Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00427

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг, Рашаантын 3 дугаар гудамж 301а байр 15 тоотод оршин суух,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг, Рашаантын 3 дугаар гудамж 301а байр 15 тоотод оршин суух,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 206,063,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* гаргасан нэхэмжлэлдээ: Транскапитал ББСБ нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 231050433124 тоот Зээлийн гэрээгээрд 200,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээртэй гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан боловч 2022 оны 10 сарын 31-ний өдөр харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөх хуваарийг өөрчилсөн. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10-р баг Рашаант Рашаантын 3 гудамж 301а байр 15 тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320006411 дугаарт бүртгэлтэй, 189,62 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Мөн Фидуцийн гэрээний дагуу:

- 6177УБ улсын дугаартай,Е904ЕС1Ю58арлын дугаартай, HyudaiRobex 2900LC- 7маркийн шар өнгийн Экскаватор,

- 6589АА улсын дугаартай, LEYWSC6KH77XFT898 арлын дугаартай, liang shanLHY9401TDPA маркийн ногоон өнгийн Хагас чиргүүл.

- 0665БНН улсын дугаартай, LZZ5CLNB27A131847 арлын дугаартай, HOWOZZ4257W324HE1H маркийн улаан өнгийн зүтгүүрийг тус тус барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2024 оны 01 дугаар сарын 03 -ний өдрийн байдлаар зээ. 134,235,211 төгрөг, үндсэн хүү 59,806,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,961,257 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 61,000 төгрөг,нийт 206,063,752 /Хоёр зуун зургаан сая жаран гурван мянга долоон зуун тавин хоёр/төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүр) ийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан Баталгаат ипотекийн гэрээ болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч, нар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Транскапитал ББСБ-аас иргэн, миний бие нь 2021 онд 200,000,000 төгрөг зээлж авсан. Манайх зээлээ хугацаанд нь төлж барагдуулж байсан боловч бид сумандаа уул уурхайн асуудалд орж хүмүүст шатахуун түлш өгч зээлээд буцааж авч чадахгүй эргэлтийн хөрөнгөгүй болж бидний бизнест доголдол учирсан. Үүний улмаас бид зээлээ хугацаандаа төлж барагдуулахгүйд хүрсэн. Бид одоо энэ 200,000,000 төгрөгийг төлөөд 13,423,511 төгрөг үлдэж байсан алдагдал хүүгийн төлбөртэй 206,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Транскапитал ББСБ бидэнд маш их боломж итгэлийг үзүүлсэн. Одоо урин хавар зуны дулаан улирал ирж буй учир бид ажил үйлчилгээгээ, байр орон сууцаа зах зээлийн үнэд судалж зарж борлуулан төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 206,063,752 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүргийн 206,063,752 төгрөгийг нэхэмжлэгч Транскапитал ББСБ-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Энх-Амгалан, нар нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,258,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 629,235 төгрөг,  хариуцагч Хариуцагч Б.Энх-Амгалан, нараас 629,235  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Транскапитал ББСБ-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүргийн 206,063,752 төгрөгийг Транскапитал ББСБ-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,258,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 629,235 төгрөг,  хариуцагч Хариуцагч Б.Энх-Амгалан, нараас 629,235  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Транскапитал ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА