Батсайханы Бт тус тус олгож, шүүгдэгч О.Б нь бусдөд төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөр болох 5.130.000 төгрөгнөөс хохирогч Б.Бт 500.000 төгрөгийг, хохирогч Ц.Аод 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Би эмээ болон нялх дүү нар, эгчийн хамтаар оршин суудаг. Мөн цэцэрлэгийн насны хүү болон эхнэртэй юм. Хорих ял авснаар хохирол төлбөр болох 4.130.000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй болсон. Миний бие хохирол төлбөр болох 4.130.000 төгрөгийг өөрийн ажил хөдөлмөрөө маш сайн эрхэлж, бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах чин хүсэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Л.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлын хувьд өмгөөлөгчөөс боломжоороо төл гэсний дагуу хохирогч нарт тус бүр 500.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Л.Гын хүүхэдтэй, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж шүүх заавал хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгч болон төрд хэрэгтэй гэж үзэж байна. Иймд Л.Гт оногдуулсан хорих ялыг өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд хохирлоо хурдан барагдуулах хүсэлтэй байна. Л.Г анхан шатны шүүхийн шийдвэрээр хоригдсон учир хохирол төлбөр барагдуулж чадахгүй байна гэх агуулгатай зүйл ярьж байна. Миний хохирлыг барагдуулж л байвал түүнийг заавал хорих шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх гэм буруугийн хуралдаанаараа шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохирогч нарын хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авах үеэр шүүгдэгч Л.Г нь хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учирсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг үнэлж үзээд шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.Г нь 2018 онд шүүхээр шийтгүүлэхдээ мөн л “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ял хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбар хэлж оролцсон. Түүнд хохирол төлөх боломж бололцоог аль ч шатанд хангалттай олгосон байхад “би төлөх гэж байна” гэж явсаар шүүх хуралдаан болох үед төлөөгүй оролцдог. Үүнээс шалтгаалж шүүх хурал олон удаа хойшилсон.” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Л.Г, Б.Б, О.Б нар бүлэглэн Б.Бийн фэйсбүүкт “мөнгө зээлүүлж, байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдон 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 70 тоот 3 өрөө орон сууцыг “өөрийн байр, 20.000.000 төгрөг зээлж хүүнд нь суулгана” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

хохирогч Б.Бийн “... 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим 88153173 дугаараас миний 89044277 дугаарын утас руу холбогдож “Хүүхдийн 100, Циркийн хажуу талын 10 дугаар байр байна ирж үзэх үү” гэхээр нь очиж үзэхээр болоод 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 5 дугаар орцны 70 тоотыг очиж үзсэн. Тухайн байр нь 3 өрөө байр байсан. Тухайн байранд 2 залуу, нэг эмэгтэй, 4 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Тэд нар өөрсдийгөө нөхрийг нь Г, эхнэрийг нь Б, дүүг нь Б гэж танилцуулсан. Тэгсэн Б нь “бид нарт 25.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад 2.000.000 төгрөг л байна” гэж хэлэхэд нөхөр нь болох Г нь “20.000.000 байсан ч болно хайраа” гэж хажуугаас нь хэлсэн. Тэгсэн эхнэр Б нь 20.000.000 төгрөг дээр зөвшөөрсөн. Тэгээд “өөр ярьсан хүмүүс байгаа, тэд нарыг болиулчихъя, та урьдчилгаа 5.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд найз залуу Дийн 5429323757 дугаарын Хаан банкны данснаас байр түрээс урьдчилгаа гээд Гын Хаан банкны 5619162997 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 87-89/,

 

гэрч Б.Уын “... Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 70 тоот орон сууц нь миний өмчлөлийн орон сууц юм. 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Г, Б нартай гэрээ байгуулж тухайн орон сууцыг 1 сарын 1.300.000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслүүлсэн. ...” /1хх 97-98/,

 

гэрч Л.Дийн “... Б бид хоёр тухайн айлд ороход Л.Г, эхнэр Б, О.Б, 4 насны хүүхэд байсан. Манай эхнэр Бтэй Б, Г нар түрээсийн асуудлаар яриад байсан. Тэгээд манай найз Б тухайн Г, Б, Б нартай тохиролцоод би өөрийн Хаан банкны данснаас Г гэх хүний данс руу 5.000.000 төгрөгийг өөрийн гар утсаар интернет банк ашиглан шилжүүлсэн. ...” /1хх 111-112/ гэсэн мэдүүлгүүд,

 

Л.Гын 5619162997, Б.Бгийн 5034770510, О.Бийн 5434000591 дугаар дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 40-62/ зэрэг нотлох баримтуудаар,

 

мөн шүүгдэгч Л.Г нь ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрт Ц.Аын эзэмшлийн Ай фоне 12 загварын гар утсыг “эхнэртээ худалдан авч өгнө, манай эхнэрт хүргээд өгчих, өнөөдөртөө утасны төлбөрийг төлнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ц.Аын гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилан 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Аын “... би өөрийн Айфоне 12 загварын гар утсыг өөрийн найз Таар дамжуулан зарахаар болсон. Манай найз Т надад хэлэхдээ “гар утсыг чинь авах хүн олчихлоо” гэж хэлэхээр нь “би маргааш ярья” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 11 цагийн орчим манай найз Т надад хандан “чиний гар утсыг авах хүн Улаанбаатар их дэлгүүр дээр байна, Г гэж хүн байгаа, гол нь мөнгийг нь дараа шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “баталгаатай бол тэгье” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар их дэлгүүр ороод Гын эхнэр Б гэх хүнд утсаа шууд өгсөн. Би тухайн үед өөрийн дансны дугаарыг өөрийн найз Тд өгөөд явсан. Тэгээд 13 цагийн үед Тын дугаар руу залгаад “мөнгө миний дансанд орж ирсэнгүй” гэж хэлтэл Т “за, би одоо Г руу залгаад хэлье” гэж хэлсэн боловч одоог хүртэл миний өгөхгүй залилаад явсан ...” /1хх 197-199/,

 

гэрч Ш.Тын “... Би Аын гар утсыг өөрийн гар дээрээ бол аваагүй бөгөөд манай найз А “чи мөнгөтэй бол Айфоне 12 загварын гар утас авах уу” гэхээр нь “надад одоогоор мөнгө байхгүй байна, би өөрийнхөө фэйсбүүкийн сторид зар тавиад өгье гээд зар тавьсан. Тэгсэн танил найз болох Л.Г нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр өөрийн инстаграмаар холбогдоод тухайн гар утсыг асуусан. Тэгэхээр нь би “чамайг авна гэвэл 2.800.000 төгрөгөөс 100.000 төгрөг буулгаж өгье” гэж хэлсэн. Тэгээд Г авахаар болоод маргааш нь над руу залгаад “манай эхнэрт хүргээд өгчих” гэхээр нь би Аоор хүргүүлсэн. Тэгээд А гар утсыг эхнэр Бд нь өгсөн боловч одоог хүртэл мөнгийг нь өгөөгүй алга болсон байгаа. ...” /1хх 207-208/,

 

Б.Бгийн гэрчээр өгсөн “... би 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр над руу үл таних дугаараас залгаад “танд илгээмж ирсэн байна” гэж хэлэхээр нь би “юу юм бол” гэж асуухад “зүгээр бичиг байна” гэхээр нь би “Улаанбаатар их дэлгүүрт байна” гэж хэлэхэд надад Айфоне 12 загварын гар утсыг авчирч өгсөн. Удалгүй Г над руу залгаад “бэлэг таалагдсан уу” гэж асуухаар нь би “ямар ч байсан авлаа, юун утас юм бэ, мөнгийг нь өгсөн юм уу” гэж асуухад “би наад утсыг чинь найзаасаа авсан юм” гэж хэлсэн. Тэгээд би тухайн гар утсыг нөхөр Гтай уулзатлаа сим картаа хийж ашиглаагүй бөгөөд тэр өдөртөө Гтай уулзаад буцаагаад тэр утсыг нь өгсөн. ...” /1хх 216-217/,

 

Л.Гын яллагдагчаар өгсөн “... би 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байхад манай найз сторидоо “гар утас зарна” гэсэн зар байршуулсан байхаар нь залгаад “манай эхнэр Бгийн төрсөн өдөр болж байгаа юм, би утас бэлэглэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гар утасны эзэн А гэх залуу гар утсыг манай эхнэрт авчирч өгсөн байсан. ...” /1хх 230-232/ гэсэн мэдүүлгүүүд,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 221-222/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Гыг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, О.Б нарын үйлдлийг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэхдээ шүүгдэгч Л.Г, Б.Б, О.Б нарын бүлэглэн Б.Бийн фэйсбүүкт “мөнгө зээлүүлж, байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдон 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 70 тоот 3 өрөө орон сууцыг “өөрийн байр, 20.000.000 төгрөг зээлж хүүнд нь суулгана” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, түүнээс 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Гын ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрт Ц.Аын эзэмшлийн Ай фоне 12 загварын гар утсыг “эхнэртээ худалдан авч өгнө, манай эхнэрт хүргээд өгчих, өнөөдөртөө утасны төлбөрийг төлнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ц.Аын гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилан 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Л.Г, Б.Б, О.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Бд 600 цагийн, шүүгдэгч О.Бт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Л.Гын “... ял хөнгөрүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч  Б.Б, О.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж залилах гэмт хэргийг үйлдсэн мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хамтад нь журамлан ял оногдуулсан нь алдаатай болсон тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Бт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Бт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ