| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00457/И |
| Дугаар | 131/ШШ2024/00433 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00433
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 1 дүгээр баг, Монгол даатгал ХХК-ийн байр 2-р давхарт хаягтай, *******,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Жинст сумын 4 дүгээр багт оршин суух,*******,*******эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,135,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сэргэлэнбат нэхэмжлэлдээ:
П.Батсүх 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/14574 тоот зээлийн гэрээ байгуулан малын ашиг шимийн орлогоос төлөх нөхцөлтэйгөөр 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлийн барьцаанд БГ/14574 тоот барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 565 толгой мал /Адуу-25, ямаа-330, хонь-210/ барьцаалсан.
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 557,788 төгрөг, зээлийн хүүд 839,571 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 102,641 төгрөг тус тус төлсөн байна.
П.Батсүх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаас хойш зээл хүүгийн төлбөр төлөхгүй байгаа, зээл төлүүлэх талаар удаа дараалан сануулаад байхад худал мэдээлэл өгч төлөлгүй өдийг хүргэсэн ба зээлийн гэрээний хугацаа нь дууссан, зээл нь төлөгдөөгүй 335 хоног хугацаа хэтэрсэн байна.
2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,442,213 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн өр 581,687 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 111,189 төгрөг, нийтдээ 2,135,088 төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд төлөгдөөгүй байгаа 2,135,088 төгрөгийн зээл, хүүгийн өр төлбөрийг*******ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү....гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сэргэлэнбат шүүхэд гаргасан тайлбартаа:******* нь*******ээс /ВН81080311/ зээлийн өр төлбөрт 2,135,088 төгрөг гаргуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тус хугацаанд Батсүх зээлийн өр төлбөрийг төлж барагдуулсан тул манай байгууллага нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан захирамж гаргаж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,135,088 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,135,088 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сэргэлэнбат шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 24,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь нэхэмжлэгч*******-ны зээлийн гэрээний үүрэгт 2,135,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 24,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.