Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00421

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, их тойруу гудамж, 47-р байр, 31 тоотод оршин суух, *******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 4 дүгээр багт оршин суух,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 18,740,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* миний бие нь Анурад худалдааны төвийг 2007 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллуулж байгаа. Энэ хугацаанд Бөмбөгөр сумын Дааган дэл дэлгүүрийн эзэн*******тай олон жил түншлэлийн харилцаатай явж ирсэн. Зээл авч, өгч байсан боловч 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр авсан барааны үлдэгдэл 6,443,900 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өдөр авсан бараа 605,400 төгрөг, 2022 оны 8 сарын 05-ны өдөр авсан бараа 648,000+7,609,200 төгрөг болсноос 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дансаар шилжүүлсэн. Нийт үлдэгдэл 10,306,500 төгрөг. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7,833,890 төгрөгийн бараа дахин зээлж авсан. Гэвч үүнээс хойш зээлээ огт төлөхгүй байгаа тул нийт зээлийн үлдэгдэл 18,740,390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******* нь******* эзэнтэй Анурад  худалдааны төвтэй олон жил харилцан өгч авч байсан. Ингээд сүүлийн жил гаран ар гэрийн гачигдлын асуудал гарч саяхнаас ажлаа хийж байна. 18,740,390  төгрөгийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байна. 6 дугаар сараас хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******д холбогдуулан 18,740,390 төгрөг гаргуулахаар шаарджээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь 18,740,390 төгрөгийг нэхэмжлэгч******* төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Л.Болормаа нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,652  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 125,826 төгрөг,  хариуцагч*******гаас 125,826  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаярт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь 18,740,390 төгрөгийг нэхэмжлэгч*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 125,826 төгрөг,  хариуцагч*******гаас 125,826 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА