| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00458/И |
| Дугаар | 131/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2024/00428
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 3,060,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сэргэлэнбат нэхэмжлэлдээ:
Гялс төгрөг ХЗХ болон иргэн нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ/14867 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт 3,060,317 /Гурван сая жаран мянга гурван зуун арван долоо/-н төгрөг гаргуулах. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/14867 тоот зээлийн гэрээ байгуулан хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор 1,700,000 төгрөгийн барьцаагүй зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан.
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байна. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаас хойш зээл хүүгийн төлбөрөө огт төлөөгүй, зээл төлүүлэх талаар удаа дараалан сануулаад байхад худал мэдээлэл өгч төлөлгүй өдийг хүргэсэн ба зээлийн гэрээний хугацаа нь дууссан, зээл нь төлөгдөөгүй 547 хоног хугацаа хэтэрсэн байна.
2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,700,000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн өр 1,146,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 214,004 төгрөг, нийтдээ 3,060,317 /Гурван зуун жаран мянга гурван зуун арван долоо/-н төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд төлөгдөөгүй байгаа 3,060,317 төгрөгийн зээл, хүүгийн өр төлбөрийг Сүхбаатар овогтой Оюунтулгаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү....гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:*******-оос 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,060,317 төгрөг авсан нь үнэн болно. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ньд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,060,317 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Оюунтулга нь зээлийн гэрээний үүргийн 3,060,317 төгрөгийг нэхэмжлэгч*******-нд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч С.Оюунтулга нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 31,958 төгрөг, хариуцагчас 31,958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 3,060,317 төгрөгийг*******-нд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 31,958 төгрөг, хариуцагчас 31,958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА