| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00315/И |
| Дугаар | 131/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00441
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Баянхонгор аймаг, Богд сум, 1-р багт оршин суух, Мөнх-Очирын Баянбилэг /РД: В302320318/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 700,683.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр L09400116 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь: - 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 330,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,
- 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 75,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 689,683.11 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөрт нийт 404,997.07 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт нийт 213,905.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 42,781.01 төгрөг, шимтгэл 28,000 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 700,683.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:******* ХХК нь Мөнх-Очир овогтой Баянбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 700,683.11 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Мөнх-Очир овогтой Баянбилэгт нь уг төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ ньт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 700,683.11 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 700,683.11 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,367 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 10,684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 700,683.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,367 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 10,684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.