| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00351/И |
| Дугаар | 131/ШШ2024/00418 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2024/00418
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Жаргалант сум, 4 дүгээр баг, 01-101 тоотод оршин суух, *******, /************/,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, 4 дүгээр багт оршин суух,*******, /**********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Амарбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийн нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж аваад одоо хүртэл өгөхгүй байх тул нийт 3,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Бөмбөгөр сумын иргэн*******аас 3,700,000 төгрөг гаргуулах тухай гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан билээ. Бид хоёр ярилцаад 3,700,000 төгрөгийн 1,200,000 төгрөгөөс татгалзаж 2,500,000 төгрөгийг авч тооцоо дууссан, гомдолгүй гэдгээ илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулав. Иргэн*******аас 2,500,000 төгрөгийг дансаар авч эвлэрэв. Одоо ямар нэгэн санал гомдолгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 3,700,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлж биелүүлсэн нь зохигчдын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 37,075 төгрөг, хариуцагч*******аас 24,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* нь 1,200,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч******* нь төлж барагдуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 37,075 төгрөг, хариуцагч*******аас 24,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.