Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2024/00447

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Баянхонгор Номгон 1-р баг Голомт банкны төв 2 давхарт хаягтай, *******,*******,*******

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын 8 дугаар баг Шаргалжуут тоотод оршин суух,*******,*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 2,268,559.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн******* нэхэмжлэлдээ: 100523773 тоот Зээлийн гэрээний төлбөрийн үндсэн зээл 1,431,597.46 Хуримтлагдсан хүү-711,588.21, нэмэгдүүлсэн хүү 125,373.64, нийт- 2,268,559.31 төгрөгийн зээлийг хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж байна.

Баянхонгор аймгийн*******-аас******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 100523773 тоот худалдан авалтын зээлийн цахим эрх нээлгэн 1,520,000 төгрөгийг 11 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэйгээр IРНОНЕ11 РRO маркийн 35383810430182 сериал дугаартай гар утас лизингийн зээлээр авсан. Зээлийн гэрээний 2.5.1, 2.5.2, 2.5.4, 2.5.5, 2.5.6 зэрэг заалтуудыг зөрчин нийт 453 хоног хугацаа хэтрээд байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан......гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие*******-аас нэхэмжилсэн 2,268,559.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 2,268,559.31 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн 2,268,559.31 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч А.Ууганцэцэг нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 25,624 төгрөг,  хариуцагч*******ээс 25,624  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн 2,268,559.31 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 25,624 төгрөг,  хариуцагч*******ээс 25,624  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

й