| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00359/И |
| Дугаар | 131/ШШ2024/00434 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00434
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёмбо Тауэр, 21 давхар 211 тоот,******* ХХК /РД: 5963834/
Хариуцагч:*******,*******,*******,*******, Ган-Очирын Дорждэрэм /РД: ВП00240310/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,322,103.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч******* нь 2022 оны 10 сарын 13-ны өдөр******* ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр 1,699,900 төгрөгийг жилийн 42 хувийн зээлийн хүү. 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, 24 сарын хугацаатайгаар байгуулахаар тохиролцсон.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж. үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Зээлдэгч нь 2024 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 1,999,900 төгрөг, зээлийн хүү 1,309,203.55 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 13,000 төгрөг, нийт 3,322,103.55 төгрөгийг гаргуулж,******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******* нь Соломон Инвесментс ББСБ-аас 3,322,103.55 төгрөгийг нэхэмжилсэн байна. Миний бие нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,322,103.55 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн 3,322,103.55 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Дорждэрэм нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,103,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 34,052 төгрөг, хариуцагч*******ээс 34,052 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,322,103.55 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,103,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 34,052 төгрөг, хариуцагч*******ээс 34,052 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА