Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2024/00448

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******, ВЙ90021800 регистрийн дугаартай,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 1,953,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхбадрах гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 03 дугаар сард Амарзаяа iphone-13 маркийн утас Соно аплейкишнаас линзендүүлж авч өөрөө нийгмийн даатгал байхгүй тул миний нийгмийн даатгалыг ашиглан гарын үсэг зуруулж авсан. Сар болгон төлбөрөө хийж чадахгүй учир Соно аплейкишнаас надаас 1,953,200 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд Амарзаяагаас 1,952,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* нь Ц.Мөнхбадрахаас 1,953,200 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байгаа, уг мөнгийг төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхбадрах нь*******д холбогдуулан зээлийн 1,953,200 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн 1,953,200 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мөнхбадрахад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.Амарзаяа нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,101 төгрөг,  хариуцагч*******гаас 23,101  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхбадрахад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь зээлийн 1,953,200 төгрөгийг Н.Мөнхбадрахад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,101 төгрөг,  хариуцагч*******гаас 23,101  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхбадрахад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

й