| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00331/И |
| Дугаар | 131/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00439
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъяан Гүний гудамж, Чандмань төв байр, 3 давхар, 304 тоотод байрлах, *******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баацагаан сумын 7 дугаар баг, 5 дугаар гудамж, 2 тоотод оршин суух,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 242,660.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч******* нь*******-тай 2021 оны 10-р сарын 07-ны өдөр L18300081 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2022 оны 10-р сарын 31-ний өдөр 475,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2023 оны 04-р сарын 03-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 234,660.96 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч*******ээс үндсэн зээлийн төлбөрт 222,046.30 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 10,512.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,102.45 төгрөг, нотариатын төлбөрт 8,000 төгрөг, нийт 242,660.96 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:******* нь Уламбаяр овогт Цэрэндүгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 242,660.96 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Уламбаяр овогт Цэрэндүгт нь уг төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 242,660.96 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүрэгт 242,660.96 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,930 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 3,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******, нэхэмжлэгч*******-ийн зээлийн гэрээний үүрэгт 242,660.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,930 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 3,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.