| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00466/И |
| Дугаар | 131/ШШ2024/00442 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00442
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1 дүгээр баг 1-3 тоотод оршин суух, *******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 9 дүгээр баг 2-246 тоотод оршин суух,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 9 дүгээр баг, 2-246 тоотод оршин суух,******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Мөнгө зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Батцэнгэл гаргасан нэхэмжлэлдээ:*******,******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-нд иргэн надаас 1,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хүсэлт бичиж өгөхдөө бид нар зээлээ төлж чадахгүй удвал санаа зовох зүйлгүй, хүүгийн үл маргах журмаар төлнө гэж бичиж өгсөн бөгөөд үүний дагуу гэрээ байгуулагдсан болно. Удаа дараа хүү бага байгаа дээр нь зээлээ төлөхийг шаардсан боловч хариуд нь санаа битгий зовоо, хүүгээ тооцоод л хүлээгээд байж бай, хүү хэд ч гарсан төлнө. Найдвартай санаа зоволтгүй гэж удаа дараа хэлдэг байсан болно.
Иймд эдгээр хүмүүсээс үндсэн зээл 1,000,000 төгрөг, 16 сарын хүү 1,600,00 төгрөг нийт 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч*******,******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Пүнсэл овогтой Бадамцэцэг болон нөхөр Төмөрийн Батжаргал бид хоёр нь Батцэнгэл гэх хүнээс авсан 2,600,000 төгрөгийг өгч барагдуулна. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн өгч барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Батцэнгэл нь*******,******* нарт холбогдуулан мөнгө зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл 2,600,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Батцэнгэл нь зээлийн гэрээний үүргийн 2,600,000 төгрөгийг нэхэмжлэгч*******,******* нарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч П.Батцэцэг,******* нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 28,275 төгрөг, хариуцагч*******,******* нараас 28,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Батцэнгэлд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нар нь мөнгө зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл 2,600,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Батцэнгэлд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 28,275 төгрөг, хариуцагч*******,******* нараас 28,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Батцэнгэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА